₮ 0

No products in the cart.

Эрт хөгшрөлтийн талаар мэдвэл зохих зүйлс

Хөгшрөх тусам арьсны эсийн эргэлт удааширч, сэргэх үйл явцад удаан хугацаа шаардагддаг. Энэ нь үрчлээ, ядаргаа гэх мэт шинж тэмдгүүдээр илэрдэг. Хөгшрөлтөөс үүсдэг эдгээр шинж тэмдгүүд наснаасаа эрт илрэх тохиолдол бий. Эдгээр өөрчлөлтүүдээс бүрэн зайлсхийх боломжгүй ч хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг бууруулах арга замууд байдаг. Юуг анхаарч үзэх ёстой, яагаад ийм зүйл болдог талаар дор дурьдав.

Эрт хөгшрөлтийн шинж тэмдэг

Хөгшрөлтийн энэ үйл явц хүн бүрт өөр өөрөөр илэрдэг.

35 нас хүрэхээсээ өмнө дараах шинж тэмдгүүдийн заримыг нь анзаарсан бол “эрт” хөгшрөлт гэж үздэг.

“Нарны толбо”

Хөгшрөлтийн толбо, элэгний толбо гэж нэрлэгддэг “нарны толбо” нь удаан хугацаанд наранд байснаас арьсан дээр үүссэн хавтгай толбо юм. Эдгээр пигментацитай толбо нь нүүр, гарын ар тал, эсвэл гарын шуунд үүсч болзошгүй. Ихэвчлэн 40 наснаас хойш илрэх хандлагатай байдаг. Цайвар арьстай хүмүүст эрт илрэх нь бий.

Гарын арьс хөгшрөх

Цаг хугацаа өнгөрөх тусам арьсны дээд давхаргууд улам нимгэрдэг. Үүний үр дүнд гар илүү  туранхай, үрчлээтсэн, судас нь овойж харагдах шинжүүд илэрнэ. Гарын арьс хөгширч эхлэх нь ихэнхдээ 30, 40-өөд насныханд анзаарагддаг.

Үрэвсэл буюу гиперпигментаци

Олон хүмүүст хөгшрөх тусам цээжин хэсгийн арьсны өнгө өөрчлөгдөх шинж тэмдэг үүсдэг. “Нарны толбо”-той адил пигментийн эдгээр хэсгүүд нь арьсны эсэд гэмтэл учруулж болзошгүй юм. Гэхдээ энэ төрлийн гиперпигментаци нь хөгшрөлттэй холбоогүй, өөр шалтгаантай байж болно. Тухайлбал, экзем эсвэл арьсны бусад эмгэгүүд.

Хуурайшиж загатнах арьс

Арьс хуурайшиж, загатнах шинж тэмдэг илүү элбэг тохиолддог. Арьс чийгшлээ алдсанаар эрт хөгширдөг. 40-өөс дээш насныхан арьс нь илүү хуурайшиж, улмаар хогжирч байгааг анзаарч магадгүй юм.

Арьс суларч, үрчлээтэх

30 нас хүрэх үед арьсны коллаген болох арьсыг хэлбэржүүлдэг уураг ялгаруулалт удааширдаг. Коллаген нь арьсыг чангалах үйлчилгээтэй. Арьсан дахь коллаген багассанаар нүдэнд харагдах үрчлээ үүсч эхэлдэг бөгөөд ихэвчлэн дух хэсэгт ажиглагддаг.  Үрчлээ илрэх нас харилцан адилгүй.  Зарим тохиолдолд хөгшрөлтөөс биш, шороо тоос эсвэл арьс хуурайшиснаас үүссэн байж болно.

Үс унах

Үсний уутанцар дахь шинэ үс ургалтыг өдөөдөг эсүүд устаснаар үс уналт үүсдэг. Гормоны өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүчин зүйл, удамшил, хоол тэжээл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

70-аас дээш насны эмэгтэйчүүдийн 40-өөс дээш хувь нь үс уналтад өртдөг. Энэ шинж тэмдэг эрэгтэйчүүдэд арай эрт илрэх бөгөөд 50-аас дээш насныхны 50 хувьд нь илэрдэг байна.  

Арьс хугацаанаасаа өмнө хөгширөхөд нөлөөлдөг шалтгаанууд олон хүчин зүйлүүд бий. Тэдгээрийг доорх маягаар ангилдаг.

Тамхи татах

Тамхины утаанд агуулагдах хорт бодис нь арьсыг эрт хөгшрүүлэх шалтгаан болдог. Энэ нь хуурайшилт, үрчлээс болон эрт хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Наранд түлэгдэх

Нарны хэт ягаан туяа арьсанд хортой нөлөө үзүүлдэг тул нарны тос тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна. Нарны туяа нь арьсны эсийн ДНХ-ийг гэмтээж, үрчлээс үүсгэдэг.

