₮ 0

No products in the cart.

30 нас хүрсэн хүмүүсийн анхаарах ёстой 13 чухал зүйл

30 наснаас хойш амьдрал эхэлдэг гэдэг. Бид энэ насанд хүрээд илүү ухамсартай болж, бие даасан байдлыг мэдэрч, жинхэнэ хүслээ ойлгож эхэлнэ. Гэсэн хэдий ч мөрөөдлөө биелүүлж, амьдралын бүхий л амжилтанд хүрэхийн тулд зарим зүйлийг сурч мэдэх нь зүйтэй юм.

1.Таалагдсан ажлаа олох

Их сургууль төгсөөд бид ажилд орж, амьдралаа өөрөө зохицуулж эхэлдэг.  Гэхдээ 30 насандаа илүү их хөгжил дэвшлийг эрэлхийлж, амжилтаа ахиулахын тулд сэтгэлдээ таарсан, дуртай  ажлыг олох нь маш чухал юм.

2. Өөрийн гэсэн нэрийн хоолоо хийж сурсан байх

Таны хоол хийж чаддаг эсэх нь хамаагүй. Та ямар ч тохиолдолд бусдаас илүү сайн хийдэг нэг л хоолтой байх хэрэгтэй. Энэ чадварыг эзэмшихийн тулд туршилт хийхээс бүү ай.

3. Таны жинхэнэ найзууд хэн болохыг ол

Бид залуу байхдаа олон хүмүүсийн хүрээлэл дунд байдаг бөгөөд шинэ хүмүүстэй амархан танилцдаг. Ихэнх тохиолдолд бид тэднийг найзууд гэж андуурах нь бий. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа тэд алга болж, цорын ганц жинхэнэ найзууд л бидэнтэй ойрхон үлддэг.

4. Хувийн амьдралынхаа нарийн ширийн зүйлийг хүн бүрт ярихаа боль

Хэрэв та харилцаагаа бат бөх байлгахыг хүсч байвал гэр бүлийнхээ асуудлын талаар хүн бүрт хэлж болохгүй гэдгийг санаарай. Хэрэв танд ийм хүсэл төрж, санаа зовж буй зүйлээ хэн нэгэнтэй хуваалцахыг хүсвэл сэтгэл зүйчид хандаарай. Мэргэжлийн хүн таныг анхааралтай сонсож, зөв дүн шинжилгээ хийхэд тусална.

5. Ажлыг зөв эрэмбэлж сурах

Бид үргэлж аль болох олон зүйлийг хийхийг хичээдэг. Гэхдээ хэсэг хугацааны дараа бид жижиг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, чухал зүйлийг үл тоомсорлож байгаагаа ойлгодог. Ихэнхдээ энэ нь гэр бүлтэйгээ өнгөрүүлээгүй цаг хугацаа юм. Баасан гарагийн орой хэрхэн илүү цагаар ажилласныг тань хэн ч санахгүй. Тиймээс ажлаа зөв эрэмблэ.  

6. Мөнгө олох чухал ч амарч байгаарай

Удаан амраагүйгээс болоод бид оюуны болон бие махбодийн ядаргаанд ордог. Тиймээс  хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утасны загварт бус, амралтандаа мөнгөө үр. Бүрэн амарсны дараа та дахин ажиллаж, илүү их зүйлийг хийх боломжтой болно.

7. Жолооны үнэмлэх авах

Жолооны үнэмлэх авах нь цаашдын амьдралд тань түлхэц болно. Авсныхаа дараа та машин худалдаж авах талаар бодож эхлэх бөгөөд ингэснээр орлогын түвшингээ ч нэмэх юм.

8. Нэмэлт орлоготой болох

Та нэмэлт орлогын эх үүсвэртэй юу? Энэ нь фриланс, эсвэл өөрийн бизнес байж болно. Та хотынхоо хамгийн том компанид ажиллаж байсан ч гэсэн ирээдүйнхээ тогтвортой байдлыг хангаж чадахгүй. Тийм ч учраас аливаа чухал нөхцөл байдлыг даван туулахын тулд өөрийгөө нэмэлт орлогын эх үүсвэрээр хангах хэрэгтэй.

9. Эцэг эхийнхээ гэрээс нүү

Эцэг эхтэйгээ хамт амьдрах нь маш тохь тухтай байдаг. Таны гэр үргэлж цэвэрхэн, гал зууханд бэлэн хоол байсаар байх болно. 30 нас хүртлээ эцэг эхээрээ тэжээлгэж байгаа бол өөрөөсөө ичих хэрэгтэй.

10. Олон нийтийн өмнө үг хэлж сурах

Олон нийтийн өмнө үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эсвэл үл таних хүнтэй зүгээр л ярих шаардлага гарахад ихэнх хүмүүст эвгүй санагддаг. Айдсаа даван туулж сур. Сайхан ярилцах чадвартай болсноор та өөртөө итгэлгүй байдлаас ангижирч чадна.

11. Өөрийнхөө хэв маягийг олоорой

Насанд хүрсэн хүн тав тухыг мэдрүүлдэг өөрийн гэсэн хэв маягтай байх ёстой. Өөрийн хэв маягаа олсон бол ямар хувцас өмсөхөө сонгох мөнхийн асуудлыг мартах болно. Учир нь та хувийн зан чанар, өвөрмөц байдлаа онцлохдоо  ямар хувцас сонгохоо аль хэдийн мэддэг болсон. Таны гадаад төрх өөрийн тань тухай анхны сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг санаарай, тиймээс түүнд чухал хандах нь маш чухал юм.

12. Сонгодог зохиол унш

Бид сонгодог уран зохиолыг сургуульд уншсан боловч залуу наснаасаа болоод түүхийн гүн гүнзгий байдлыг ухамсарлаж чадаагүй байдаг. Тийм ч учраас бид залхууралгүй эдгээр алдартай сонгодог романуудыг бүгдийг нь дахин унших хэрэгтэй. Тэдгээрийг та өөр өөрөөр хүлээж авна гэдэгт бид итгэлтэй байна. Түүнээс гадна та соёлын мэдлэгээ дээшлүүлж, ярианы баялагтай болно. 

13. Зөв галбиртай болох

Залуу насанд бидний хоол боловсруулах систем сайн байдаг учир дасгал хөдөлгөөн хийхгүй байсан ч биеийн галбирт нөлөөлөхгүй. Гэсэн хэдий ч булчингийн ерөнхий аяс цаг хугацааны явцад буурч, бодисын солилцоо удааширдаг. Тийм ч учраас спортоор хичээллэж хэвших хэрэгтэй.

Нэмэлт: Аз жаргалтай болох 4 энгийн алхам

Сонирхолтой баримт: Статистикийн дагуу “хамгийн аз жаргалтай нас” гэсэн ойлголт байдаггүй. Бид хэзээ ч  аз жаргалтай байж болно. Аз жаргалыг хамгийн дээд түвшинд нь байлгах хэдэн энгийн алхамуудыг энд оруулав.

Өдөр бүр 10-15 минутыг чимээгүй сууж өнгөрүүл. Бүх зүйлээс холд: утас, зөөврийн компьютер, ажил гэх мэт.

Муу зуршил, хүслээсээ татгалзаарай – тэд таны эрч хүчийг багасгана.

Эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Гэрээ цэвэр байлга- замбараагүй гэр нь сэтгэл зүйд нөлөөлдөг.

Эх сурвалж: brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...