₮ 0

No products in the cart.

Багтраа өвчин хүндэрснийг илтгэх 4 шинж

Астма өвчин нь уушгинд очих агаарын урсгалыг хязгаарлаж, улмаар амьсгал давчдах, амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Астма өвчтэй хүмүүс эмээ цагт нь уух, амьдралын хэв маягаа өөрчлөх зэргээр өвчнөө хянах боломжтой.  Гэвч зарим тохиолдолд хүнд хэлбэрийн астма нь эмээ зааврын дагуу уусан ч шинж тэмдэг нь хүндэрдэг.  Дараах шинж тэмдгүүд нь өвчлөл хүндэрснийг илтгэх тул эдгээрээс  аль нэг нь илэрсэн бол дараагийн арга хэмжээг яаралтай авч, эмчид хандахыг зөвлөж байна.

Яаралтай тусламж шаардлагатай болох

Амьсгал давчдах шинж тэмдгээр яаралтай тусламж дуудан эмнэлэгт хэвтсэн бол бол энэ нь хүнд хэлбэрийн астма өвчний шинж тэмдэг юм. Амьсгалын аппарат шаардлагатай тохиолдолд мэдээж хүндэрснийг илтгэнэ. Тиймээс эмнэлэгт хэвтээд гарсан ч тоолгүй орхиж болохгүй, эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэж байх хэрэгтэй.

Шөнийн цагаар шинж тэмдгүүд илрэх

Шөнийн цагаар астма өвчний шинж тэмдэг илрэх нь өвчин хэр хүндэрснийг тодорхойлоход ашигладаг уушгины эмгэг судлалын нэг шалгуур юм. Шөнийн цагаар амьсгал давчдах, амьсгаадах, цээж давчдах зэрэг шинж тэмдгүүд илрэх нь хүндэрснийг илтгэх бөгөөд эмчид яаралтай хандахыг анхааруулж байгаа хэрэг. Хэрэв та шөнө дунд нойрноосоо сэрээд амьсгалахад хүндрэл үүсвэл хүнд хэлбэрийн астматай байна гэсэн үг юм.

Утлагыг аппаратыг байнга ашиглах шаардлага гарах

Астмагийн эмчилгээ нь утлага маягийн эм бэлдмэл, амны хөндийгөөр дамжих эм зэрэг байдаг. Гэхдээ утлагын төхөөрөмжийг долоо хоногт нэгээс олон удаа ашиглах шаардлага гарч байвал энэ нь өвчин хүндэрснийг илтгэнэ. Тиймээс эмчид хандаж, эмчилгээгээ сайжруулах хэрэгтэй.

Эмчилгээ нь үр дүнд хүрэхгүй байх

Өвчний хүнд хөнгөн хэлбэрээс шалтгаалж, эмчилгээний тактикийг боловсруулдаг. Зарим хүмүүсийн хувьд эмчилгээний зөв арга хослолыг олоход бэрхшээл үүсдэг. Хүнд хэлбэрийн багтраа өвчний үед амьсгалын зам, харшлын эм, стероидын эм болон бусад эмчилгээний аргууд шинж тэмдгийг намдаахгүй байж болно. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөлдөн эмчилгээний өөр аргад шилжээрэй.

Эдгээр шинжүүдээс илэрсэн тохиолдолд тоолгүй орхиж болохгүй, заавал эмчид хандах шаардлагатай.

Дашрамд зөвлөхөд дараах зүйлсээс зайлсхийх нь астма өвчин хүндрэх эрсдэлийг бууруулдаг байна.

Нийтлэг өдөөгч хүчин зүйлүүд нь:

Амьсгалын замын өвчин

Тоос, тоосонцор зэрэг харшил үүсгэгч

Тоосны хачиг

Амьтны үс, ноос

Цаг агаарын эрс тэс нөхцөл байдал

Хүчтэй үнэр

Утаа

Химийн бодис зэрэг

Эх сурвалж: healthguides.cnn

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...