Хэрэв та нойргүйдээд унтаж чадахгүй байгаа бол дараах 10 аргын аль нэгийг туршаарай. Эдгээр аргууд нь бүх зовнилоо мартахад тусалж, тайвшруулан хурдан унтахад тань туслах болно.
1. Хөлөө дулаан байлгаарай, оймс өмс

Унтлагын хувцсаа өмсөхдөө оймс бэлдээрэй. Хэрэв таны хөл дулаан байвал цусны урсгал сайжирна. Тиймээс таны бие уг дулааны улмаас унтах цаг болсныг тархинд дохио болгон илгээнэ.
2. Хөлийн хурууны дасгал

Хөлөө дулаацуулах өөр нэгэн арга бол хуруугаа чангалж, эргээд тайвшруулах замаар дасгал хийх юм. Ингэх үедээ 10 хүртэл тоолоод унтахыг хичээ. Бие махбодийн бүх хурцадмал байдал арилах ёстой бөгөөд ингэснээр та илүү тайван байх болно. Энэ нь нойргүйдэлтэй тэмцэхэд ашиглаж болох маш сайн арга юм.
3. Сэрүүн орчинд унтахыг хичээ

Та хурдан унтахын тулд ердөө л сэрүүн орчинд байхад болно. Та гайхаж байна уу? Үүнийг судалгаагаар тайлбарлажээ. Хэрэв та тархиндаа унтахыг хүсэхгүй байгаагаа хэлвэл таны хүсэлтийг яг эсрэгээр нь гүйцэлдүүлнэ. Энэ нь сонин сонсогдож болох ч үүнийг урвуу сэтгэл зүй гэдэг. Тиймээс та орондоо орж хэвтээд “Би унтмааргүй байна” гэж давтаж хэлээд үз. Нойр тань шууд л хүрэх болно.
4. Өдрийнхөө үйл явдлыг бод

Таны ашиглаж болох өөр нэг урвуу сэтгэлзүйн арга бол өдрийнхөө үйл явдлыг давтах юм. Хамгийн энгийн зүйлсийнхээ талаар бодохыг хичээ: оройн хоолондоо юу идсэн, гэртээ ирэхдээ ямар автобусанд суусан, хэнтэй ярьсан гэх мэт. Энэхүү арга техник нь тайвширч, санаа зовоох зүйлээс ангижрахад тусална.
5. Хонь битгий тоол, амьсгалаа мэдэр

Хонь тоолох нь хуучирсан арга бөгөөд үүний оронд 4-7-8 амьсгалын техникийг туршаарай. Таны хийх ёстой зүйл бол 4 секундын турш амьсгалаа аваад, 7 секундын турш амьсгаагаа түгжээд, дараа нь 8 секундын турш амьсгалаа аажмаар гаргах явдал юм.
6. Нүүрээ хүйтэн усаар угаа

Нүүрээ хүйтэн усаар угаагаад унтаарай. Энэ нь зүрхний цохилт, цусны даралтыг бууруулж, нялх хүүхэд шиг унтаж амрахад хүргэдэг.
7. Зөгий

Орондоо хэвтээд, нүдээ аниад амьсгалаа аваад дараа нь зөгий шиг бувтнана. Зөгий шиг дүнгэнэн дуугарахгүй ч амандаа үглэн, бувтнах хэрэгтэй. Үүнийг “Зөгий амьсгал” гэж нэрлэдэг бөгөөд бүх сөрөг бодлуудаас салахад тусалдаг. Эерэг оюун ухаан нь аз жаргалын даавар болох серотонины нийлэгжилтийг идэвхжүүлдэг бөгөөд унтахад тусалдаг.
8. Өвдөгнийхөө доор дэр тавь

Дэр нь зөвхөн толгой эсвэл хүзүүнд зориулагдаагүй бөгөөд илүү сайн байрлалд унтах боломжийг танд олгоно. Та орой унтахдаа өвдөгнийхөө доор нэг жижиг дэр тавь. Энэ нь таны нурууны стрессийг бууруулж, зөв байрлалд унтах боломжийг олгоно.
9. Бриннер идээрэй

Унтахаасаа өмнө гадил жимс идээрэй. Кали, магни агуулсан энэ жимс нь богино хугацаанд унтахад тусална. Та мөн гадил жимстэй цайг уугаарай: гадил жимсний хальсыг буцалж буй усанд хийгээд, хэдэн минут байлгаад, зөгийн бал нэмээд ууна. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг.
Бүйлсний самар нь зүрхний цохилтыг удаашруулдаг тул нойргүйдлийн үед маш сайн тусалдаг. Унтахаасаа өмнө халуун ногоотой, өөх тос ихтэй хоолноос аль болох зайлсхийхийг хичээгээрэй.
10. Өөх тос багатай бяслаг идээрэй

Шөнө орой бяслаг хэрэглэхийг зөвлөдөггүй боловч өөх тос багатай бяслаг танд сайнаар нөлөөлөх болно. Энэ нь нойрны “тусламж” гэж тооцогддог амин хүчил болох триптофанаар баялаг юм.
Хэрэв эдгээр зөвлөмжүүд тус болохгүй бол эмчид хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Brightside