Уйлах нь стрессийн даавар кортизолыг зохицуулж калори шатаадаг гэнэ шүү. Гэхдээ энэ нь гүйх үеийн илчлэг шатахтай зүйрлэхээр биш л дээ.
Уйлах нь хүчтэй сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл юм. Хэт их сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй нулимсыг “сэтгэцийн нулимс” гэж нэрлэдэг. Энэ нь бие махбод сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлж байгаагийн илрэл юм. Гэхдээ баярлаад уйлах гуниад уйлах аль алинд л илчлэг шатдаг байх нь. Баярлаад нулимс дуслуулан суухад бас давхар илчлэг шатаж байна гэж бодохоор сайхан байгаа биз.
“Нэг минут уйлахад 1.3 калори илчлэг шатаадаг”
Анагаах ухааны үндэсний номын сангийн гаргасан судалгаагаар 1 минут уйлахад 1.3 калори илчлэг шатаадаг гэж үздэг. Хэрэв та 30 минутын турш уйлвал 39 орчим калори шатах болно гэсэн үг юм. Санамсаргүй байдлаар инээх нь уйлахтай ижил хэмжээний илчлэгийг шатаадаг.

Уйлах физик үйлдэл нь яг л калори шатаах үйл ажиллагаа биш боловч Healthline-д уйлах нь гормоныг тэнцвэржүүлж, бодисын солилцоог өдөөж, улмаар жингээ багасгахад тусална гэж мэдээлжээ.
Мөн удаан хугацаагаар уйлах нь стрессийн даавар кортизолыг зохицуулахад тусалдаг болохыг нотолсон гэж Science Times-д тэмдэглэжээ. Энэ нь эргээд хэвлий дэх “хайлах дургүй” өөх тосыг арилгахад тусална.
Эх сурвалж: healthdigest