₮ 0

No products in the cart.

Хүүхдийг зоригтой, тэвчээртэй, уйгагүй болгодог спортууд

Хүүхдийг сургуульд орохоос нь өмнө спортоор хичээллүүлж эхлэх нь хамгийн тохиромжтой. Энэ үед хүүхдийг усанд сэлэх, тэшүүр, цана, чаргаар  гулгах, дугуй унах  зэрэгт сургаарай. Ингэснээр хүүхдийг баярлуулаад зогсохгүй бие бялдрын хөгжилд нь сайнаар нөлөөлж, эрүүл мэндэд нь ч тустай. Мөн зоригтой, тэвчээртэй, уйгагүй болгох бөгөөд хүүхдийг хөдөлгөөний эвсэлтэй болгодог. 

Бартаат замын гүйлт

Энэхүү спортоор хичээллэснээр үсрэх, харайх болон гүйх чадварыг эзэмших бөгөөд энэ нь төдий чинээ хүүхдийн эрүүл мэндэд ач тустай байдаг байна. Бартаат замын гүйлт нь бусад спортуудыг бодоход олон жилийн өмнө үүссэн бөгөөд төдий чинээ олон сая хүн хичээллэдэг спортын төрөл юм. Хүүхдүүдээ таргалах, хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлэх үүднээс уг спортоор хичээллүүлэхэд нэн тохиромжтой юм.

Хөл бөмбөг

Өнөөдөр дэлхий даяар 250 сая гаруй мэргэжлийн хөл бөмбөгчин улс орнуудын лигт тоглодог гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь уг спортыг сонирхон хичээллэж буй хүмүүсийн тоо ямар их байгааг харуулж байгаа хэрэг юм. Түүнээс гадна дэлхийн 200 улс оронд хөл бөмбөгийн спорт үндэс сууриа тавьж, хөгжсөн байна. Тийм ч учраас дэлхийн хамгийн алдартай, олон үзэгчидтэй спортын 5 дугаар байранд жагссан биз ээ. Хурд, хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадварыг хүүхдэдээ эзэмшүүлэхийг хүсч байвал хөл бөмбөгийн спортоор хичээллүүллэх нь хамгийн тохиромжтой юм шүү.

Сагсан бөмбөг

Багаар ажиллахад сургаж, аливаа зүйлд төвлөрүүлж, амжилтанд хүрэхийн тулд эцсээ хүртэл тэмцэх чадварыг хүүхдэдээ эзэмшүүлэхийг хүсч байгаа бол сагсан бөмбөгийн спортоор хүүхдээ хичээллүүлэхийг танд санал болгож байна. Өнөөдөр худлаа хэлсэн хүнд бараг дэлхийн өнцөг булан бүрт уг спортоор хичээллэж буй хүмүүсийн тоо хэдэн саяар тоологдох аж. Мөн сагсан бөмбөгийн спортоор хичээллэх нь өсөлтөнд хамгийн сайнаар нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай.

Сэлэлт

Хүүхдийг 4-5 настайд нь усан сэлэлтээр хичээллүүлэх нь тохиромжтой. Эхний ээлжинд уснаас айхгүй болгож, гүнзгий биш хэсгээр чөлөөтэй хөдөлж явахад сургана. Дараа нь толгойгоороо ус руу шумбах, резинэн хөвөгч тоглоомын тусламжтайгаар сэлэхэд сургана. Усанд сэлэлтээр хичээллэх нь биеийг өв тэгш хөгжүүлэхээс гадна зоригтой, тэсвэр тэвчээртэй.

Талбайн теннис

Талбайн теннис нь нэгийн эсрэг нэг болон хоёрын эсрэг хоёр гэсэн төрлүүдээр хоорондоо өрсөлдөх боломжтой спорт юм. Тэр ч үүднээсээ хүүхдийг багаар ажиллах чадварт сургахаас гадна авхаалж самбаа, хурдан хөдөлгөөнтэй болгодог байна. Өнөөдрийн байдлаар АНУ-д хамгийн алдартай спортын 7 дугаар байрт талбайн теннис жагсаж байгаа аж.

Тэшүүр

Тэшүүрээр 5-6 настайгаас нь гулгаж сургана. Эхний удаа тэшүүр дээр зогсож сурах, дараа нь хүний тусламжтайгаар тэшүүрээ хөдөлгөн гулгах, мөн бие даан урагш гулгах, эцэст нь эргэх зэрэг хүнд хөдөлгөөнүүдийг сурдаг.

Байт харваа

Байт харвааны спорт нь хүний анхаарлыг дээд цэгт нь төвлөрүүлж, аливаа зүйлсийг хийхэд илүү хянамгай, гярхай болгодог байна. Сонирхуулж хэлэхэд “The Archery” гэх үг нь Латин хэлний “Arcus” гэх үгнээс гаралтай, нум сум харвах гэсэн утгатай үг юм байна.

Чарга

Чаргаар хүүхэд 3-4 настайгаасаа эхлэн бие даан гулгаж чаддаг. Намхан уул, гүвээ, эсвэл бага зэргийн налуугаас бууна. Чаргаа хэрхэн удирдахыг зааж сургах хэрэгтэй. Мөн энэ наснаасаа цанаар гулгах чадвартай болно. Цанын урт нь хүүхэд гараа дээш өргөсөн хэмжээтэй ижил, таяг нь суганд нь тулсан хэмжээтэй байхад тохирно. Цанын гутлын оронд эсгий гутал хэрэглэж болох ба ингэхдээ өсгийгөөр нь оруулан даруулдаг бэхэлгээг гутлын хэмжээгээр нь тохируулаарай.

Бүжиг

Бүжиглэх гэдэг өнөөдөр бүхэл бүтэн спорт болтлоо хөгжинө гэж хэн санах билээ. Хүний биеийн уян хатан хөдөлгөөн, эвсэл шаарддаг бүжгийн спортоор хичээллэснээр таны хүүхэд өөртөө итгэлтэй, тэсвэр тэвчээртэй болохоос гадна дээр дурдсанчлан уян налархай хөдөлгөөнтэй болох аж. Мөн энэхүү спортоор хичээллэх нь давхар гимнастикаар хичээллэснээс өөрцгүй биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг юмсанж.

Унадаг дугуй

Ойролцоогоор гурван настайгаас дугуй унахыг зааж болно. Эхний удаад гурван дугуйтайг, таван нас хүрэхэд нь хоёр дугуйтайг унуулж сургана. Эхний үед хүүхэд дугуй залж, удирдах дадалд суралцаагүй байдаг тул унаж гэмтэх аюултай. Иймд том хүн хажууд нь тогтмол байж дугуйн дээр зөв суух, зөв жийхэд, удирдахад сургах хэрэгтэй. Бөгтийхгүйгээр хөл нь гишгүүр дээр хүрдэг байх ёстой.

Гимнастик

Уян хатан хөдөлгөөн, тэсвэр тэвчээрийг гимнастикийн спорт таны хүүхдэд бий болгох болно. Тэр ч үүднээсээ өнөөдөр олон улс оронд эцэг эхчүүд хүүхдүүдээ гимнастикийн дугуйланд явуулж байгаа юм. Түүнчлэн уг спортоор хичээллэснээр зөв тэгш, бие галбиртай болдог гэж ярих нь ч бий.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...