₮ 0

No products in the cart.

30 наснаас хойш биеийн галбираа хадгалж үлдэхийн тулд дараах 5 зүйлийг анхаар

Ихэнх эмэгтэйчүүдийн бие 30 насанд хүрсний дараа өөрчлөгдөж эхэлдэг. 30 наснаас эхлэн хүний бодисын солилцоо удааширч эхэлдэг. Энэ насанд зайлшгүй мөрдөх хэрэгтэй хэдэн зүйлс байдаг.  

1. Хоолны дэглэмдээ анхаарлаа хандуул

30 наснаас хойш бодисын солилцоо удааширдаг. Тиймээс идэж байгаа зүйлдээ илүү анхааралтай байх хэрэгтэй. Хоолоо ихдүүлж болохгүй, мөн хэзээ ч алгасаж /хааяа өглөөний цай уудаггүй хүмүүс бий/ болохгүй. Хамгийн сайн арга бол бага багаар ойрхон хооллох юм.

2. Сайн унтах

Сайн унтаж, амрах нь арьс, бие махбодь, бодисын солилцоонд маш их ашиг тус өгдөг. Мөн эрүүл чийрэг байх түлхүүр юм.

Хүн хоногт 6-9 цаг унтах шаардлагатай байдаг. Танд шаардагдах нойрны хэмжээг ихэвчлэн таны бие, насаар тодорхойлдог боловч цаг биш харин чанар л чухал байдаг. Унтахаасаа өмнө дасгал хөдөлгөөн хийж, хүнд хоол идэж болохгүй. Харин бүлээн шүршүүрт орж, сайхан зүйл уншаарай.

3. Дасгалаа үр дүнтэй хийх

Та өөрийгөө хүчилж, биеийн тамирын зааланд олон цагаар дасгал хийх хэрэггүй. Харин богино хугацааны дасгал хийж, тууштай байгаарай.

Физиологийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар зөвхөн 30 минутын турш долоо хоногт 4-6 удаа дасгал хийх нь нэг долоо хоногт 2-3 удаа удаан хугацааны дасгал хийсэнтэй тэнцдэг гэсэн байна.

4. Бодисын солилцоог анхаарах

Хэрэв та хоолны дэглэмдээ онцгой анхаарал хандуулдаг бол метаболизмыг түргэсгэх хүнсний бүтээгдэхүүн: чинжүү, цай, брокколи, бүх төрлийн шөл, кальци ихтэй хоол хүнсийг сонгоорой.

5. Шингэн сайн уух

Шингэн тохируулж уух нь эрүүл мэнд, сайхан бие махбодийн түлхүүр юм. Энэ нь танд илүү сайхан мэдрэмж төрүүлж, шингэн хуримтлагдахаас сэргийлж, жингээ хасахад тусалдаг. Мөн хоол боловсруулах чадварыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлнэ. Бодисын солилцоо  идэвхтэй байх тусам жингээ хасах, бие галбираа хэвийн байлгахад илүү хялбар болно.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...