₮ 0

No products in the cart.

Хурхиралтыг зогсоох 10 алхам

Хурхиралтыг зогсоохын тулд хэрэгжүүлэх 10 аргыг танилцуулж байна.

1. Хажуу талаараа харж унтах

Дээшээ харж унтах үед хэл болон тагнай нийлж, амьсгалахад саад болж, улмаар хурхирахад хүргэдэг байна. Хэрэв та  хажуу тийшээ харж унтвал агаар авахад саадгүй болж, хурхиралтыг зогсох магадлалыг ихэсгэдэг ажээ.

2. Жингээ хасаарай

Илүүдэл жин нь хурхиралт үүсгэх нэг шалтгаан юм. Хэт таргалалт нь уушгийг чөлөөтэй амьсгалах нөхцөлийг бууруулж, саад учруулдаг ажээ. Мөн илүүдэл жинтэй хүмүүс нойрны апноэ өвчин тусах магадлалтай байдаг гэнэ.

3.Унтахаасаа өмнө хамраа сайн цэвэрлээрэй

Хамар битүүрснээр амьсгал авах аргагүй болж цаашлаад хурхирч эхэлдэг. Тиймээс та орондоо орохоосоо өмнө сайтар нусаа хийж, хамраа цэвэрлэж хэвшээрэй.

4. Хурхирахаас сэргийлэх хамрын наалт

Яаж ч хичээсэн хурхирахаа больж чадахгүй бол үүнээс сэргийлэх наалтыг ашиглаарай. Үүнийг нааж унтсанаар хамрын хөндий онгойж, амьсгал авахад илүү хялбар болдог  байна.

5. Хамрын таславчийн мурийлт, ринит эсвэл бусад өвчний асуудал байгаа эсэхийг эмчид үзүүлж оношлуул

Ямар ч арга ашигласан үр дүнд хүрэхгүй бол эмчид хандаарай. Таны ямар нэгэн зүйл эрүүл бус байгаа учраас хурхирдаг гэсэн үг.

6. Чихээ цэвэрлэх

Хэрэв ямар ч үр дүн гарахгүй байвал чихээ цэвэрлээд үзээрэй. Гэхдээ өдөр бүр чихээ оролдож болохгүй.

7. Байгалийн  гаралтай эмчилгээ

Халгай гэх мэт байгалийн гаралтай антигистаминууд нь хурхиралтыг эмчлэхэд тусалдаг. Нэг аяга хатаасан халгайг ойролцоогоор хоёр аяга буцалсан усанд хийж 10-15 минут байлгаад унтахаасаа өмнө уугаарай.

8. Гэрээ цэвэрлээрэй

Харшил нь хурхиралтыг өдөөдөг бөгөөд гэрээ, тэр тусмаа унтлагын өрөөгөө тогтмол сайтар цэвэрлэх хэрэгтэй. Учир нь гэрийн тоос шороо харшлыг өдөөдөг байна. Тиймээс харшлын шинж тэмдэг багасвал хурхирах магадлал буурна.

9. Хоолны дэглэмээ ажиглаарай

Унтахаасаа өмнө хүнд хоол, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Архи нь хоолойны булчинг сулруулж, хурхирах магадлалыг ихэсгэдэг. 

10. Тусдаа өрөөнд унт

Бусад хүмүүсээс болж өгвөл тусдаа өрөөнд унтаж байх хэрэгтэй. Ингэснээр танд болон ойр дотнын хүмүүст тань тав тухтай байна. Мөн та дэр дэрлэж хэвшээрэй. Энэ нь таныг амьсгал авахад дөхөм болгоно.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...