₮ 0

No products in the cart.

Сэтгэлээрээ өлсөхийг гэдэс өлсөхтэй андуурч болохгүй

Ойр ойрхон олон удаа гэдэс өлсөх мэдрэмж төрвөл ихэвчлэн худлаа өлсөж байх магадлалтай. Уламжлалт ангаах ухаанд үүнийн биед энерги дутагдаж байна гэж үздэг. Нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний чадамж буурч хурдан сульддаг учраас дотор муухайрах мэдрэмж төрдөг. Ийм үед эрч хүч авахын тулд хоол идсэн ч биед хэрэгтэй энерги болохгүй өөх болж хуримтлагддаг байна.

1. Эрч хүчтэй дасгал хөдөлгөөн хийж индофринаа ялгаруулцгаая

Хуурамч гэдэс өлсөлтийг үүсгэдэг стрессийг багасгахын тулд индофринийг их хэмжээгээр ялгаруулах хэрэгтэй. Индофрин нь аэробик болон хөлс их гаргадаг дасгал хөдөлгөөн хийхэд ихээр ялгардаг бөгөөд дасгал хийхэд мэдрэгдэх эрч хүч нь стресс тайлахад нөлөөлдөг.

2. Сахар ихээр агуулсан хоол хүнснээс зайлсхийх

Чихэрлэг ундаа жимсний жүүсэнд сахар ихээр агуулагддаг учир калорийг нэмэгдүүлэхээс гадна цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсггэснээр хуурамч гэдэс өлсөх мэдрэмж төрүүлдэг. Нарийн боловсруулсан бүтээгдэхүүн, дээд гурил, гурилан бүтээгдэхүүнээр хийсэн хоол хүнс мөн адил юм. Сэтгэл зүйд ч өөрчлөлт үзүүлж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй.

3. Уургийн хэмжээг ихэсгэ

Уургийн хэрэглээ болон хоолны зуршилын нөлөө нь салшгүй холбоотой юм. Гуанзнууд дүпү, өндөг, мах зэрэг уургаар баялаг хоолны нэр төрлийг ихэсгэх юм бол хуурамч гэдэс өлсөлтийг бууруулах боломжтой.

4. Сэтгэлээрээ өлсөхийг гэдэс өлсөхтэй андуурч болохгүй

Дасгал хөдөлгөөн бараг хийгээгүй байхад хоол идсэнээс хойш 3 цаг ч бололгүй гэдэс өлсөх мэдрэмж төрвөл хуурамч өлсөлт байх магадлал өндөртэй. Сэтгэл хоосорхыг гэдэс өлсөж байна гэж андуурч болохгүй.

5. Хангалттай ус уух хэрэгтэй

Биед шингэн дутагдах нь хуурамч гэдэс өлсөхийн гол шалтгаан болдог. Иймд. өдөрт 1,5 л шингэн уух хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...