“Гай газар дороос” гэж бид ярьдаг ч өөр дээр тулж ирээгүй л бол төдийлөн тоодоггүй. Гэхдээ алив нэг аюултай нөхцөл байдалд яах ёстой, яавал амьд гарах боломжтой талаар мэдэж байхад илүүдэхгүй.
Тэгвэл хэзээ нэгэн цагт ийм зүйл тохиолдоход яахаа мэдэхгүй тэвдэх бус юу хийх ёстойгоо мэддэг байна гэсэн үг шүү дээ.
1.Машин тань хадны ирмэг дээр дэнжгэнэж байхад яаж амьд гарах вэ?

Буцаж ухраад гарах боломжгүй л болсон бол та огцом хөдөлгөөн огтхон ч хийж болохгүй. Тормозоо гишгэж байгаа бол яаран авах гээд хэрэггүй. Тормоз тань машиныг унагахгүй тогтоож байж болно. Аль болох тайвширч гүнзгий амьсгаа аваад эвтэйхэн машинаас гарах арга хайгаарай.

Машин тань урагшаа тонгойж байгаа бол та хойшоо суудлаа аажуухан налуулж байгаад машиныхаа хойд талд гараарай. Та суудлаа налуулаад хойшоо гэдийж тэнцвэрээ олж байгаад эвтэйхэн мөлхөж, гулсаж хойд хаалгаа онгойлгоод гарах хэрэгтэй.
Хэрэв олуулаа яваа бол бүх хаалга, бүх цонхоо онгойлгож зэрэг үсрэн гарах хэрэгтэй шүү. Мөн нялх жоохон хүүхэдтэй яваа бол эхний гарсан том хүнд хүүхдээ дамжуулж байгаад араас нь өөрөө гараарай.
2. Мөс рүү цөмрөн унавал яах вэ?

Хүйтэн усанд унангуутаа хүн цочролд орж амьсгааддаг. Энэ цочрол 1-3 минут л үргэлжлээд таны бие дасдаг учраас аль болох амьсгаадахгүйг хичээгээрэй.
Хүн хүйтэн усанд 10-45 минутанд л ухаан алддаг учраас та толгойгоо мөн биеийхээ ил байлгаж чадах хэсгийг аль болох уснаас гарга.
Мөн зогсоогоороо бус нүхнээс мөлхөж гарах гэж байгаа юм шиг хэвтээ байрлалд байхыг хичээгээрэй. Үүрч барьж яваа хүнд зүйлсээсээ салах хэрэгтэй.

Мөлхөж цээжин биеэ мөсөн дээр гарга. Цээжээ ил гаргаад ус шавхарч бие тань хөнгөрөхийг түр хүлээгээрэй. Ингэвэл уснаас гарахад тань хялбар болно.
Уснаас гармагц мөлхөж болохгүй өнхрөх хэрэгтэй. Яаж хаагуур явж, зам болон унаа руугаа очихоо гялс төлөвлө. Нойтон хувцсаа тайлж хаяарай. Болж өгвөл цусны эргэлтээ сайжруулахын тулд гар дээрээ хэд суниагаарай.
3.Чоно дайралтаас хэрхэн амьд гарах вэ?

Битгий зугт, зугтах л юм бол чоно араас тань хөөнө
Шууд өөдөөс нь эгцлэн бүү хар, харцаа доош буулгаж хөл рүү нь хар
Чоно өөдөөс тань улам ойртоод байвал гараа толгой дээрээ өргөж алгаа чанга таш

Эргэж харалгүй урагш харсан чигээрээ аажуухан ухар
Чоно руу харсан хэвээрээ мод руу авир
Өөдөөс нь хашгирч мод чулуу шидвэл буцаад явж ч магадгүй
Хэрэв чоно дайрвал атирах хэрэгтэй
Хэрэв олуулаа яваа бол тойрог болоорой
4.Цасан нурангиас яаж амьд гарах вэ?

Цасан нуранги үүсэх эрсдэлтэй тул цас ихтэй газар хүчтэй салхитай үед бүү цанаар гулга.
Нэгэнт цасан нурангитай таарсан бол, цас орохоос хамгаалан ам хамраа таглаарай. Үүргэвч танд хамгаалалт болох тул түүнийг үлдээгээд бусад хүнд тоног төхөөрөмжөө хаях хэрэгтэй. Бат бөх мод, ургамлаас зуурахыг хичээ. Цасны өнгөн хэсэгт гарахын тулд усанд сэлж байгаа юм шиг хөдлөөрэй.

Хэрэв нурангид орж доош унаж байгаагаа мэдвэл нэг гараа дээш нь шулуун өргө, түүний нүхээр амьсгалах боломжтой болохын сацуу дараа нь зүг чигээ олоход тань тусална.
Нурангид дарагдвал толгойгоо тойруулаад, дор хаяж 30 минут амьсгалах амьсгалах хонгил ухах хэрэгтэй. Тэгэхгүй бол нурангины цас бетон шиг дагтарших болно. Цанаар гулгахдаа өөртөө нурангины радар авч явах хэрэгтэй.
5. Ширэнгэн ойд төөрвөл яах вэ?

Хэрэв та ширэнгэн ойд төөрчихвөл “зогсох, бодох, ажиглах, төлөвлөх” гэсэн утгатай S-T-O-P хэмээх аргыг ашигла.
Хаанаас ирснээ олж мэдэхийг хичээ.Нэг тогтвортой чиглэлд үргэлжлүүлэн яв. Хаана, хэдэн цагт явж байгаагаа тэмдэглэж үлдээ.
Хэрэв та удаан хугацаанд төөрөлдсөн бол урт, шулуун мөчрийг ашиглан хоргодох байр барих хэрэгтэй.Богино мөчрүүдээр урт мөчрөө налуулж дээгүүр нь том том навчаар бүрээрэй.
6.Үертэй ширүүн урсгалтай голоос яаж гарах вэ?

Эргийн шугам руу диагональ сэл. Шууд эрэг рүү сэлэх гэж бүү оролд. Ингэвэл хэт их энерги шаардагдана. 45° өнцгөөр сэлээрэй.
Урсгал сөрж сэлэхийг хичээх хэрэггүй.Толгойгоо урсгал өөд чиглүүлэн хөлөө уруу чиглэлд харуулан гэдрэгээ харан сэлж хөвж байгаад эвтэйхэн газраа олонгуутаа диагональдаж сэлж гарах хэрэгтэй.
7. Анакондагийн дайралтаас хэрхэн аврагдах вэ?

Гүехэн голд аварга могой нуугдаж таны хөдөлгөөнийг дагуулж хараад байж байдгийг санан гүехэн голоос холхон байх хэрэгтэй.
Хэрэв таныг могой биеэр тань ороосон бол амьсгалаа бүү гарга. Амьсгалаа гаргах тоолонд могой улам чангалан орооно.
Могойн сүүлний үзүүрийг аль болох чанга хазаж чадвал могой маш их өвдөж таныг суллах болно.
Могойны сүүлнээс хазаж чадахгүй бол гартаа тааралдсан мод чулуугаар хайр найргүй цохиж нүдэх хэрэгтэй.
Муу бүхэн танаас холуур байг!
Эх сурвалж: Brightside