₮ 0

No products in the cart.

Өдөр бүр 8 цаг унтаж хэвшиснээр бидний биед юу тохиолдох вэ?

Судалгаанаас харахад хоногт 8 цаг унтах нь эрүүл амьдралын хэв маягийн чухал хэсэг юм.  Хангалттай хугацаанд унтаж амрахгүй байх нь оюун санаа, сэтгэл зүй, биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Судлаачид АНУ-д хүмүүсийн 40 орчим хувь нь л хангалттай унтаж амардаг болохыг тогтоожээ. Хэрэв та нойрсох хугацаандаа ач холбогдол өгч эхэлбэл биед тань юу болох талаар авч үзье.

Шинэ зүйлийг илүү хурдан сурах болно

Хэрэв та хангалттай унтаж чадахгүй бол шинэ зүйл сурах, шинэ ур чадвар дээр төвлөрөх, шинэ санаа гаргахад саад учирдаг. Эрдэмтэд бидний тархи шинэ мэдээллийг унтаж байхдаа боловсруулдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, зохих ёсоор унтаж амарсны дараа өглөө сэрэхэд таны оюун ухаан, бие махбод сурах үйл явцад бэлтгэгдэнэ. Энэ нь хичээл сургуулилтаас эхлээд шинэ спортоор хичээллэх хүртэлх ур чадваруудад хамаатай юм.

Илүү их мэдлэг хуримтлуулна

Та тогтмол хангалттай унтаж амарснаар төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадвар нь хамгийн оновчтой түвшинд ажилладаг. Илүү тодорхой бодож, үр дүнтэй шийдвэрийг хурдан гаргах боломжтой.

Жингээ хянах боломжтой

Судалгаагаар бидний бие махбод унтаж байх үедээ лептин хэмээх даавар үүсгэдэг бөгөөд энэ нь бидний цатгалан мэдрэмжтэй холбоотой гэдгийг харуулж байна. Хангалттай унтаж амрахгүй бол энэ тэнцвэрээ алдаж, их идэх хүсэл төрдөг аж.

Эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө

Судлаачид хангалттай унтаж амрах нь стрессийн түвшинг бууруулаад зогсохгүй цусны даралт ихсэх, холестерин ихсэхээс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Нойргүйдэл нь зүрх судастай холбоотой бүх асуудлуудыг үүсгэж болзошгүй юм.

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Судалгаанаас харахад нойр нь цусан дахь сахарын хэмжээ, инсулинд мэдрэмтгий байдлыг зохицуулахад ихээхэн нөлөөлж, улмаар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Үүнд нойрны “гүн” үе шат онцгой чухал бөгөөд хэрэв та унтах хугацаагаа богиносговол тэр чухал хэсгийг алгасах магадлалтай юм.

Арьс илүү сайхан харагдана

Бидний арьс бол биеийн ерөнхий эрүүл мэнд, сайн сайхан байдлын маш тод шалгуур үзүүлэлт юм. эрүүл мэндийн асуудалтай бол төрөл бүрийн маск тавиад ч нэмэргүй л болов уу? Арьс бол биеийн хамгийн том эрхтэн бөгөөд цаг агаарын нөхцөл, хэт ягаан туяа, тоос шороонд байнга өртдөг. Биднийг унтаж байх үед арьс өөрөө нөхөн сэргээгддэг. 

Жолоо барихдаа илүү аюулгүй байх болно

Бид бүгд ядарсан үедээ дор хаяж нэг удаа машин жолоодсон байх. Гэтэл нэгэн судалгаагаар хангалттай нойроо авч чадаагүй жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочтой адилхан болохыг харуулжээ.

Тэнцвэр сайжирна

Хангалттай сайн унтаж амарснаар тэнцвэрт байдал сайжирч, бүх төрлийн гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлдэг.

Дархлаа сайжирна

Өвдсөн үедээ нойр хүрч нозоордог. Үүний шалтгаан нь бие махбод сэргэхийн тулд унтах горимд ордог болох нь судалгаагаар нотлогдсон. Энэхүү унтах горим нь бидний дархлааг дэмжих халдвараас хамгаалдаг хамгийн үр дүнтэй арга юм.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...