₮ 0

No products in the cart.

Хөлийн массажны эрүүл мэндэд үзүүлэх ач тус

Өдөржин ачаалалтай ажилласны дараа хөлөндөө массаж хийх нь тайвшрах сайн арга юм. Энэ нь мөн эрүүл мэндэд олон талын ач тустай. Хөлөнд массаж хийхийн АЧ ТУС:

Цусны даралтыг бууруулдаг

Цусны даралт ихсэх нь зүрхний шигдээс, тархины цус харвалт үүсгэдэг. Цусны даралтыг бууруулах, түүнийг зохицуулахын тулд амьдралын хэв маягийг өөрчлөх, эм уух шаардлага тулгардаг. Тэгвэл орой бүр тогтмол хөлдөө массаж хийх нь цусны даралт бууруулах үр дүнтэй арга болохыг судалгаагаар нотолжээ.

PMS /сарын тэмдгийн өмнөх синдром/ болон цэвэршилтийн шинж тэмдгүүдийг бууруулна

Өдөр бүр хөлдөө массаж хийх нь сарын тэмдгийн өмнөх хам шинж, цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгаж, хурцадмал байдал, нойргүйдэл, толгой өвдөх, сэтгэлийн тогтворгүй байдлыг өөрчилдөг.

Хорт хавдрын шинж тэмдэг, химийн эмчилгээний гаж нөлөөг багасгах

Мичиганы Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хөлний массаж нь хорт хавдартай өвчтөнүүдэд өвчин намдаахаас гадна дотор муухайрах, амьсгал давчдах, энергийн түвшин багасах зэрэг шинж тэмдгүүдийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Склерозын шинж тэмдгийг бууруулна

Склероз өвчнөөр шаналж буй хүмүүст нүдний хараа муудах, нэг нүдний харалган байдал, булчин сулрах, мэдрэхүйн зохицуулалт алдагдах цаашлаад тахир дутуу болох зэрэг хүндрэлүүд үүсдэг. Хөлийн рефлексологи дээр суурилсан массаж нь ядаргааг тайлахаас гадна өвчний шинж тэмдгүүдийг бууруулахад тусалдаг.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хаванг буулгах

Шингэний хуримтлалаас болж хөл, шагай хавагнах нь хүчтэй өвдөлт үүсгэдэг бөгөөд жирэмсний сүүлийн гурван сард тохиолдох нь элбэг. Өдөр бүр 10-20 минутын турш хөлөндөө иллэг хийснээр энэ байдлаас ангижрах боломжтой.

Хөлийн массаж нь жирэмсэн эмэгтэйчүүдэд олон ашиг тустай

Байнга хөлийн массаж хийлгэх нь жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөх хугацаа, төрөх үеийн өвдөлт,  төрсний дараах нөхөн сэргээх явцад чухал нөлөөтэй. Судалгаагаар рефлексологи /даралт өгөх массажны төрөл/ дээр суурилсан хөлний массаж нь эмэгтэй хүний бие хурдан тэнхэрч, бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаанд ороход нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Сайн унтаж амрах

Чанартай нойроо авах нь эрүүл мэндийн чухал асуудлуудын нэг. Бүлээн устай ваннанд хэвтэх нь нойргүйдлийн эсрэг үр дүнтэй арга. Үүнийг хөлийн массажтай хослуулснаар  нярай хүүхэд шиг л унтаж амрах болно.

Толгойн өвдөлт намдаана

Хөлдөө массаж хийлгэх нь толгойн өвчнөөс салах үр дүнтэй арга юм. Толгой өвдөлт нь мэдрэлийн гаралтай эсэх, хүзүү ба мөрний хурцадмал байдлаас үүссэн эсэх, толгойн урд хойд аль хэсэгт өвдөж байгаагаас үл хамааран өвдөлтийг үр дүнтэй намдааж өгдөг.

Мөр ба хүзүүний хурцадмал байдлаас болж толгой өвдөж байгаа бол: Хөлдөө зөөлөн иллэг хийгээрэй. Дараа нь эрхий болон долоовор хурууны хоорондох хэсэгт дугуй хөдөлгөөнөөр, түүнчлэн, хөлийнхөө хуруунуудад массаж хийлгээрэй.

Чамархай хавьд өвдөх: Энэ тохиолдолд эрхий хурууны харалдаа доод талд иллэг хийгээрэй. Баруун талд өвдөж байгаа бол зүүн хөлдөө, зүүн талд өвдөж байгаа бол баруун хөлдөө хийнэ.

Нурууны өвдөлтийг хөлний рефлекс эмчилгээгээр арилгах нь

Зурагт үзүүлсэн хөлийн өсгийн дотор талд байрлах цэгийг өдөөж өгвөл нурууны өвдөлтийг намдаах боломжтой. Тус цэг дээр даралт үзүүлэн 30-45 секундын турш дугуй хөдөлгөөнөөр иллэг хийгээрэй.

Хөлийн рефлексологийн заавар

Хөл рефлексологи нь фараоны үеэс эхлэлтэй бөгөөд үр дүнтэй болохыг нь нотолсон шинжлэх ухааны судалгаанууд бий. Хөлийн рефлексологийн зарим чухал цэгүүдийг авч үзье.

Уушигны цэг: Энэ нь хөлийн уланд эрхий болон долоовор хурууны үе хооронд байрладаг. Зөөлөн даралтаар энэхүү цэгийг өдөөснөөр цусны эргэлтийг сайжруулж, уушгийг цэвэрлэхэд тустай.

Зүрхний цэг: Зүрхний шигдээсийн гол шалтгаан болох стрессээ тайлахын тулд энэхүү цэгт зөөлөн дугуй хөдөлгөөнөөр массаж хийгээрэй. Зурагт харагдах энэхүү цэгийг өдөөх нь хүний ​​биеийн цусны эргэлт, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. Хэрэв та бээрэг хүн бол энэ цэгт массаж хийж дулаацаарай.  

Хүзүүний цэг: Энэ цэг нь чигчий болон ядам хурууны үений хооронд байрладаг. Хүзүүний өвдөлтөөс ангижрахын тулд дарах, суллах техникийг ашиглаарай.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...