₮ 0

No products in the cart.

Юунд авьяастайгаа олж нээх 11 энгийн алхам

Надад ямар нэгэн авьяас байдаг болов уу,  би ийм юм хийж чадах болов уу, би ер нь юу хийвэл амьдралаа өөрчилж, өөд нь татаж чадах бол? ийм асуултууд  хүн бүхний толгойд дандаа эргэлдэж байдаг.

Та энэ 11 алхамт зөвлөмжийг уншаад  үзвэл өөрт тань нуугдан буй тэрхүү авьяас билгээ нээж чадах болно.

Алхам 1: Бүх мөрөөдлөө эргэн дурс

Таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол амьдралынхаа туршид мөрөөдөж байсан бодит мөрөөдлөө эргэн дурсах явдал юм. Тэднийг бич.

Алхам 2: “тийм юмтай болно” эсвэл “тийм болно” гэж ялгаж салга

Бүх мөрөөдлөө цаасан дээр буулгасан тул одоо хоёр ангилалд хуваах хэрэгтэй.

“тийм юмтай болно” гэдэгт нь тухайн үед тийм юмтай болно доо гэж мөрөөдөж байсан ч одоо хэр нь авч чадаагүй байгаа зүйлс орно.

‘тйим болно’ гэдэг нь таны ямар дүр төрх, байр байдалтай болохыг хүсэж байсан тэрхүү мөрөөдөл юм.

Энэхүү мөрөөдлөө тусад нь бичээрэй, одоо түүнтэйгээ ажиллах болно.

Алхам 3: Таныг өдөөсөн, ийм болохсон гэсэн бодол төрүүлж байсан зүйл юу вэ?

Та хэн нэгнийг хараад урам зориг авч байсан уу? Та тэдний оронд байхыг хүсч байна уу? Хэрэв тийм бол түүнийгээ бич.

Алхам 4: Та юу хийх дуртай байсан бэ?

Өмнө нь хийж байсан аливаа ажил, хоббигоо тэмдэглэж аваарай. Та хүүхэд байхдаа, эсвэл өсвөр насандаа юу хийх дуртай байсан бэ? Та одоо юу хийх дуртай вэ?

Алхам 5: Хэрэггүй зүйлээсээ сал

Өнөөг хүртэл бичсэн бүх зүйлийг нягтлан үзээрэй. “Тийм Болох” мөрөөдөл болгоныхоо талаар сайн бодож үзээд аль нь илүү сэтгэлийг тань  хөдөлгөж буйг анзаараарай. 3-р алхам дээр дурдсан сэтгэл хөдлөлийн мэдрэмж. Одоо өөрийгөө эдгээр дүрд төсөөл. Хэрэв та тэр дүрд байсан бол энэ мөчид юу хийх байсан бэ? Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Өөрийгөө янз бүрийн дүрд төсөөлөхөд таны сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл хэр хүчтэй байгааг анхаарч үзээрэй. Хариу үйлдлийнхээ хүчийг 1-ээс 10 хүртэлх оноогоор үнэл.

Алхам 6: Хамгийн муу зүйлийг нь хая

Өмнөх алхам дээр хамгийн бага үнэлгээ өгсөн “тийм юмтай байх” мөрөөдлүүдийг бүгдийг нь хас. Эдгээр нь танд одоо ямар ч үнэ цэнгүй хэрэггүй болсон учраас бүгдийг нь хассан нь дээр.

Алхам 7: Мөрөөдлөө бүлэглэх

Бичсэн бүхний тань аль алинтайгаа уялдаа холбоотой байна вэ? Нэгнээсээ шалтгаалж буй уялдаа холбоогоор нь ангилан бичээрэй.

Алхам 8: Бүлэг бүрийг нэрлэнэ үү

Нэгтгэсэн бүлэг тус бүрийг сайн ажиглаад, тус бүрт нь нэр өг. Нэр болгон таны төрөлхийн авьяас чадварын талаар ямар нэгэн зүйлийг хэлэх ёстой.

Алхам 9: Бүлгүүд хоорондоо юугаар холбогдож буйг ажигла

Та юун дээр тулгуурлаж энэхүү жагсаалтыг гаргасан бэ? Ямар уялдаа холбоогоор нь ангилсан бэ гэх мэт бүх зүйлс эндээс харагдана.

Алхам 10: Авьяас чадвараа тодорхойлох гарц хайх

Бодит амьдрал дээр мөрөөдлөө биелүүлэх бүх боломжийг бодоод дараа нь бич. Мэргэжлийн эсвэл таны хувийн амьдралын хувьд чухам юу юу  нь энд бичигдэж байна вэ?

Энэ нь ямар төрлийн үйл ажиллагааг хамардаг вэ? Таны мөрөөдөл, авьяас чадвар нь хэр олон мэргэжил, авьяасыг хамарч байна, илүү олон санаа гарах тусам илүү сайн байх болно.

Алхам 11: Амьдралынхаа зорилгыг тодорхойл

Мөрөөдөл, авьяас чадвараа хөгжүүлэх боломжит жагсаалтыг гаргасны дараа хэсэг бүлэг  тус бүрийг 1-ээс 10 хүртэлх оноогоор үнэлээрэй.

Одоо та үнэхээр сонирхож байгаа зүйлдээ хүрэхийн тулд тодорхой чиглэлийг баримтлах ёстой. Хэрэв та тэнд хүрч чадвал энэ мөрөөдлийнхөө үр дүнд амьдралын жинхэнэ аз жаргалыг авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Мэдээжийн хэрэг, та жинхэнэ авьяас чадвараа хаана хүрнэ гэж тооцож байгаагаа олж хараад түүнийгээ хэрэгжүүлэх боломж олдвол илүү итгэлтэй, урам зоригтой байх болно.

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...