LOADING

Type to search

Зөвлөгөө

Цэвэрлэгээний бодис хэрэглэлгүйгээр угаалгын өрөөгөө сайхан үнэртэй байлгах 10 арга

Share

Гэр орноо цэвэрхэн байлгах нь туйлын чухал боловч хэцүү ажил юм. Энэ нь байнгын хүчин чармайлт шаарддаг бөгөөд эцэст нь дууслаа гэж бодох үед ямар нэгэн жижиг сажиг зүйл эсвэл ямар нэг таагүй үнэр гарч ирдэг. Та аргыг нь олох юм бол ариун цэврийн өрөө нь гэрийн тань хамгийн сайхан таатай үнэртэй, тав тухтай өрөө байж болно.

1. Алчуураа хуурай байлгаарай

Нүүр гарны болон банны алчуураа чийгтэй чигээр нь ариун цэврийн өрөөндөө битгий байлгаарай. Хэрэглээд чийгтвэл наранд дэлгэж хатаасныхаа дараа угаалгын өрөөндөө оруулаарай. Ариун цэврийн өрөө нь маш чийглэг байдаг учраас алчуураа хуурай байсан ч гэсэн эвхэж тавихаасаа илүүтэй өлгөж байх нь зохилтой. Тэгвэл таагүй үнэр гарахгүй.

2. Нимбэг ашиглаарай

Муухай үнэрийг арилгах тал дээр нимбэг нь таны хамгийн сайн туслах байж чадна. Нимбэг нь таатай үнэртэй,байгалийн гаралтай хүчтэй цэвэрлэгч бөгөөд таагүй үнэрийг маш сайн саармагжуулагч юм. Учир нь нимбэгэнд агуулагдах их хэмжээний хүчил нь бидэнд тус болдог.

Энгийн цэвэрлэгээний бодис ашиглан угаалгын өрөөгөө цэвэрлэсний дараа нимбэгээр арчаарай. Тэгвэл нимбэг гадаргууг гялтгануулж, ариутгахын зэрэгцээ сайхан үнэрээ түгээх болно.

3. Анхилуун үнэртэй тос ашиглаарай

Анхилуун үнэртэй тос ашиглан угаалгын өрөөгөө сайхан үнэртэй байлгаж болно. Ингэхийн тулд жижигхэн хөвөн бөмбөлгөнд анхилуун тос шингээн хогийн савны ёроолд (уутны гадна нь), сойз хийдэг савандаа, булан тохойд нь тавьж болно.

4. Ус ба зөөлрүүлэгч бодис ашиглаж болно

Нүүр гарны алчуураа таатай үнэртэй байлгамаар бол зөөлрүүлэгч бодисонд сода, ус холин алчуур руугаа бага зэргийг шүршээрэй.

5. Хүнсний сода ашигла

Хүнсний содыг бид цэвэрлэгээндээ маш ихээр хэрэглэдэг. Энэ энгийн бодис нь таагүй үнэрийг маш сайн арилгана. Хүнсний содыг буцалж буй усанд хийгээд цэвэрлэсэн гадаргуу дээрээ асган, хэсэг байлгаж байгаад угаахад шарласан толбонууд маш сайн арилна.

6. Суултуур угаагч сойзондоо таатай үнэр шингээ

Суултуур угаадаг сойзоо цэвэрхэн, элдэв үнэргүй байлгаж чадвал танай ариун цэврийн өрөө сайхан байж чадна. Ингэхийн тулд суултуур угаадаг сойзоо хэрэглээд цэвэрлэсний дараа дээр нь хэдэн дусал эфирийн тос дусаачихаж байгаарай.

7. Угаалгын өрөөнд үнэртэй саван байрлуул

Ариун цэврийн өрөөний үнэртэй шууд холбогдох нэг зүйл бол таны хэрэглэдэг савангийн сонголт.

Аль болох таатай үнэртэй саван сонгож байх хэрэгтэй.

8. Суултуурын усны саванд угаалгын нунтаг нэмээрэй

Ус татах болгонд таатай үнэртэй ус гарч байна гэдэг бас л чухал зүйл шүү. Тиймээс суултуурын ус нөөцлөгч савандаа таатай үнэртэй угаалгын нутаг багаханыг хийчхэж байгаарай.

9. Өөрийн гараар агаар цэвэршүүлэгч хий

Орчин цагт хүмүүс өөртөө зориулж байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр гар хийцийн саван, агаар цэвэршүүлэгч гэх мэт зүйлс ихээр хийдэг болжээ. Энэ нь адил төстэй бүтээгдэхүүн худалдан авахаас хамаагүй хямд байдаг байна.

Гэрийн агаар цэвэршүүлэгч хийх нь үнэхээр амархан. Танд хэрэгтэй цорын ганц зүйл бол шилэн сав, саваа, ус, архи, эфирийн тос юм.

Хэрэв та ямар тос сонгохоо хараахан шийдээгүй байгаа бол хүмүүсийн агаар цэвэршүүлэхдээ сонгодог хамгийн алдартай тоснуудын товч жагсаалтыг харж болно.

  •     Лаванда цэцгийн
  •     Цайны мод
  •     Eucalyptus
  •     Гаа
  •     Амтат жүрж
  •     Нимбэг

10. Ариун цэврийн өрөөгөө өдөр бүр агааржуулах хэрэгтэй

Хамгийн энгийн бөгөөд хамгийн сайн арга бол  ариун цэврийн өрөөний агаарыг сэлгэж байх хэрэгтэй. Хэрэв угаалгын өрөө тань цонхтой бол өдөрт 15 минут агаар оруулж байгаарай.

Эх сурвалж: Brightside

error: Content is protected !!