Гадаа хүйтэн байсан ч эрүүл байхын тулд хэдхэн муу зуршлаа хаях хэрэгтэй. Хэрэв та дараах есөн зүйлийг хийхээ больчихвол өвдөхөөс сэргийлж болно. Мөн хүйтэн цаг агаарыг сэтгэл ханамжтай өнгөрүүлэх боломжтой.
Гадуур гарахаасаа өмнө хамрын дусаалга хэрэглэх

Хүйтэн орчин нь хамрын хөндийг нарийсгадаг. Хэрэв бид хамрын дусаалга хэрэглэвэл салст бүрхэвч нь биднийг бичил биетнээс хамгаалах эсвэл амьсгалаар орж ирэх хүйтэн агаарыг халаах боломжгүй болно.
Амаараа амьсгалах

Амаараа амьсгалах нь агаарын солилцоог зөв удирдаж чадахгүй тул angina-д өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнээс зайлсхийхийн тулд хамраараа удаан, гүнзгий амьсгал аваарай.
Хамар, амаа ороолтоор битүүлэх

Хүйтний улиралд хамар амаа битүүлсэн үедээ амьсгалаа гаргахад уур нь ороолт, цувны материал дээр шууд мөс болж хувирдаг. Дараа нь тэрхүү мөстсөн бүрхүүлээр дамжин өнгөрөх агаар нь хамаагүй хүйтэн болдог. Энэ нь angina, бронхит үүсгэж, арьсыг цочроох шалтгаан болдог. Хэрэв танд үнэхээр дараад байвал нүүрээ халхалж болох ч хамраа битгий таглаарай.
Даарсан ч гэртээ харих гэж яардаг

Та хөлдөхгүйн тулд биеэ халааж, амьсгаагаа дарахын тулд хоёр минутын турш дулаан газар (дэлгүүр, кафе гэх мэт) орох нь зүйтэй. Аль хэдийн даарсан үед хурдан гүйж эхлэх хэрэггүй.
Бариу хувцас, гутал өмсөх

Хэт бариу хувцас, гутал хоёулаа хүйтэн цаг агаарт илүү хурдан хөлдөх болно. Хэрэв та бага зэрэг сул зүйлийг сонговол давхаргын хоорондох агаар таны дулааныг хадгалахад тусална.
Гадуур гарахаас 30 минутын өмнө халуун зүйл уух

Халуун цай нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, таны биеийн хамгаалалтын механизмыг сайжруулдаг. Гэхдээ энэ нь цусны судсыг өргөсгөдөг. Энэ нь гадаа хүйтэнд гарахад биеийн дулааныг хурдан алдахад хүргэдэг гэсэн үг юм. Хэрэв та гарахаасаа өмнө юм уух шаардлагатай бол бүлээн зүйлийг сонгоорой.
Өлсөх

Биеийн дулааныг хадгалахын тулд бидэнд эрчим хүч хэрэгтэй. Эс тэгвэл бид маш хурдан даарах болно. Тиймээс та өлсгөлөн байж болохгүй. Наад зах нь халаалттай газар зууш, аяга халуун цай уух хэрэгтэй.
Гадаа гарахаасаа өмнө шууд тос түрхэх

Тос нь арьсанд түрхсэний дараа 30-40 минутын турш ууршдаг. Хүйтэн нөхцөлд энэ нь арьсыг гэмтээхэд хүргэдэг. Тиймээс тос, чийгшүүлэгч түрхсэн бол дор хаяж 30 минутын дараанаас гараарай.
Гадаа байх үед согтууруулах ундаа уух

Согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 30-40 минутын дараа л та дулаан мэдрэмжийг мэдрэх болно. Үүнээс хойш таны бие маш хурдан хөрч эхэлнэ. Үүнээс гадна таны тархи даарч байна гэсэн дохио өгөхгүй байж магадгүй юм.
Эх сурвалж: Brightside