₮ 0

No products in the cart.

Хөргөгчинд хадгалах шаардлагагүй 13 хүнс

Хүмүүс хөргөгчиндөө хоол хүнсээ хадгалж хэвшсэн тул огт бодолгүйгээр худалдаж авсан зүйлсээ хийчихдэг. Сав баглаа боодол дээр “хуурай, сэрүүн газар хадгална” гэж бичсэн байсан ч бид үүнийг автоматаар хөргөгчинд хийдэг. Тиймээс та дараах зүйлсийг анхаарч байгаарай.

Чинжүү

Чинжүүг хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Тэднийг өрөөний температурт, гал тогооны шүүгээ эсвэл цаасан уутанд хийгээд тавьж болно. Чинжүүг хөргөгчинд хийвэл шинэхэн байдлаа алддаг.

Жимс

Банана, манго, папайя зэрэг халуун орны жимсийг хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Хөргөгчний температур нь тэднийг гаднаас нь муутгаж, (банана хар хүрэн өнгөтэй болдог) чанарыг нь алдагдуулдаг.

Соус

Кетчуп, гич, шар буурцагны соус, цуу, халуун ногоотой сүмсийг ч гэсэн гал тогооны шүүгээнд хадгалахад болно. Кафе, ресторанууд соусыг зөвхөн тавиур дээр хадгалдаг болохыг та анзаарсан байх.

Шоколад

Шоколадыг  хөргөгчинд хэзээ ч бүү хадгал. Энэ нь бусад бүтээгдэхүүний үнэрийг өөртөө шингээхээс гадна хөргөгчний доторх чийг нь шоколадыг цагаан бүрхүүлтэй болгодог. Шоколадыг 60 ° F-аас 70°F хүртэл, 6 сарын турш хадгалах боломжтой.

Цөцгийн тос

Сүүн бүтээгдэхүүн нь өрөөний температурт маш хурдан мууддаг тул бид цөцгийн тосыг хөргөгчинд хадгалж хэвшсэн. Гэсэн хэдий ч цөцгийн тосыг хөргөгчинд хадгалах шаардлагаггүй.  Түүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг (80%) нь өөх тос юм.

Тоор

Бүрэн гүйцэт болоогүй, хатуугаараа байгаа тоорыг өрөөний температурт хадгалаарай. Харин боловсорч гүйцсэн тоорыг хөргөгчинд хоёр хоногоос дээш хадгалж болохгүй.

Талх болон бусад нарийн боов

Олон хүмүүс талхыг хуучруулахгүйн тулд хөргөгчинд хадгалдаг. Гэхдээ талхыг хөргөгчинд хийвэл хурдан хатдаг байна. Өрөөний температурт байлгаарай.

Лаазалсан загас

Та задлаагүй лаазалсан загасыг хөргөгчинд хадгалах шаардлагагүй,  ингэснээр тэд “шинэлэг” болж хувирахгүй. Лаазалсан зүйлс олон сарын турш дэлгүүрийн тавиур дээр ямар ч асуудалгүй байж л байдаг шүү дээ. Харин задалсан бол хөргөгчинд хийгээрэй.

Базилик

Базиликийг шинэхэн байлгахын тулд ишийг нь тайрч аваад, цэцэг шиг шилэн саванд хийж тавина. Мөн хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Яншуй, килантро гэх мэт зарим төрлийн ногоог л хөргөгчинд хадгалдаг бол энэ  өрөөний температурт байх ёстой ногоо юм.

Самрын тос ба Nutella

Самрын тос нь их хэмжээний ус агуулдаггүй тул ердийн нөхцөлд 3 сар хадгалах боломжтой. Та бас Nutella-г хөргөгчинд байлгаж болохгүй. Энэ нь хатаж, ашиглагдахгүй болдог.

Алим, лийр

Та эдгээр жимсийг хөргөгчинд хийж болох ч , доторх хүйтэн агаар нь тэдний амт чанарыг муутгадаг. Эдгээрийн ердийн нөхцөлд хадгалаарай.

Даршилсан ногоо

Даршилсан ногоо нь хангалттай натри агуулдаг бөгөөд энэ нь муутгахгүй байх үндэс юм. Хэрэв та тэднийг хүйтнээр идэх дуртай л бол энэ нь хөргөгчинд хадгалах цорын ганц шалтгаан болно.

Сармис

Гэрэл болон чийг нь сармисны дайсан юм. Сармисыг өрөөний температурт, эсвэл хуурай харанхуй газар хадгалаарай. Хөргөгчинд хадгалсан сармис соёолдог бөгөөд энэ нь гашуун амттай байдаг.

Эх сурвалж: brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...