17-р зууны үед оюун санаанд нөлөөлдөг гэж үзэн кофе уувал цаазаар авах ялаар шийтгэдэг байжээ. Аз болоход бид одоо кофег хүссэн хэмжээгээрээ ууж чаддаг болсон төдийгүй найрлага дахь олон төрлийн нэгдлүүд нь бидний эрүүл мэндэд тустай болох нь батлагдсан юм. Гэхдээ өдөрт хэдий хэмжээний кофе уувал тохиромжтой болох талаар олон судалгаа байдаг.
Тохиромжтой хэмжээний кофе уух нь таны сэтгэл санаанд сайн нөлөө үзүүлдэг

ХБНГУ-ын хэсэг эрдэмтэд кофеин бидний эд эсийг сэргээж, эрч хүч өгдөг болохыг тогтоосон байна. Судлаачид бидний эсүүдийг залуу байлгах, сэтгэл санааг сайжруулахад өдөрт 4 аяга кофе хамгийн тохиромжтой хэмжээ гэж үзсэн байна.
Кофе уудаг хүмүүс урт насалдаг

Судлаачдын үзсэнээр олон жил ердийн кофе уусан хүмүүст зүрх судасны өвчин, цус харвалт, гэмтэл, амьсгалын замын өвчин, халдвар, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн эрсдэл бага болохыг тогтоожээ. АНУ-д 400,000 хүний дунд явуулсан томоохон судалгаагаар өдөр бүр кофе уудаг хүмүүс кофены хэрэглээ багатай эсвэл огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад ямар нэг өвчний шалтгаант нас баралт бага байсан байна.
Гэхдээ үүнийг бүү хэтрүүл

Гэхдээ аливааг хэтрүүлэх нь хор болдог гэдгийг бүү мартаарай. Өдөрт 5-аас дээш аяга кофе тогтмол хэрэглэдэг бол хэмжээнээсээ хэтэрч байна гэсэн үг. Судалгаанаас харахад өдөр бүр 6-аас дээш аяга эспрессо кофе уудаг бол зүрхний өвчлөлийг 22% хүртэл нэмэгдүүлж болзошгүй юм.
Таны кофег “эрүүл бус” болгодог зүйл юу вэ?

Кофенд дурлагчдын олонх нь кофендоо элсэн чихэр, цөцгийтэй нэмж уудаг. Энэ нь таны эрүүл мэндэд заналхийлж байна гэсэн үг. Хар кофены зохистой хэмжээ нь чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулдаг нь үнэн боловч чихэр, цөцгий, амт оруулагч нэмэснээр цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг.

Кофе нь кофейны цорын ганц эх үүсвэр биш юм. Энэ нь цай болон бусад хоол хүнсэнд агуулагддаг.
Эх сурвалж: Brightside