₮ 0

No products in the cart.

Лам-рим гэж юу вэ, Бурхан багшийн сургаалаас хэрхэн гарав?

Бодь мөрийн зэрэг буюу лам-рим нь Бурхан багшийн сургаалуудыг өдөр тутмын амьдралтай холбох, өдөр тутмын амьдралдаа авч хэрэглэх нэг арга зам юм. Бурхан багш 2,500 жилийн тэртээ амьдарч ахуй үедээ нэгэн үе эрэгтэй хуврагууд болон хожим нь эмэгтэй хуврагуудын хүрээ газар сууж байжээ. Тэрбээр зөвхөн хуврагуудад сургаал айлдах төдийгүй олон янзын айл хотлоор уригдан тэндээ хооллоод дараа нь сургаалаа тавьдаг байв.

Бурхан багш бусдад сургаалаа айлдахдаа тэдний ойлгож чадах байдлаар заах, бидний “уран арга” хэмээн нэрлэдэг тэр нэгэн аргаар заадаг байв. Тэр үед ч байсан, мэдээж одоо ч байгаа, хүмүүсийн оюуны болон шашны бүтээлийн олон өөр түвшнээс шалтгаалан энэ нь зайлшгүй шаардлагатай байв. Энэ нь Бурхан багшийг олон өөр сэдвээр олон өөр түвшинд заахад хүргэж байв.

Бурхан багшийг дагалдагч нар гайхалтай ой тогтоолттой байжээ. Тэр үед сургаалыг бичигт буулгаж байгаагүй бөгөөд дараагийн үеийнхэнд амаар дамжуулах үүднээс хуврагууд тэдгээрийг цээжилдэг байв. Хожим нь тэдгээрийг бичигт буулгаж судар хэмээн нэрлэх болсон. Үүнээс хойш хэдэн зууны дараа Энэтхэг, Төвөдийн олон эрдэмтэд тэдгээр сургаалыг зохион байгуулалтанд оруулж, бүгд дээр нь тайлбар бичихийг оролдож эхэлсэн. Энэтхэгээс Төвөдөд заларсан олон эрдэмтэдийн нэг болох Атиша гэгээн XI зуунд лам-рим хэмээх энэхүү тайлбарын анхны загварыг гаргасан юм.

Атиша гэгээн хүн бүр өөрийгөө Бурханы хутагт хүртэл төлөвшүүлж болох аргыг гарган тавьсан. Ердөө дурын судрыг авч уншсанаар тэр нь юунаас эхэлж эсвэл хэрхэн гэгээрэлд хүрэх зам мөрийг тодорхойлж өгөх албагүй. Бүх зүйлүүд тэнд байх боловч тэдгээрийг дараалалд оруулж, хооронд нь холбох амаргүй.

Энэ бол сургаалуудыг зэргэлсэн дараалалд оруулах байдлаар дээрх асуудлыг шийдсэн лам-римын онцлог юм. Атиша гэгээний энэхүү бүтээлээс хойш түүний олон өөр, илүү дэлгэрэнгүй хувилбарууд төвөд хэл дээр бичигдсэн. Энд бид тэдгээр хувилбаруудын хамгийн дэлгэрэнгүй хувилбар байж болох Богд Зонховын XV зуунд бичсэн хувилбарыг авч үзнэ. Богд Зонховын бүтээлийн голлох онцлог нь тэрбээр анхны эх судар болон түүний энэтхэг тайлбаруудаас бүтээлдээ ишлэлүүд багтаан оруулсан явдал. Ийм учраас бид тус бүтээлийг Богд Зонховын өөрийн шинээр зохион гаргаж ирсэн зүйл биш гэдэгт итгэлтэй байж болдог.

Түүний бүтээлийн өөр нэг гайхалтай онцлог нь Богд Зонхов бүхий л гол санаанууд дээр маш дэлгэрэнгүй, учир шалтгааны үндэслэлтэй тайлбарууд гаргаж өгсөн явдал бөгөөд үүгээр бид логик, учир зүй дээр суурилсан, сургаалыг үнэн зөв гэж үзэх хүчтэй итгэлийг олж авдаг. Богд Зонховын бүтээлийн онцлог шинж нь тэрбээр өмнөх зохиолчдын адил хамгийн хэцүү сэдвүүдийг орхилгүй, харин тэдгээрт анхаарлаа хандуулсан явдал байдаг.

Төвөдийн Бурханы шашны дөрвөн уламжлалын доторх Богд Зонховоос эхлэлтэй тэр уламжлал нь “Гэлүгпа” ёс юм.

Эх сурвалж: https://studybuddhism.com/mn/

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...