Бүсгүйчүүд бид “маргаашнаас л жингээ хасч эхлэнэ дээ” гэж өдөр бүр өөртөө амлалт өгдөг. Гэвч маргааш нь ахиад л “маргааш” гэж хойшлуулдаг. Харин бид зорилгынхоо төлөө тэмцдэг, жингээ хасахаар зориг шулуудсан бүсгүйчүүддээ зориулж дараах хэдэн зөвлөгөөг өгч байна.
Ус хэрэглэх нь хамгийн сайн турах арга. Шүршүүрт байнга орж дараа нь хүйтэн усаар цохиулж бай. Ингэх явцдаа арьсаа цочроож гараараа алгадах буюу саваагаар зөөлөн цохих хэрэгтэй.
Өглөө бүр инээмсэглэн шинэ өдрийг угтаж бай. Сэрээд орноосоо босоод өөрөө өөртөө чин сэтгэлээсээ инээмсэглэн урам өгөөрэй. Ингэвэл бүтэн өдөр аз жаргалтай байж баяр баясгаланг мэдрэх болно.
Саунд орж байх нь ашигтай. Сауны дараа хийжүүлээгүй цэвэр ус ууж байгаарай. Энэ нь эрүүл мэндэд тань нэн тустай. Мөн саунд орсноор таны арьсны бүх нүх сүв онгойж, илүүдэл бодисууд нь ялгарч гардаг.
Жирийн бусад үед энэ нүхнүүд хаагдсан байдаг. Ууранд орсноор хэрэггүй бодисууд ялгарч гарсны үр дүнд арьс тань гүнээ хүртэл цэвэрлэгдснээр чөлөөтэй амьсгалж эхэлдэг.Турах хязгаараа өөртөө нарийн тогтоо. Бас төлөвлөгөө гарга. Энэ нь таван кг турах, харвингүй болох гэх мэт. Үүний дараа галбираа хадгалж сур.
-Ямар ч тохиолдолд шээс хөөлгөх ба туулгын аргаар турах гэж оролдож болохгүй. Энэ нь бөөр ба нарийн гэдэсний үйл ажиллагааг алдагдуулж, ходоодонд муугаар нөлөөлдөг.
Өлссөн үедээ л юм идэж бай. Түүнээс байнга шоколад ба чихэрлэг зүйл болсон зуршлаасаа салах хэрэгтэй. Өлсөх цангах хоёроо ялгаж салгаж сурах хэрэгтэй.