Ген

Бага нас, бэлгийн бойжилтын үед хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч болзошгүй маш ховор тохиолддог удамшлын эмгэгүүд байдаг. Үүнийг прогерия гэж нэрлэдэг. Вернерийн синдром нь 1 сая хүн тутмын 1-т нөлөөлдөг. Үүний улмаас 13-30 насны залууст арьс үрчлээтэх, үс бууралтах, халзрах шинжүүд илэрдэг. Хатчинсон-Гилфорд синдром нь бүр ч ховор тохиолддог өвчин бөгөөд энэ синдромтой хүүхдүүд үеийнхнээсээ өөр бөгөөд дундаж наслалт нь 13 жил байдаг аж.

Бусад хүчин зүйлс

Амьдралын хэв маягийн хэд хэдэн буруу зуршил нь бие махбодод хөгшрөлтийн шинж тэмдгийг эрт илрэхэд нөлөөлдөг.

Нойр

Унтах нь биеийг сэргээж, эд эсийн нөхөн сэргэх боломжийг олгодог. Судалгаагаар нойрны чанар муу байх нь хөгшрөлтийн шинж тэмдгийг нэмэгдүүлж, арьсны асуудал үүсгэдэг болохыг тогтоосон.

Хоолны дэглэм

Олон судалгаагаар элсэн чихэр, цэвэршүүлсэн нүүрс ус ихээр агуулсан хоол хүнсийг удаан хугацаанд хэрэглэх нь арьсыг гэмтээж болзошгүйг харуулж байна.

Архи, кофейны хэрэглээ

Согтууруулах ундаа нь таны биеийн шингэнийг алдагдуулдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь арьсыг суларч унжин хэлбэрээ алдахад хүргэдэг. Кофеин нь үүнтэй төстэй нөлөөтэй байж болох ч өдөр тутмын кофены хэрэглээ үрчлээс үүсгэдэг эсэх талаар судлаачдын дунд маргаан үүсээд байна.

Хүрээлэн буй орчин

Пигментийн толбо, үрчлээг өдөөж болох талаар дээр дурьдсан. Хүрээлэн буй орчныг бохирдуулагчид арьсанд ч мөн нөлөөлдөг. Арьс агаартай шууд харьцдаг тул хорт болон бохирдуулагч бодисуудад арьсыг гэмтээдэг.

Стресс

Стресстэй амьдралын хэв маяг нь бие махбодийн үрэвслийн хариу урвалыг өдөөж, улмаар нойрны чанарт нөлөөлнө. Стрессийн гормон ба үрэвсэл нь бие махбодийг хөгшрөлтийг идэвхжүүлдэг.

Ямар арга хэмжээ авах вэ?

Эдгээр эрт хөгшрөлтийн шинж тэмдэг анзаарагдсан бол асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах нь зүйн хэрэг.

Арьсан дээр толбо үүссэн тохиолдолд арьсны бусад эмгэгээс ялгахын тулд дерматологич дээр очоорой. Юунаас болж үүссэнийг баттай мэдсэнийхээ дараа амьдралын хэв маягаа өөрчлөх замаар шаардлагатай арга хэмжээг авах боломжтой. Өдөр бүр 30 SPF-ийн нарнаас хамгаалах тосыг түрхэж, арьсаа хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй. Гэрийн нахцөлд “Нарны толбо”-ыг алое вера, витамин С, альфа гидрокси хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглээд бүдгэрч байгаа эсэхийг нь хараарай.

Гарын хөгшрөлтийг анзаарсан бол арьсаа тогтмол чийгшүүлээрэй. Мөн  30 SPF бүхий нарнаас хамгаалах тосыг гартаа түрхэхийг зөвлөж байна. Гар тань байнга химийн бодис, бохирдуулагч бодисоор хорддог бол арга хэмжээ авахад бэрх. Харин аяга угаах эсвэл цэцэрлэгээ хийхдээ бээлий өмсөх гэх мэт жижиг өөрчлөлтүүдийг хийх боломжтой.

Хэрэв үрэвсэл эсвэл гиперпигментаци ажиглагдвал

Цээж хэсгийн арьсны өнгө өөрчлөгдсөн бол тэр хэсгийг аль болох нарнаас хамгаалж эхлэх хэрэгтэй.  Өдөр бүр 30 SPF-тай нарнаас хамгаалах тосыг хэрэглэж арьсаа хамгаалаарай.  Мөн байнга чийгшүүлж, витамин С эсвэл ретиноид агуулсан тосыг түрхээрэй.  

