₮ 0

No products in the cart.

Шинэ оныхоо зорилтыг хэрхэн үр дүнтэй төлөвлөх вэ?

Хүмүүс шинэ оныхоо зорилтыг хэт ерөнхий төлөвлөдөг. Тухайлбал, “Би жингээ хасах болно, Бид гал тогоогоо засах болно, Би бүх хуучин нөхөрлөлөө сэргээх болно” гэдэг. Гэхдээ хоёр сар өнгөрөхөд эдгээр төлөвлөгөөний 80% нь мартагдах эсвэл бүр мөсөн цуцлагдсан байдаг. Бид чадваргүй болохоороо зорилгодоо бууж өгдөггүй, харин шийдвэрээ буруу бодож, тооцдог учраас л бууж өгдөг. Энэ жил зорилгодоо хүрэхийн тулд ерөнхий, хэт том зорилт тавихаас илүүтэйгээр “Микростепс” гэж нэрлээд байгаа жижиг зорилт тавьж үзээрэй. Жилийн туршид бидний зорилго үйл ажиллагаанд чиглэсэн байх бөгөөд хүрэх боломжтой зүйлсийг эхлээд бод. Өөрсдийгөө чадваржуулж, ажил, амьдралын хэв маягаа сайжруулахын тулд зөвхөн баяр ёслолын үеэр биш, харин жилийн турш бага багаар илүү сайн төлөвлө. Ингээд танд шинэ оны төлөвлөгөөгөө гаргахад тань туслах 5  аргыг танилцуулж байна.

“Илүү эрүүл хооллох” –ыг хичээ. Өөрийнхөө дуртай эрүүл хүнсний жагсаалтыг гаргаж, нүдэнд харагдахуйц газар байрлуул.

Бид зарим зүйлээ хүрч чадахгүй газраа байрлуулдаг. Бид юм идэхдээ хамгийн түрүүнд хөргөгчид байгаа зүйлсээ л боддог. Эрүүл бус сонголт нь бидний шийдвэрийг буруу үр дүнд хүргэдэг. “Rand Corporation”-ний  ахлах эмч, судлаач Дебора Коэн “ Бид амар, хялбарыг нь бодож дэлгүүр орохдоо пицца авдаг. Үүний оронд та өөрт таалагддаг эрүүл хоол тэжээлийнхээ жагсаалтыг бичиж хөргөгчид дээрээ байрлуулж, утсан дээрээ хадгалах хэрэгтэй” гэжээ. Энэ нь юу авахаа мэдэхгүй төөрөлдсөн үед  буруу сонголт хийхээс сэргийлнэ.

Биеийн тамирын хувцсыг шүүгээндээ бүү хий. Илүү олон удаа дасгал хийхийн тулд авахад хялбар газраа бэлдээд тавь.

Ойролцоогоор 50 сая Америкчууд жил бүр спортоор хичээллэхийг зорьж байгаа ч тэдгээр хүмүүсийн 37% нь л шинэ хэв маягтаа үнэнч байдаг гэж Статистик Судалгааны Хүрээлэнгээс мэдээлэв. Хэрэв та фитнесст явж,  биеийн тамирын заланд дасгал хийхээр шийдсэн бол хувцсаа нүдэнд харагдах газраа тавь. Энэ сануулга нь дасгал хийхэд тань тус болно. Мөн та дасгал хийхдээ илүү тухтай хувцас сонгоорой. Энэ нь таны үр дүнд нөлөөлөх юм шүү.

Эрт унтаж, эрт бос

Унтах дадал нь өөрчлөгдөхөд хамгийн хэцүү асуудал байж болох ч үүнийг сайжруулах нь таны эрүүл мэндийн байдалд нөлөөлнө. “Орой болгон утас, компютер гэх мэт техник ашиглахын оронд нэг цаг салхинд гарч хэвш. Үүнийг дадал болговол яг тэр цагт тархи тань дохио өгөх болно” гэж Стэнфордын Нойр ба Циркадиан эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал, Ph.D. Фиона Барвик хэллээ. Телевиз эсвэл интернетээс бүрмөсөн татгалзах шаардлагагүй, тэдгээрийг зохистой ашиглах нь л чухал юм.  (Нэг судалгаагаар, унтахаасаа өмнө цэнхэр гэрэлд өртөх нь унтах хугацааг 16 минут орчим хугацаагаар бууруулдаг хэмээн дурджээ) Унтахаасаа 30 минутын өмнө дараах зүйлсийн аль нэгийг хийж үзээрэй. Үүнд, ном унших, таавар бөглөх, тэмдэглэл бичих эсвэл бясалгал хийх зэрэг орно.

Илүү ихийг унш. Өдөрт таван минут ном унших хуваарь гарга.

Унтахаасаа өмнө ном унших нь тархи, биеэ тайвшруулахад туслах сайхан арга юм. Гэхдээ өдрийн аль ч цагт ном унших нь ухаалаг хэрэг болно. Учир нь судалгаагаар, ном унших нь урт наслахад нөлөөлж, аз жаргалыг нэмэгдүүлж, бидний хүч чадлыг бэхжүүлдэг болохыг тогтоожээ. Хайхрамжгүй байдалд хүргэж болзошгүй хоёрдмол зорилго тавихын оронд өдөрт таван минут ном унших цагийн хуваарь гаргаарай. Мөн номоо ухаалгаар сонгох хэрэгтэй. Таны таван минут унших зүйл тань хүнд ажил шиг санагдах ёсгүй бөгөөд номын агуулга нь таны хийдэг ажилтай холбоотой байх шаардлагагүй.

Нэг зүйлдээ илүү төвлөрч сурах

Хүмүүс нэгэн зэрэг хэд хэдэн зүйлийг зэрэг ашиглаж чаддаг ч энэ нь оюун ухааны хувьд төвлөрдөггүй болохыг шинжээчид хэлж байна. Та анхаарлаа сайжруулахыг хүсвэл нэг зүйл дээр илүү төвлөр. Жишээлбэл, хэрэв та гэртээ зөөврийн компьютер дээрээ ажиллаж байгаа бол зурагтаа унтрааж, утсаа хол тавиарай.

Эх сурвалж: thriveglobal

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...