₮ 0

No products in the cart.

Нойргүйдээд байвал гадил жимс идээрэй

Шөнө сайн унтаж чадахгүй цөхрөнгөө барж байна уу? Олон зүйлийг туршиж үзээд нэмэргүй байгаа бол эрдэмтэд танд унтахынхаа өмнө гадил жимс идэхийг санал болгож байна.  

Гадил жимс нь тэжээлээр баялаг бөгөөд унтаж амрахад тусалдаг  ажээ. Учир нь гадил жимс нүүрс ус агуулдаг бөгөөд энэ нь  нойрмоглох мэдрэмжийг төрүүлдэг гэж эрдэмтэд мэдээлжээ. Гадил жимсэнд агуулагдах нүүрс ус нь хурдан шингэдэг тул унтах үед ходоодонд асуудал үүсгэхгүй.

Энэхүү эрүүл жимс нь бие махбодын мелатонин ялгаруулахад туслах гол элемент болох В6 витамин агуулдаг гэж “Amerisleep” мэдээлэв. Нойрны асуудалтай зарим хүмүүс эмчийн жороор нэмэлт тэжээл ууж мелатониний нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч мелатонины нэмэлт тэжээлийг хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Унтахад тань туслах бүрэн тэжээл

Гадил жимс нь кали, магнигаар баялаг байдаг. Эдгээр нь хоёулаа бие махбодыг тайвшруулахад тусалдаг эрдэс бодис юм. Том хэмжээтэй гадил жимс нь калийн өдрийн хэрэгцээний 10 орчим хувь, эмэгтэйчүүдийн авах ёстой магнийн 12 хувийг (эрэгтэйчүүдийн есөн хувь) хангадаг.

Энэ нь мөн триптофаныг агуулдаг бөгөөд энэ нь нь мелатонины нийлэгжилтийг хянах серотонин болж метаболизмд орсноор нойрсох мэдрэмжийг төрүүлдэг байна.

Мөн та өдрийн цагаар гадил жимс идвэл нойрмоглох юм байна гэж санаа зовох хэрэггүй. Мелатонины нийлэгжилтийг байгалийн гэрэл, циркад гэх мэт хүчин зүйлүүд хянадаг бөгөөд оройн цагаар л нойрсох байдлыг дэмждэг байна.

Эх сурвалж: healthdigest

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...