Арьс тань хуурайшиж, загатнаад байвал арьсны эмчээс зөвлөгөө аваарай. Эрүүл мэндийн бусад шалтгаантай байхыг үгүйсгэхгүй. Хуурайшсан арьс нь хөгшрөлтийн шинж тэмдэг гэдэг нь тодорхой болвол амьдралын хэв маягтаа анхаараарай. Арьсны чийгшлийг хадгалахын тулд илүү их ус уух хэрэгтэй. Арьс хуурайшиж байгаа нь арьсны төрөл, эсвэл тослог багатай холбоотой эсэхийг тодорхойл. Дараа нь өөрт тохирох чийгшүүлэгчийг сонгож өдөр бүр түрхээрэй.

Арьс суларч унжсан тохиолдолд өдөр бүрийг 30 SPF-ийн нарнаас хамгаалах тосоор арьсаа хамгаалахаас эхэл. Нарны туяанаас хамгаалж, зуны улиралд нарны малгай өмс.

Ногоон цайны ханд, А аминдэм, С аминдэм, ретиноид, антиоксидант бүхий гоо сайхны бүтээгдэхүүнүүд мөн арьсанд сайн нөлөөтэй. Тамхи татдаг бол энэхүү муу зуршлаасаа салснаар арьсыг гэмтээхээс сэргийлнэ. Өдөр бүр ус ууж, арьсаа чийгшүүлж байгаарай.

Үс их хэмжээгээр унаад байвал уг асуудлыг шийдэх зориулалттай шампунь, ангижруулагч бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой. Хоолны дэглэмдээ анхаар. Учир нь үс уналтаас сэргийлж, үсний угийг бэхжүүлэх тодорхой хоол хүнс бий. Бие махбодод шаардлагатай аминдэмээ хангалттай хэмжээгээр аваарай.

Хөгшрөлтийг бүрэн зогсоож чадахгүй ч арьс арчилгааны бүтээгдэхүүн, амьдралын хэв маягаа өөрчлөх замаар шинж тэмдгүүдийг удаашруулах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Арьс арчилааны зөв алхам нь арьсны бүтцийг сэргээдэг.

Зарим шинж тэмдгүүд нь эмчтэй зөвлөлдөх хэрэгтэйг илтгэх дохио болдог гэдгийг санаарай. Жишээлбэл, “нарны толбо”-ыг мэнгэ эсвэл бусад толбоос ялгахад хэцүү байдаг. Толбоны хэлбэр хэмжээ, өнгө өөрчлөгдсөн нь эрүүл мэндийн асуудлыг илтгэх шинж мөн эсэхийг зөвхөн эмч л тодорхойлж чадна. Үс уналт нь шим тэжээлийн дутагдал эсвэл хэт их стрессийн үр дагавар байж болно.

Эрт хөгшрөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хөгшрөлтийн шинж тэмдгүүд эрт илрэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг талаар дээр дурьдлаа.  Заримыг нь хянах боломжтой, заримыг нь харин чадахгүй.

Нарнаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэх нь эрт хөгшрөлтийн шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал зүйл. Чийгшүүлэгч, арьсыг хамгаалах дэглэмээ зөвхөн нүүрэндээ хязгаарлаж болохгүй. Гар, цээжин хэсэгтээ ч мөн нарны тосыг түрхэж байх хэрэгтэй. Унтахаасаа өмнө будгаа арилгаж, нүүрээ бүрэн цэвэрлэж байх шаардлагатай. Арьс арчилгааны дэглэм нь арьсны харагдах байдалд нөлөөлдөг гэдгийг анзаараарай. Өдөрт хоёр удаа бүлээн ус, зөөлөн цэвэрлэгч ашиглан нүүрээ угаах нь зөв арга. Унтахаасаа өмнө нүүрэндээ будгийн үлдэгдэл байхгүй эсэхийг шалгаарай.

Унтах цагийн хуваарийг баримтал. Нойр нь таны биеийн бүх эрхтэнд, түүний дотор арьсанд зайлшгүй шаардлагатай байдаг. Унтах цагийн хуваарийг дагаж мөрдөх нь арьсыг сэргээж, эсүүдийг нөхөн төлжих хугацааг олгодог.

Тэнцвэртэй, эрүүл хоол хүнс мөн чухал. Бид хоол хүнсээр дамжуулан биед шаардлагатай бүх шим тэжээлээ авдаг.

Бие махбодийн чийгшлийг хангахын тулд өдөрт 8 аяга ус ууж байх шаардлагатай.

Мөн өдөр тутмын дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, арьсыг эрүүлжүүлж арьсыг залуу сайхан харагдуулахад тусална.

Муу зуршлуудаасаа салж, стрессээ удирдаж сурснаар арьсаа илүү залуу харагдаж байгааг анзаарах болно.  

Эх сурвалж: Healthline

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...