₮ 0

No products in the cart.

Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн анхаарах хэрэгтэй 5 зүйл

Гэрээсээ ажиллана гэдэг амархан, олон давуу мэт санагддаг байх. Тухайлбал,  та өөрийн ажиллах цагаа сонгож, гэртээ тухтай, тааваараа байх боломжтой. Үнэн хэрэгтээ гэрээсээ ажиллаж байгаа  хүмүүст илүү хэцүү үүрэгт ажил оногдож, хүүхдүүдээ асрах, гэрийн зарим ажлаа зохицуулах асуудлууд тулгардаг.Тиймээс гэрээсээ ажиллаж байгаа үедээ эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, түүнийг бууруулахын тулд юу хийж болох талаар тэмдэглэл хөтлөх нь чухал юм. Гэрээсээ ажиллахдаа анхаарах 5 зүйлийг дор дурдлаа.

Цагт нэг  удаа бос, өдөрт нэг удаа гадагш гар

Удаан хугацаагаар завсарлагагүй суух нь нуруу болон хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг. Тиймээс  цагт нэг удаа босч ийш тийшээ жоохон алхаарай. Нэг аяга ус уунгаа (энэ нь таны усны хэрэгцээг хангах болно), алхаж байгаад буцаад суугаарай.  Мөн та  өдөрт дор хаяж нэг удаа гэрээсээ гарах хэрэгтэй. Гэртэйгээ ойрхон хүүхдийн тоглоомын талбайруу алхаж, сэтгэлээ сэргээж, өдрийн алжаалаа тайлаарай.

Унтах цагаа зөв зохицуулах

Гэрээсээ ажилладаг хүмүүсийн олонх нь орой унтаж, оройтож сэрдэг. Унтах цагаа зохицуулж чадахгүй байх нь ажлын бүтээмж төдийгүй эрүүл мэндийн олон асуудал үүсгэнэ. Жишээлбэл, стрессийг дурдаж болох юм. Хоногт 8 цаг унтаж байгаарай.

Дасгал хийгээрэй

Та оффисын ажилчидтай харьцуулахад ажлын цагаа тодорхой хэмжээгээр өөрөө хянах чадвартай байгаа байх. Тэгвэл энэ давуу талаа ашиглаад дасгал хийгээрэй. Өөрийн төлөвлөгөөнд тохируулж, дасгал хийх цаг гаргаарай.

Ажиллах орчин

Гэртээ ажил хийхээр суудаг тусгай зориулалтын талбай, тусдаа өрөө, эсвэл жижигхэн булан гаргаарай. Ор, буйдан дээрээ сууж ажиллахаас аль болох зайлсхий. Ажиллах үеийн байрлал маш чухал бөгөөд  энэ тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Учир нь ор, буйдан дээр суусан үед хүн илүү нозоордог байна.

Тухтай сандал

Хэрэв та компьютер дээр ажиллах гэж байгаа бол сандал тань тухтай байх хэрэгтэй.  Учир нь сандал биеийн байрлалд нөлөөлж улмаар нурууны өвдөлт, хөл гар бадайрах зэргээс зайлсхийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөнгө хэмнэж, чанаргүй ажлын сандал авах нь илүү зардал болно. Тиймээс дараа ашиглагдах чанартай сандал сонгоорой.

Эх сурвалж: indianyouth

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...