₮ 0

No products in the cart.

Залуу үе байр машины төлөө амьдрахгүй

Өнөө үед амжилтын уламжлалт хэмжүүр болох орон сууц, автомашинтай болох үзэл нь хуучирсан. Дэлхий даяар тэднийг худалдаж авахыг хүсэхгүй байгаа залуу хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна.

Судалгаанаас харахад мянганы үе гэж нэрлэгддэг, 30-35 насныхан байшин, машин худалдаж авах нь ховор болжээ. Үнэндээ тэд супер үнэтэй зүйлийг огт худалдаж авдаггүй. АНУ-д 35-аас доош насны хүмүүсийг “түрээслэгчдийн үе” гэж нэрлэдэг.

Тэд яагаад ингэж байгаа вэ?

Зарим социологчид орчин үеийн залуучууд санхүүгийн хямралд нэрвэгдсэнтэй холбоотой гэж үздэг. Тиймээс хүмүүс “их хэмжээний” зээлээс айдаг.

Гэхдээ энэ нь хамгийн чухал шалтгаан биш юм. Гол нь одоогийн залуу үеийнхэн эцэг эхийнхээ үеэс ялгаатай. Тэд өөр үнэт зүйлтэй.

Өсвөр үеийнхэн амжилтын тухай ойлголтыг ингэж үзжээ.

Амжилтанд хүрсэн хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаггүй – түрээслүүлдэг.

Хэрэв та амжилттай гэж тооцогдохыг хүсч байвал өөртөө хөрөнгө оруулаарай: аялах, спортоор хичээллэх, стартап байгуулах.

Хүмүүсийн хүсч байгаа гол зүйл нь хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал биш. Тэдний хүсдэг зүйл бол зөвхөн уян хатан хуваарь, санхүүгийн болон газарзүйн хараат бус байдал юм.

Хүмүүс материаллаг зүйлийг сонирхдоггүй

Танд такси барих боломж байхад яагаад заавал машинтай байх ёстой вэ? Такси бол бараг л жолоочтой хувийн машин юм. Энэ нь өөрийн гэсэн машинтай байхаас хямд тусна. Та дэлхийн аль ч өнцөгт Airbnb-ээр дамжин буудаллах газар олж болно. Ийм байхад яагаад үзэсгэлэнтэй газарт  байшин худалдаж аваад, тийшээ амралтаар явах ёстой юм вэ? Та очих улс орон болгондоо түрээсийн төлбөрөө хэтрүүлэн төлөх эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах шаардлагагүй. Учир нь:

Та амьдарч буй газартаа хэр удаан байхаа мэдэхгүй.

Та 40 жилийн хугацаатай моргежийн зээл авч болно. Гэхдээ бүх амьдралаа түрээсийн байранд өнгөрөөсөн ч болно шүү дээ.

Та ойрын хэдэн жилийн хугацаанд ажлаа солих гэж байна уу? Хэрэв та байр түрээсэлж байгаа бол юу ч саад болохгүй.

Форбсын мэдээлснээр орчин үеийн залуучууд дунджаар гурван жилд нэг удаа ажлын байраа сольдог байна.

Өмчлөлийн тухай ойлголт цаашид хамааралгүй болсон

Атлантикын тоймч Жеймс Хамблин энэ үзэгдлийг тайлбарлахдаа: “Сүүлийн арван жилийн хугацаанд сэтгэл судлаачид аз жаргал, сайн сайхан байдалд мөнгө зарцуулах нь танд илүү их зүйл өгөх болно гэдгийг нотолсон маш их судалгаа хийсэн. Шинэ зүйл худалдаж авахаас илүү ашигтай. Энэ нь илүү их баяр баясгаланг танд авчирна” гэжээ.

Туршлага бидэнд найз нөхөдтэй болоход тусалдаг

Хүмүүс аз жаргалтай байгаа эсэхээс үл хамааран хүн хоорондын нийгмийн харилцан үйлчлэл маш чухал юм. Бусадтай ярих, олон найз нөхөдтэй болох нь таныг илүү аз жаргалтай хүн болгодог. Гэхдээ хүмүүс таны амьдралын туршлагын талаар сонсохыг илүүд үзэх болов уу!

Хамблин хэлэхдээ “Хүмүүс бусад хүмүүсийн эд хөрөнгийн талаар сонсох дургүй байдаг. Чухамдаа тэд юу үзэж туулсан тухай сонсох дуртай байдаг” гэжээ. Муу туршлага ч сайн түүх болж чадна гэдгийг санаарай.

Эд зүйл худалдаж авах нь биднийг улам түгшүүртэй болгодог

Өөр нэг зүйл байна. Бидний эзэмшдэг зүйлс, ялангуяа үнэтэй бол бид санаа зовж эхэлдэг. Хэрэв та үнэтэй машин худалдаж авсан бол гадаа дохио дуугарах тоолонд харах болно. Хэрэв та байшин худалдаж аваад үнэтэй зүйлсээр дүүргэсэн бол дээрэмдүүлэхээс айх болно. Машин нь эвдэрч гэмтдэг, супер үнэтэй зурагт нь бүтэн жил ашигласны дараа эвдэрч болзошгүйг дурдах нь зүйтэй болов уу.

Худалдаж авсан зүйлс цаг хугацаа өнгөрөх тусам үнэ нь буурах болно

Манай эцэг эхчүүд бидэн шиг олон удаа аялах боломжгүй байсан. Ийм их зугаацах боломж байсангүй. Тэдэнд шинэ бизнес эхлүүлэх боломж байгаагүй. Тиймээс тэд байшин, машинд хөрөнгө оруулсан. Эцсийн эцэст, байшин эсвэл орон сууц биш бол худалдан авалт бүр цаг хугацааны явцад элэгдэх болно. Хямралын үеэр үл хөдлөх хөрөнгийн үнэ унадаг талаар бодож үзээрэй.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...