₮ 0

No products in the cart.

Оюуны чадамж болон ой санамжийг нэмэгдүүлэхийн тулд хэвшүүлэх ёстой 6 дадал

Таны тархи хэт их ачаалалтай байдаг уу? Хөгшрөх тусам таны ой санамж улам муудаж байгаа юм шиг санагдаж байна уу?

Хөгшрөх тусам тархины эрүүл мэндийг сайжруулах хэдэн жижиг алхам байдаг тул санаа зовох хэрэггүй. TIANA Fairtrade Organics-ийн хоол тэжээлийн мэргэжилтэн Сара Флор ой санамж, танин мэдэхүйн эрүүл мэндийг сайжруулах зургаан аргыг танилцуулж байна.

САЙН УНТ

“Нас ахих тусам нойр сайтай байх зайлшгүй шаардлагатай төдийгүй биднийг идэвхтэй байлгадаг”гэж Сара тайлбарлав. Энэ нь эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бидний бие махбод дахин сэргээгдэх, тэнцвэрээ алдах, засахад нөлөөтэй байдаг. Нойр нь стрессийн кортизол дааврыг тэнцвэржүүлдэг.  Энэ нь бидний цусан дахь сахарыг зохицуулдаг тул хоолонд дургүй болох, хэт их идэх магадлалыг бууруулдаг байна.

“Удаан хугацааны нойргүйдэл нь сэтгэл зүй болоод тархины эсэд нөхөж баршгүй хохирол учруулдаг. Тиймээс өдөрт дор хаяж найман цаг унтах хэрэгтэй.”

ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГА

“Өдөрт 5-20 минутыг өөртөө зарцуулах нь тархины эрүүл мэндийг сайжруулах, сэтгэлийн хямралтай тэмцэх, стрессийг бууруулах, сайн сайхан амьдрах мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Мөн анхаарал төвлөрүүлэхэд туслах зэрэг эрүүл мэндэд асар их ашиг тустай байдаг. Ажлын ачаалал, дарамтыг ч илүү сайн даван туулахад тустай “гэж Сара хэлжээ.

ИДЭВХТЭЙ БАЙГААРАЙ

“Дасгал хөдөлгөөн нь зүрхний эрүүл мэнд, ясны бэхжилт, жингээ барихад тустай гэдгийг бид мэднэ. Хөгшрөх тусам тогтмол хөдөлгөөн хийх нь тархийг эрүүл байлгахад тусалдаг гэдгийг та мэдэх үү? Судалгаанаас харахад дасгал хийх нь бидний танин мэдэхүйн функцийг нэмэгдүүлж чадна гэж Сара тайлбарлажээ.

ШИМ ТЭЖЭЭЛЭЭР БАЯЛАГ ХҮНС ИДЭХ

“Шим тэжээл нь биднийг маш их архи, кофеин уух үед хомсдож эхэлдэг. Энэ нь бидний нас, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

“Зарим хүнсний ногоог буцалгах нь шим тэжээлийг нь алдагдахад хүргэдэг. Уураар жигнэх эсвэл шарах нь хүнсний эрдэс бодис, тэжээллэг найрлагад нөлөө багатай байдаг “гэж тэр хэллээ.

ЭЛСЭН ЧИХЭР, АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ

“Элсэн чихрийн хэмжээ ихсэх нь  оюуны чадавхыг бууруулж, сэтгэлийн хямралд нөлөөлдөг” гэж Сара тайлбарлав. Саяхны судалгаагаар сахар ихтэй  хоол хэрэглэдэг хүмүүсийн оюуны чадавх буурч, ой санамж нь муудаж байгааг тогтоожээ.

Мөн тогтмол архи уух нь таны ой санамж, тархины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.”Удаан хугацааны турш байнга архи уух нь тархины доторх бидний ой санамжийг үүсгэдэг гиппокампусыг гэмтээдэг” гэж Сара хэлэв.

НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ

“Би ой тогтоолтыг идэвхжүүлэх, танин мэдэхүйн чадвараа хадгалахын тулд  байгалийн био идэвхтэй орц агуулсан нэмэлт ашигладаг” гэж Сара хэлэв. “Түүнчлэн Омега-3 хэрэглэж, ой тогтоолтыг сайжруулах хоолны дэглэм барьдаг гэжээ.

Эх сурвалж: Fitandwell

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...