₮ 0

No products in the cart.

Гар утсыг хэрхэн барьж буйгаараа өөрийн зан чанараа тодорхойлоорой

2020 онд ухаалаг утас хэрэглэгчдийн тоо гурван тэрбумд хүрчээ. Мөн бидний утсаа хэрхэн барих, машинаа яаж жолоодож байгаа нь хүртэл зан чанарын талаар олон зүйлийг илтгэдэг байна.

1.Утсаа нэг гараараа барих

Зөвхөн нэг гараараа утсаа ашигладаг бол та өөртөө итгэлтэй хүн юм. Бүх зүйлийг эрсдэлд оруулах дуртай бөгөөд энэ нь үр дүнгээ өгдөг. Гэсэн хэдий ч та бусадтай харилцахдаа анхаараарай.

Та харилцаагаа эхлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө энэ хүн таны амьдралд хэрэгтэй эсвэл үгүйг мэдэх гэж цагаа алддаг. Үүнтэй холбоотойгоор хүмүүс таныг тусгаарлагдсан, хаалттай хүн гэж хардаг байна.

2. Та утсаа нэг гараараа бариад, нөгөө гарын эрхийн хуруугаа ашигладаг уу?

Утас барих энэ арга нь таны мэргэн ухааныг илтгэнэ. Та зөн совинтой, ухаалаг хүн бөгөөд аливаа зүйлийг хийхээсээ өмнө тооцоолдог. Мөн амьдралдаа болж буй бүхий л зүйлийг эргэцүүлэн боддог тул таныг хуурна гэж саналтгүй.

Гэсэн хэдий ч та хайр дурлалын тал дээр тийм ч одтой нэгэн биш. Заримдаа та харилцаандаа сөргөөр нөлөөлөхүйц хурдан бөгөөд бодлогогүй шийдвэр гаргадаг хүн юм. Түүнээс гадна хайр дурлалын тухайд та туйлын шүүмжлэлтэй ханддаг.

3. Хоёр гараараа утсаа барьж  ашигладаг

Хоёр гараараа утастайгаа харьцах нь таныг хурдан, шаламгай болохыг илтгэнэ. Та хурдан, үр дүнтэй, шийдвэр гаргахад бэлэн байдаг. Мөн өөрчлөгдөж буй орчинд амархан дасан зохицож, шинэ нөхцөлд үр дүнтэй ажиллаж чаддаг.

Хайр дурлалын тухайд та өөрийгөө дандаа мухардалд оруулдаг.  Таны тааварлашгүй зан чанарууд харилцаж буй хүнд тань эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байна.

4. Нэг гараараа утсаа дэмжиж, хоёр дахь гарын долоовор хуруугаа ашигладаг

Утсыг ингэж барих нь бүтээлч сэтгэлгээтэй холбоотой юм. Амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг олон сайхан санаанууд танд байдаг бөгөөд үүнийгээ ч маш сайн хийдэг. Бүх бодлоо нэгтгэж, дэлхий дахиныг гайхшруулах өөр нэг бүтээл туурвихын тулд та ганцаараа байх дуртай. Шинэ төсөл, зураг эсвэл ном гэх мэт таны бүтээлүүд маш их амжилтанд хүрдэг.

Хэн нэгэнтэй романтик харилцаа тогтооход таны бүтээлч байдал ичимхий зан болж хувирдаг бөгөөд энэ нь таны шинэ харилцаанд сөргөөр нөлөөлдөг байна.

Эх сурвалж: brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...