₮ 0

No products in the cart.

Гэгээн валентины өдрөөр гэртээ хэрхэн романтик орчин бүрдүүлэх вэ?

Гэгээн валентины баярыг жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Ханиад томуу ихтэй, хөл хориотой байгаа энэ үед хайрын баярыг гэртээ хэрхэн романтик тэмдэглэж болох талаар хэдэн санааг хүргэж байна.

Зөвхөн та хоёрын үдэш

Буйдангаа цонхны харалдаа байрлуулаарай. Хэрэв тавилга зөөхөд тохиромжгүй бол тохилог гудас тавиад тухлаарай. Шампанск ууж, шарсан хөөсөн чихэр идэж үдшийг зөвхөн өөрсдөдөө зориул.

  • Оройн цагаар баяраа тэмдэглэх гэж байгаа бол гэртээ хамтдаа хоолоо хийж хөгжилдөөрэй. Эсвэл дуртай хоолоо захиалаад бүгдийг нь гоёмсог таваглах хэрэгтэй. Романтик байхад жижиг зүйл ч гэсэн чухал.
  • Хоолны дараа идэх амттангаа сагсанд хийгээд, суух газраа тавь.
  • Хөөсөн чихрээ шараарай. Энэ нь сайхан амттай зууш болдог.  
  • Хайрын баярын орой бие биедээ бэлгээ өгч, хүслээ бичээд хадгалаарай.

Амрах агшин

Гэгээн Валентины өдөр хайртдаа гэнэтийн бэлэг баримаар байна уу? Ванныг усаар дүүргээд, сайхан үнэртэй  давс,  улаан эсвэл ягаан сарнайн дэлбээ цацаарай.

  • Хэдэн дусал лаванда цэцгийн эфирийн тос гэх мэт стресс тайлах зүйлсийг халуун усандаа хийгээрэй.
  • Угаалгын өрөөндөө лаа, хундага дарс, зүрх хэлбэртэй шоколад зэрэг романтик уур амьсгал бүрдүүлэх зүйлсийг тавиарай.

Хамтдаа хоол хийх

Энэ өдрийг тэмдэглэх хамгийн романтик арга. Өөрсдийн дуртай хоол, эсвэл амттангаа хамтдаа хийгээрэй.

  • Валентины баярын чухал зүйл болох маффин, коктейл зэргийг хийж болох юм.
  • Мөн ширээндээ дарс, бяслаг тавиарай.
  • Зүрх хэлбэртэй бялууг хамт хийж, чимэглээрэй.
  • Хайлсан шоколаданд гүзээлзгэнэ дүрж идэх гэх мэтээр үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Эх сурвалж: Thespruce

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...