₮ 0

No products in the cart.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн 5 зөвлөмж

Саяхан сарын тэмдэг нь ирсэн эсвэл аль хэдийн энэ асуудалтай тулгарсан эсэхээс үл хамааран эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих зүйлс байдаг. Сарын тэмдгийн үеэр дараах 5 зүйлийг анхаарч байгаарай.

1. Зөв бүтээгдэхүүн сонгох

“Бидэнд маш олон төрлийн сонголт байдаг бөгөөд аль нь танд хамгийн сайн тохирохыг олж мэдэхийн тулд тэдгээрийг туршиж үзэх нь зүйтэй” гэж  доктор Дастин хэлэв. Нэг зүйлээ байнга хэрэглэхийн оронд бага багаар нь олон зүйл худалдан авч хэрэглэж үзэх хэрэгтэй. Мөн үнэр багатайг нь сонгохыг анхааруулж байна.

2. Савангаар хэт их угааж болохгүй

“Эмэгтэйчүүдийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд маш их сонголттой мөн өндөр өртөгтэй байдаг. Гэхдээ зарим нь хор хөнөөл учруулах талтай.Та аль болох хурц үнэргүй саван хэрэглэж, болж өгвөл зүгээр л усаар угааж байгаарай ” хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.  

3. Өдөр бүр шүршүүрт ор

Сарын тэмдгийн үеэр өдөр бүр шүршүүрт орох нь  хамгийн чухал зүйлсийн нэг.

Доктор Дастин “Шүршүүрт орохдоо үтрээний анхилуун үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Эдгээр нь шаардлагагүй бөгөөд химийн бодисууд агуулдаг тул тухайн газрыг цочроодог” гэжээ.

Үтрээ нь өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн гэдгийг санаарай. Үтрээний дотор хэсгийг шүршиж, угаадаг бүтээгдэхүүн авахаас зайлсхий. Эдгээр нь байгалийн бактери ба рН-ийн тэнцвэрийг алдагдуулж, улмаар халдвар авахад хүргэдэг байна.

4. Өдөр бүр дотуур хувцсаа сольж байгаарай

Тэрээр “Та дотуур хувцсаа өдөр бүр, тэр ч байтугай сарын тэмдэг ирээд бохирдсон тохиолдолд илүү олон удаа сольж байх хэрэгтэй” хэмээн анхааруулж байна. Хэрэв та тампон хэрэглэж байгаа бол дотуур хувцсаа ойр ойрхон солих хэрэгтэй. Даавуун, ялангуяа агаар нэвтрүүлдэг дотуур хувцас сонгоорой.

5. Үнэр гарах

Доктор Дастин “Сарын тэмдэг ирэх үед гардаг үнэр нь ихэвчлэн цус, бактери, хөлс холилдсоноос үүсдэг. Та бусад үеэс илүү их хөлрөхгүй ч  эдгээр зүйлс холилдсоноор үнэр гаргадаг” хэмээн тайлбарласан байна.

Энэ үнэр нь дараах үед илүү тархаж болно:

• Удаан суух. Ингэснээр нян үржих эсвэл цусны бүлэгнэл хуримтлагдах боломжтой болдог. Тиймээс ойр ойрхон босч, ариун цэврийн хэрэглэлээ солих хэрэгтэй.

• Хангалттай шингэн зүйл уудаггүй, хэрэглэл, тампон солихын тулд бие засах газар руу ойр ойрхон очдоггүй. Доктор Дастин “Та үнэр хуримтлагдахаас зайлсхийхийн тулд дор хаяж хоёроос зургаан цаг тутамд дэвсгэр, тампоноо сольж байх хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: sharp.com

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...