LOADING

Type to search

Зөвлөгөө Онцлох

Бүдүүн гэдсийг хэрхэн аюулгүй цэвэрлэх вэ

Share

Бүдүүн гэдсийг цэвэрлэх нэмэлт хүнс, туулгах эм бэлдмэл, эмнэлэгт хандах гээд олон янзын түгээмэл аргууд бий. Гэхдээ энэ бүгд аюулгүй байж чадах уу гэдгийг сайтар судах хэрэгтэй.

Олон хүмүүс гэдэс дүүрэх, өтгөн хаталтын үед бүдүүн гэдсээ цэвэрлэх тухай боддог. Энэ нь ихэвчлэн буруу хооллолттой холбоотой.

Хангалттай шим тэжээл, байгалийн гаралтай хүнс, эслэг, ус зэргийг авч чадахгүй байвал хоол боловсруулах эрхтэн нь зохих ёсоор ажиллахгүй.

Бүдүүн гэдэсний эрүүл мэндийг сайжруулах стратеги

Хэрэв та бүдүүн гэдэсний эрүүл мэндийг сайжруулах, бохирдлыг цэвэрлэхийг хүсч байвал дараах зүйлсийг туршаад үзээрэй.

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх: Өдөр бүр 8-аас 10 нэгжээр хэрэглэхийг зорь.  Өглөөний хоолондоо шинэхэн эсвэл хөлдөөсөн нэрс, үхрийн нүд, бөөрөлзгөнө, ногооны зууш, самар нэмээрэй.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн: Өнгөнд хууртах хэрэггүй. Бор талх бүр бүхэл үрийн байдаггүй. Орцуудын жагсаалтан дээр “баяжуулсан” гэсэн үг байвал энэ нь бүхэл үрийнх биш гэсэн үг.

Зөвхөн бүхэл үрийн талхаар хязгаарлагдахгүй: Бор будаа, арвай, шар будаа, овъёос, хөх тариа, гурвалжин будаа, хөц будаа, болон бусад эслэг, амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэх.

Хүнсний пирамидыг “эргүүлж” үзээрэй:  Үр тариаг суурь болгон харуулдаг хүнсний пирамидыг та сайн мэдэх байх. Үүний оронд жимс, хүнсний ногоог хоолны дэглэмийн үндэс болгож, дараа нь үр тариа, дараа нь уураг ихээр агуулдаг хүнсийг (шош, загас, өндөг, мах) хэрэглээрэй. Чихэрлэг амттанг хааяа хэрэглэх.

Маалингын үр: Маалингын үр нь өтгөнөө гадагшлуулахад туслах замаар хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулах эрүүл бөгөөд үр дүнтэй арга юм.  Өглөөний хоол, салат, овъёос, таргандаа маалингын үр нэмээрэй. Энэ бол өтгөнийг гадагшлуулах, бохирдлыг арилгах  хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Илүү их ус уух: Ус уух нь бие махбодийн бүх үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулах, өтгөнөө гадагшлуулах үйл ажиллагаанд шаардлагатай. Өдөрт найман аяга ус уух шаардлагатай гэдэг хуучин зөвлөгөөний талаар санаа зовох хэрэггүй. Үүний оронд шээснийхээ өнгийг удирдамж болгон ашиглаарай. Шээсний өнгө цайвар шаргал өнгөтэй бол та хангалттай хэмжээний ус ууж байна гэсэн үг. Хэрэв үүнээс бараан байвал илүү их ус уугаарай.

Эх сурвалж: verywellhealth

error: Content is protected !!