Олон эмэгтэйчүүд хоолны дэглэмдээ багтааж буй хүнсний төрлийг анхааралтай авч үздэг. Эрүүл мэндэд тустай, шим тэжээлээр баялаг, тэнцвэртэй хоолны дэглэм маш чухал. Дараах хүнснүүдийг түлхүү хэрэглэх нь зарим өвчний эрсдлийг бууруулах, цусны даралтыг бууруулах, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих зэрэг олон ач тустайгаас гадна гэрэлтсэн арьс, гялалзсан үстэй болоход тусална.
Цэцэгт байцай

Зүрхээ эрүүл байлгахыг хүсч байвал брокколи идээрэй. Британийн хоол тэжээлийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар эмэгтэйчүүд байцаа, өнгөт байцаа, брокколи, брюссель зэргийг түлхүү хэрэглэснээр зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл буурдаг болохыг тогтоожээ. 45 грамм ногоо хэрэглэсэн хүмүүст зүрхний өвчний эрсдэл 46 хувиар буурсан байна. Эдгээр нь К амин дэмээр баялаг.
Хүрэн манжин

Хүрэн манжин нь олон төрлийн амин дэм, шим тэжээлээр баялаг. Энэ нь илчлэг багатай, фолийн агууламж, витамин С, эслэг, кали ихтэй байдаг. Үүнээс гадна, үрэвслийн эсрэг антиоксидант, беталайн (пигмент) -аар баялаг тул хорт хавдраас сэргийлдэг аж. Мөн цусны даралтыг бууруулдаг болох нь судалгаагаар батлагдсан. Хоолонд хийхийн сацуу шүүсийг уувал биеийг хоргүйжүүлэх ашиг тустай.
Салмон (эсвэл сардин) нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай

Загасны мах нь омега-3 тосны хүчлээр баялаг. WebMD-д тайлбарласнаар энэ нь зүрх судасны өвчин, Альцгеймер, зарим төрлийн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг. Мөн ревматоид артриттай холбоотой өвдөлтийг бууруулдаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчин юм. Насанд хүрэгчид долоо хоногт 8 унци загасны мах идэх хэрэгтэй. Шарж, жигнэж идэж болно.
Кэйл

Хоол тэжээлийн мэргэжилтэн Майс Аль-Али “кейл нь олон тооны “био идэвхит нэгдлүүд” агуулдаг бөгөөд эдгээр нь “хүчтэй эмчилгээний шинж чанартай” байдаг. Витамин С, Витамин К, А аминдэм их хэмжээгээр агуулдаг тул чихрийн шижин, хорт хавдрын эрсдлийг бууруулж, цусны даралт ихсэх, багтраа өвчний шинж тэмдгүүдийг бууруулдаг. Үүнээс гадна, ясыг бэхжүүлж, үс, арьсыг эрүүл гэрэлтсэн байлгахад тусалдаг” гэжээ. “Кэйлийн антиоксидантыг нэмэгдүүлэхийн тулд смүүти, карри, шарсан төмс дээр нэмж хэрэглэхэд тохиромжтой бөгөөд ингэснээр биеийг хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
Нэрс нь эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой жимсний тоонд багтдаг

Нэгэн судалгаагаар нэрс нь цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд даралт ихсэх, ялангуяа гипертензийн өвчний эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Йелийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгааны тайлбарт дурдсанаар нэрс нь цусны даралтыг бууруулж, цусны урсгалыг сайжруулахын тулд судас тэлэлт үүсэхэд нөлөөлдөг физиологийн гол урвалыг идэвхжүүлдэг гэжээ. Үүнээс гадна The Journal of Nutrition сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар нэрсээр баялаг хоолны дэглэм нь залуу эмэгтэйчүүдийн булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоожээ. Хөлдөөж хадгалсан нэрс нь шим тэжээлээ алдахгүй.
Төрөл бүрийн шош

Судлаач Сюзан Крауз WebMD-д өгсөн ярилцлагадаа “шош нь эмэгтэйчүүдийн хоолны дэглэмд байвал зохих эрүүл хүнсний нэг юм” гэжээ. Уураг, эслэгээр баялаг шош нь холестерин бууруулах үйлчилгээтэй. Үүнээс гадна олон төрлийн изофлавонууд нь сарын тэмдгийн өвдөлт болон бусад шинж тэмдгүүдийг үүсгэдэг дааврыг зохицуулахад тусалдаг. Мөн фолийн хүчил ихтэй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой. Олон улсын хорт хавдрын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар шош, сэвэг зарамаар баялаг хоолны дэглэм нь эмэгтэйчүүдийн дундах ноцтой өвчнүүдийн эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ
Бүйлс нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд олон талын ач тустай

Бүйлс нь хамгийн тэжээллэг, амттай зууш юм. Е витамин ихээр агуулдаг тул үрэвслийг бууруулж, цусны урсгалыг сайжруулан дархлааг дэмждэг. Үүнээс гадна Альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Мөн магнигаар баялаг тул сэтгэл санааг тогтворжуулах, нойрыг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах гээд олон талын ач тустай.
Өдөрт нэг алим

Healthline-д тэмдэглэснээр алим нь уусдаг эслэг, полифенолоор баялаг тул эсийг хамгаалдаг. Полифенолууд нь зүрх судасны өвчин болон бусад архаг өвчний эрсдлийг бууруулдаг. Advances in Nutrition сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдөр бүр алим иддэг эмэгтэйчүүдэд чихрийн шижингийн 2-р хэлбэрийн өвчлөлийн эрсдэл 28 хувиар буурсан байна. Энд мөн алимны хэрэглээ нь ясны эрүүл мэнд, хүч чадлыг сайжруулахад тусалж, хөгшрөлтөөс сэргийлдэг болохыг тэмдэглэжээ.
Анар жимс

Анар жимсний шүүсийг нь уухаас гадна шүүслэг үрийг нь тараг, салат, смүүтид нэмж хэрэглэх боломжтой. Судалгаагаар анар жимсэнд агуулагдах эллагитаннин нь хөхний хорт хавдрыг даамжруулахгүй болохыг тогтоожээ. Үүнээс гадна, анар жимсэнд агуулагдах антиоксидант нь үрэвслийг бууруулж, үе мөчний өвчний шинж тэмдгийг намдаах, танин мэдэхүйн доройтол, Альцгеймерын өвчнөөс урьдчилан сэргийлэх, ходоод, гэдэсний эрүүл мэндийг сайжруулах гээд олон талын ашиг тустай.
Эмэгтэй хүн бүр хоолны дэглэмдээ авокадо нэмэх хэрэгтэй

Авокадо нь калийн өндөр агууламжтай тул цусны даралтыг бууруулдаг болох нь батлагдсан. Мөн найрлага дахь ханаагүй өөх тос нь арьсны өнгийг гэрэлтсэн толигор болгохоос гадна хумсыг бэхжүүлдэг.
Улаан лооль

Medical News-д тайлбарласнаар улаан лооль нь фоли ихээр агуулдаг тул гомоцистеины түвшинг зохицуулахад тустай. Цаашилбал, фолат нь жирэмсэн эмэгтэйд шаардлагатай хоол тэжээлийн зайлшгүй чухал хэсэг юм. Мөн эслэгийн өндөр агууламж нь өтгөн хаталт, II хэлбэрийн чихрийн шижингийн үед тустай.
Эх сурвалж: healthdigest