₮ 0

No products in the cart.

Өглөө бүр эдгээрийг хэрэгжүүлээд хэвлийн өөхийг хайлуулаарай

Олон хүмүүс биеийн жиндээ, ялангуяа хэвлийн таргалалтдаа санаа зовдог. Эрүүл мэндийн талаасаа авч үзвэл биеийн жиндээ биш харин  дотор өөхлөлт хэр их байна вэ гэдэг л санаа зовоох асуудал юм.

Илүүдэл өөх нь чихрийн шижин, зүрхний шигдээс, сэтгэлийн хямрал гэх мэт олон таагүй нөхцөл байдалд хүргэдэг.

1. Яарах хэрэггүй

Өглөө ажил, хичээлээсээ хоцрохгүй байхыг хичээж яарах үедээ хүн стресст ордог бөгөөд энэ үед үүнийг хариуцдаг кортизол даавар таны биед нэмэгддэг байна. Судалгаанаас харахад энэ нь таны хэвлийн хэсэгт жин нэмэхэд хүргэдэг гэжээ. Тиймээс өглөөдөө тайван байхыг хичээгээрэй.

2. Хөнгөхөн дасгал хий

Дасгал хийх нь жингээ хасах хамгийн сайн аргуудын нэг. Харин өглөөд дасгал хийх нь эрч хүчээ сэргээх эх үүсвэр болж чаддаг. Мөн нэмэлтээр хэвлийн булчин чангалах дасгал хийвэл илүү үр дүнтэй байх болно.

3. Өглөөний хоолондоо уураг, эслэг агуулсан зүйлс идээрэй

Судалгаанаас харахад уураг сайн хэрэглэх нь хэвлийн өөхөө багасгахад тусалдаг гэсэн байна. Өглөөний хоолондоо мах, загас, өндөг, шош зэргийг заавал хэрэглээрэй. Түүгээр ч зогсохгүй өөр нэг судалгаагаар эслэгийн хэрэглээ нэмэгдэх нь хэвлийн өөхийг шатаахад эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулжээ. Маалингын үр, брокколи, авокадо нь эслэгийн маш сайн эх үүсвэр байдаг.

4. Шүүсний оронд ус уух хэрэгтэй

Зарим хүмүүс өглөөд жимсний шүүс уудаг. Энэ нь шингэн фруктозоор дүүрэн байдаг учраас хэвлийн өөхийг нэмэгдүүлдэг байна. Мөн зарим судалгаагаар чихэрлэг ундаа нь элгийг өөхлүүлдэг болохыг харуулжээ. Тиймээс шүүсний оронд ус ууж байгаарай.

5. Ногоон цай уугаарай

Өдрийг аяга кофегоор эхлэх нь  өглөө хэрэгжүүлдэг зүйлсийн салшгүй хэсэг ч гэлээ ногоон цайгаар солих нь зүйтэй болов уу. Энэ нь кофены адил кофеинтой бөгөөд антиоксидант, эпигаллокатехин галлат (EGCG) зэргийг агуулдаг ажээ. Судалгаанаас харахад EGCG нь гэдэсний өөхийг арилгахад маш их нөлөө үзүүлдэг байна.

6. Өдрийн хоолоо гэртээ бэлдээрэй

Ингэснээр та өдрийн турш илчлэгийн хэрэглээгээ хянах боломжтой юм. Бид үдийн цайгаа гадуур уух үедээ ​​төлөвлөж байснаасаа илүү их илчлэгтэй зүйлс хэрэглэдэг байна. Идэж буй зүйлээ хянах нь өөхийг шатаахад ихээхэн тус болно.

7. Хангалттай унтах

Судалгаанаас харахад хангалттай унтахгүй байх нь жин нэмэхэд хүргэдэг бөгөөд үүнд хэвлийн өөх ч хамаатай юм.

8. Ажил руугаа алхах эсвэл дугуйгаар явах

Алхах, дугуй унах зэрэг нь хэвлийн хөндийн өөхийг шатаах сайн арга юм. Тиймээс ажил, сургууль руугаа явахдаа автобусанд суух, жолоо барихын оронд алхаж эсвэл дугуй унаж байхыг хичээгээрэй.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...