₮ 0

No products in the cart.

Угаалгын өрөөнд хадгалах ёсгүй 9 зүйл

Бид өдөр бүр угаалгын өрөөнддор хаяж 30 орчим минутыг өнгөрүүлдэг. Бид өөрсдийгөө хамгийн сайн сайхан харагдуулахын тулд хувийн арчилгааны олон зүйлийг ашигладаг. Гэхдээ эдгээр зүйлсийг угаалгын өрөөнд хадгалах ёсгүй. Үнэндээ тэдний олонх нь угаалгын өрөөнд байх шаардлагагүй бөгөөд зарим нь чийглэг, халуун орчинд байвал бидний эрүүл мэнд, гадаад төрх байдалд нөлөөлдөг. Угаалгын өрөөнд хадгалж болохгүй 9 зүйлийг танилцуулж байна.

1. Саван

Савангаа шүршүүрийн ойролцоо байлгах нь түүний ашиглалтын хугацааг богиносгодог. Ус нь саванг задалж, үлдэгдэл нь таны ваннд хуримтлагдах болно. Савангаа хадгалах хамгийн сайн арга бол шүршүүрээс хол, нүхтэй саванд хийх юм.

2. Нүүр будалтын багс

Бактери үржихээс зайлсхийхийн тулд багсаа тогтмол цэвэрлэж, дараа нь сайтар хатааж байх нь чухал юм. Гэхдээ угааж дууссаны дараа хуурай газар хадгалах нь дээр. Ариун цэврийн өрөөний дулаан, чийглэг агаар нь хөгц мөөгөнцөр , бактерийн тархалтыг өдөөдөг. Энэ нь яг шүдний сойз шиг дараа нь та үүнийг арьсандаа шууд хүргэнэ шүү дээ.  

3. Үнэртэй ус

Өөрийнхөө үнэртэнг угаалгын өрөөнд хадгалах нь тэдний молекулын бүтцийг устгаж, исгэлэн болгоход хүргэдэг. Дуртай сүрчгээ удаан хугацаанд шинэлэг байлгахын тулд угаалгын өрөөнд бус, шүүгээндээ хадгалаарай .

4. Алчуур

Дулаан ба чийглэг байдал нь ариун цэврийн өрөөнд бактерийг үржүүлэх хамгийн тохиромжтой орчинг бий болгодог. Бид угаалгын өрөөнд байлгадаг алчуураа хэрэглэх юм бол микробуудыг арьсандаа наана гэсэн үг. Хамгийн тохиромжтой нь, та алчуураа 3 удаа хэрэглэсний дараа угааж, дахин ашиглахаас нь өмнө бүрэн хатаана уу.

5. Сахлын машин

Шүршүүрийн уур, чийгшил нь ирийг зэврүүлж улмаар таны арьсыг гэмтээж болзошгүй юм. Үүнийг хэрэглэсний дараа сайтар цэвэрлэж, хатаагаарай. Угаалгын өрөөний чийглэг орчинд сахлын машиныг хадгалах нь ашиглалтын хугацааг богиносгох болно.

6. Нүүрний тос

Таны тос нягт битүү, битүүмжлэгдээгүй үед угаалгын өрөөний чийглэг агаар нь цочрол эсвэл батга үүсгэдэг бактерийг үржүүлэхэд түлхэц болно. Мөн халуун шүршүүрт орох бүрт уурнаас болж найрлага нь өөрчлөгддөг. Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хадгалах хамгийн тохиромжтой газар бол шүүгээ юм.

7. Үнэт эдлэл

Шүршүүрт орохоосоо өмнө бид зүүлтээ авч хаяад мартах тохиолдол бий. Чийглэг орчин нь үнэт эдлэлийг өнгийг илүү хурдан алдуулах болно. Хэрэв энэ нь цэвэр алт биш бол янз бүрийн металлаас бүрдсэн ширхгүүд чийгшилд илүү хурдан хариу үйлдэл үзүүлдэг.

8. Таны утас

Ариун цэврийн өрөөнд байхдаа утсаа ашиглах нь сайхан санаа биш юм. Усанд орохдоо үүнийг ашиглах нь аюултай бөгөөд эрсдэлтэй.

9. Таны халаад

Энэ нь угаалгын алчуур шиг чийгтэй нян, бактери агуулдаг бөгөөд чийгшил нь тааламжгүй үнэр өгдөг. Халаадаа угаалгын өрөөнийхөө гадна талд өлгөөрэй.

Нэмэлт мэдээлэл: шүдний сойз

Бие зассаны дараа усаа татахад нянгууд 15 фут хүртэл тархах болно. Мөн нян нь  шүдний сойз дээр хамгийн их наалддаг. Шүдний эмч нар сойзоо бие засах газраас аль болох хол, бүрэн хатаж болохуйц газар байлгахыг зөвлөж  байна.

Эдгээрээс хэдийг нь угаалгын өрөөндөө хадгалдаг вэ? Та энэ жагсаалтад юу нэмэх вэ?

Эх сурвалж: brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...