LOADING

Type to search

Зөвлөгөө Онцлох Эрүүл мэнд

Унтахаасаа өмнө шоколад идэхгүй байх шалтгаан

Share

Унтахын өмнө шоколад идсэнээр нойргүйдэх магадлалтай аж. Шоколаданд агуулагдах нэгдлүүд шөнө нойргүйдэхэд нөлөөлдөг байна. Шоколад нь кофеин агуулдаг гэдгийг бараг хүн бүр мэдэх байх. Харин шоколаданд агуулагдах кофеины төрөл, агууламж харилцан адилгүй бөгөөд Нью Йорк Таймс сонинд бичсэнээр “1.5 унци бүхий Хершигийн сүүн шоколаданд есөн миллиграмм кофеин агуулагддаг бөгөөд энэ нь гурван аяга декаф кофетой тэнцэх юм. Хар шоколад илүү их кофеин агуулдаг тул унтахын өмнө идсэнээр  шөнө нойргүйдэх магадлалтай юм байна.

Шоколад нь теобромин агуулдаг бөгөөд энэ нь бие махбодийг сэргээх үйлчилгээтэй

Шоколад нь кофеиноос гадна шөнийн цагаар нойргүй хонуулах өөр нэг найрлагатай. Теобромин нь ихэвчлэн какаоны үрэнд байдаг бөгөөд шүлтлэг тул кофеинтэй ижил үйлчилгээтэй. Frontiers in Pharmacology-ийн мэдээлснээр теобромин ба кофеин зэргийг агуулсан хүнс нь таашаал ханамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сэтгэлийн байдал, сэргэг байдлын түвшинг дээшлүүлдэг.

Шоколад дахь теобромины хэмжээ нь кофеины түвшинтэй адил байна. Хар шоколад илүү их кофеин, теобромин агуулдаг. Чухам ийм учраас National Sleep Foundation-аас унтахын өмнө шоколад, кофе, цай, ундаа уухгүй байхыг зөвлөдөг аж.

Эх сурвалж: Thelist

error: Content is protected !!