₮ 0

No products in the cart.

Өвлийн улиралд Д амин дэмээ хангалттай авах байгалийн арга

Дархлааны үйл ажиллагаа, дааврын зохицуулалт, сэтгэл хөдлөлийг тогтворжуулахад Д амин дэм чухал үүрэгтэй. Америкчуудын бараг 77 хувь нь уг амин дэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй гэсэн тооцоо бий. Д аминдэмийн гол эх үүсвэр бол нарны гэрэл. Өвлийн улиаралд нарнаас хангалттай хэмжээгээр авах боломж хомс болдог.

Витамин Д-ийн синтез нь арьсны өнгөний янз бүрийн түвшинд явагддаг гэдгийг анхаарах нь чухал юм. Тафтсын Их Сургуулийн доктор Бесс Доусон-Хьюз арьсны өнгө нь цайвар бол “Өдөрт дор хаяж 10 минутын турш биеийн хэсгийн 10 хувийг наранд байлгахад хангалттай”. Гэсэн хэдий ч Витамин Д-ийн синтез нь нас ахих тусам буурдаг бөгөөд тэр хэрээр илүү их Д амин дэм шаардлагатай болдог аж. Мөн бараан арьстай бол нарнаас Д амин дэмийг шингээж авахад илүү их хугацаа шаардлагатай. Нарны туяа хамгийн сайн тусах үе нь ихэвчлэн ажлын цагаар /10-15 цаг/ байдаг тул энэ үеэр болж өгвөл гадаа гарч байхыг зөвлөж байна.

Д аминдэм нь бие махбодид стероид шиг үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 200 гаруй генийн өсөлтийг зохицуулдаг аж. Доктор Фрэнк Липман “Д амин дэм нь дархлааг дэмжих, хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна мэдрэл, зүрх судас, ясны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай” гэжээ. Бид уг амин дэмийг нарны гэрлээс гадна ургамал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс авдаг.  Ургамлын гаралтайг нь Д2, амьтны гаралтайг нь Д3 гэх бөгөөд Д2 нь Д3-аасаа “бага идэвхитэй” гэж тооцогддог. Хоол хүнсээрээ нөхөхөөс гадна боломжтой бол гадаа хэсэг байвал зохистой.

Мөөг бол Д амин дэмийн баялаг эх үүсвэр

Амьтны гаралтай бүтээгдэхүүнтэй адил биоидэвхит Д аминдэм агуулсан ургамлын эх үүсвэр бол нарны туяанаас чухал шим тэжээлийг өөртөө шингээсэн мөөг юм. Cooking Light-ийн мэдээлснээр мөөгийг хүнсэнд хэрэглэх нь Д амин дэмийн нэмэлт хэрэглэхтэй адил гэжээ. Бүх төрлийн мөөгөнд биед шаардлагатай Д аминдэм агуулагддаг аж.

Эх сурвалж: Thelist

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...