LOADING

Type to search

Гоо сайхан Зөвлөгөө Онцлох

Хуурайшсан өсгийг эмчлэх энгийн аргууд

Share

Хааяа хагарсан өсгийнөөс болоод санаа зовох үе тохиолддог. Бид нүүрээ арчлахад маш их цаг зарцуулдаг шигээ хөлөө ч мөн арчлах хэрэгтэй. Дараах аргуудыг ашиглан хагарсан өсгийгөө эмчлээрэй.

Цагаан будааны гурил+ зөгийн бал+ цуу

Хэрхэн бэлтгэх вэ?

-3 халбага цагаан будааны гурил

-Нэг халбага зөгийн бал

-2-3 дусал алимны цуу

Орцуудаа хольж скраб хийнэ. Зуурмаг үүсгэхийн тулд сайтар хутгаарай. Хөлөө бүлээн усанд 10 минут байлгаад, дараа нь бэлтгэсэн скрабаараа зөөлөн үрж гуужуулна.  Долоо хоногт 2-3 удаа ингэж гуужуулаарай. Цагаан будааны гурил нь арьсыг гуужуулж, нөхөн сэргээдэг бол зөгийн бал нь байгалийн антисептик бөгөөд хагарсан хөлийг эмчилэхэд тусалдаг.

Гадил жимс

Боловсорч гүйцсэн 2 ширхэг гадил жимсийг сайтар нухаарай. Сайтар боловсорч гүйцсэн эсэхийг шалгаарай учир нь боловсроогүй гадил жимсний найрлагад арьсанд хүчтэй хүчил агуулагддаг. Үүнийг хөлийнхөө бүх хэсэгт түрхэж, зөөлөн үрнэ. 20 минутын турш байлгаад цэвэр усаар зайлж угаана. 2 долоо хоногийн турш унтахаасаа өмнө түрхэснээр үр дүнгээ өгнө.

Гадил бол байгалийн гаралтай арьсны чийгшүүлэгч бөгөөд А, В6, С витамин агуулдаг учраас арьсны уян хатан чанарыг хадгалахад тустай.

Vicks VapoRub

Энэхүү тосон түрхлэгийг унтахаасаа өмнө хөлөндөө түрхээд 5 минут иллэг хийгээрэй. Мөн оймс өмсөж хоноорой. Өглөө нь хөлөө бүлээн усаар угаагаарай. Үүний найрладаг гавар, эвкалипт, ментол зэрэг  зүйлс агуулагддаг бөгөөд арьсыг зөөлрүүлж, чийгийг хадгалдаг.

Зөгийн бал

Нэг аяга зөгийн балыг бүлээн усанд нэмээд хөлөө дүрээрэй. 20 минутын турш зөөлөн иллэг хийж, арьсаа үрж гуужуулаарай. Хөлөө хатаагаад чийгшүүлэгч түрхэнэ. Үүнийг орой бүр унтахаасаа өмнө тогтмол хийж болно.

Зөгийн бал бол байгалийн гаралтай чийгшүүлэгч бодис бөгөөд хатаж, хуурайшсан арьсыг эмчилнэ.

Ургамлын тос

Хөлөө сайтар цэвэрлэж хатаасны дараа ургамлын тосыг өсгий, хөлийнхөө хуруунд түрхэнэ. Цэвэрхэн оймс өмсөөд хонуулаарай. Үүнийг өдөр бүр унтахаасаа өмнө хийж болно.

Ургамлын тос нь арьсанд амархан шингэдэг бөгөөд ихэнх ургамлын тос нь провитамин А, Д, Е зэрэг витамин агуулдаг тул арьсны шинэ эсийг нөхөн төлжүүлдэг.

Хүнсний Сода

Нэг аяга бүлээн усанд 3 халбага сода нэмээд уусах хүртэл нь сайтар хутгана.  Үүнд хөлийнхөө өсгийг 15 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн үрж гуужуулаад цэвэр усаар зайлна. Үүнийг  долоо хоногт хоёр удаа давтаснаар үр дүнгээ өгнө.

Хүнсний сода нь үхсэн эсийг гуужуулах үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөн хөлний эвгүй үнэрийг саармагжуулдаг.

Зуун настын шүүс

Хөлөө бүлээн усаар угаасны дараа үхэжсэн арьсыг гуужуулахын тулд скраб хийгээрэй. Хөлөө сайтар хатаагаад зуун настын гелийг хатаж, хагарсан арьсандаа түрхээрэй. Даавуун оймс өмсөөд унтаж амар. Өглөө сэрээд бүлээн усаар угаагаарай. Үр дүнг нь үзэхийн тулд 4-5 хоног орой бүр давтана.  

Зуун наст нь А (бета-каротин), С, Е витамин агуулдаг бөгөөд эдгээр нь антиоксидант буюу үрэвслийн эсрэг шинж чанартай. Мөн ауксин ба гиббереллин нь шарх эдгэрэхэд тусалдаг.

Вазелин ба нимбэгний шүүс

Хөлөө бүлээн усанд 20 минут орчим байлгаж, хатаагаарай. Нэг халбага вазелин дээр 3-4 дусал нимбэгний шүүс дусаагаад сайтар холино. Энэ хольцыг өсгий болон хөлний бусад хагарсан хэсэгт түрхээд ноосон оймс өмсөөд унтаарай. Өглөө бүлээн усаар угаана. Унтахаасаа өмнө тогтмол хийснээр үр дүнгээ өгнө.  

Вазелин нь чийгшүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг бол нимбэгийн хүчил нь арьсны гуужуулалт, шинэ эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг.

Нуурын давс

Бүлээн усанд хагас аяга нуурын давс нэмээд сайтар хутгаж, 15 минутын турш хөлөө дүр. Үүний дараа зөөлөрсөн арьсаа үрж гуужуулаарай. Долоо хоногт 2-3 удаа давтсанаар үр дүнгээ өгнө.  Давс нь үрэвслийг багасгаж, арьсыг зөөлрүүлдэг. Сульфатууд нь хорт бодисыг эсээс зайлуулж, өвдөлтийг намдаана.

error: Content is protected !!