₮ 0

No products in the cart.

Хүүхэддээ номын булан хийж өгөх шинэлэг санаа

Хүүхэдтэй айл бүрт зайлшгүй байх хэсэг бол номын сан , номын булан юм. Хүүхдэдээ ном унших орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ хүссэн цаг тутамд нь номыг нь хамтдаа уншиж хүүхэдтэйгээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал. Тархины хөгжил хүүхдийн амьдралын эхний жилүүдэд хамгийн чухал зүйл нь болох бөгөөд тархи хүрээлэн буй орчны өдөөлтөнд хариу үзүүлдэг болохыг  судалгаагаар нотолсон байна. Бага насны хүүхдэд ном уншиж өгснөөр тархины хөгжлийн цогц байдлыг идэвхжүүлдэг байна.

Хүүхэд есөн сартайгаасаа номтой харьцаж эхлэх ёстой байдаг. Тийм учраас та хүүхдээ бага байна гэж бодох хэрэггүй. Гэхдээ мэдээж есөн сартай хүүхдийн ном, 18 сартай хүүхдийн ном, цэцэрлэгийн насны хүүхдийн ном, сургуульд орж байгаа хүүхдийн ном гээд бүгд өөр өөр, ялгаатай бөгөөд нас сэтгэхүйн онцлогт нь нийцсэн байх ёстой гэдгийг анхаараарай.

Бага насны хүүхдийн номын буланд тавигдах шаардлага

  1. Чимээ шуугианаас хол, хаалганаас хол, хүүхэд сууж номоо үзэхэд саад болох зүйлгүй байх
  2. Хүүхдийн хараанд сөрөг нөлөө үзүүлэхээргүй,өдрийн болон оройн цагт аль алинд нь гэрэл сайн тусахаар гэрэлтүүлэг сайтай байх
  3. Номын булан гоозүйн шаардлагыг хангасан өнгө үзэмж сайтай, тав тухтай, тохилог байх
  4. Ном тавих тавиур нь хүүхдийн гарт ойр, авч хэрэглэхэд тохиромжтой, ном хадгалах шүүгээтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан байвал таны хүүхдэд ээлтэй номын булан болно гэдэгт итгэлтэй байна.

Байрлал чухал

Номын буланг хүүхдийн анхаарал татахуйцаар тохижуулах хэрэгтэй. Тухайлбал хивс, ширээ сандал буйдан жинтүү зэрэг байвал зүгээр. Тэнд хүүхдүүд ном үзэхдээ тав тухтай суух эсвэл хэвтэж ч болох байдлаар засах хэрэгтэй.  Номын буланг гэрийнхээ нөхцөл байдлаас хамаарч хаана байрлуулах нь таны сонголт боловч аль болох тавтай тухтай, тайван газрыг сонгоорой.

Хүүхдийн нурууны өндөрт тохирсон байх

Хүүхэд томчуудаас хараат бус өөрөө очоод сонгоод аваад унших боломжтой байх хэрэгтэй. Хүүхдийн гар хүрэх газарт байрлуулах хэрэгтэй. Гэхдээ мэдээж эмх цэгц чухал.

Номын тоонд анхаарах

Бага насны хүүхдийн номын буланд хэт олон ном байх хэрэггүй. Олон ном байх нь хүүхдийг сонголт хийхэд төвөгтэй байдал үүсгэдэг байна. Олон ном байрлуулах хэрэггүй ч шинэ ном ямагт хэрэгтэй гэдгийг санаарай.

Сонирхлыг өдөөх

Хүүхдийн сохирхлыг өдөөсөн мөн байнга нүдэнд нь өртөж байх хэсэгт байрлуулах нь илүү тохиромжтой.

Номын харагдах байдал

Номыг тавиур дээр жижгээс нь том руу дараалуулан өрж тавина. Тавих номны төрөл агуулга нь хүүхдүүдийн нас сонирхолтой холбоотой байх ёстой. Жишээлбэл үлгэрийн ном лавлах ном ургамал амьтад болон төрөл бүрийн юмсын зурагтай гүйцээж зурах будах ном зэргийг тавина.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...