₮ 0

No products in the cart.

Дэргүй унтахын давуу талууд

Өнөө үед бидний хэрэглэж байгаа дэрнүүд нь ихэвчлэн зөөлөн байдаг. Олон хүмүүс том тухтай дэрээ тэврэхгүйгээр унтаж чадахгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ дэртэй унтах нь таны бие, сэтгэл санаанд нөлөөлдөг. Та хангалттай сайн унаж амарч чадахгүй. Дэргүй унтах нь эрүүл мэндэд ямар ашиг тустайг уншаарай.

1. Энэ нь нурууны өвдөлтөөс сэргийлдэг

Өндөр дэрнүүд биед хэвийн байдлыг үүсгэдэггүй. Хэдийгээр дэр өөрөө нурууны гэмтэлд шууд хүргэхгүй ч гэсэн олон шинж тэмдгийг даамжруулж болзошгүй юм. Дэргүй унтах үед нуруу тайвширч, бие махбодь чинь хэвийн байдалдаа ордог.

2. Энэ нь хүзүүний өвдөлтийг арилгахад тусалдаг

Ихэнх дэрнүүд таныг зөв байрлалд унтуулж чадахгүй, нойргүйдлийг улам дордуулдаг. Хүзүүгээ ямар нэгэн байдлаар урт хугацаанд нугалахад танд тав тухгүй бөгөөд хэтэрхий хатуу эсвэл хэт зөөлөн дэрнүүд хүзүү өвдөхөд хүргэдэг.

3. Энэ нь толгойн өвдөлттэй тэмцдэг

Хэрэв өглөөд толгой өвдөөд сэрж байгаа бол дэр чинь буруутай байж магадгүй юм. Хэт өндөр дэрнүүд толгой, хүзүүг хөшхөд хүргэдэг бөгөөд хүзүүний булчинд илүү их ачаалал өгдөг.

4. Энэ нь стрессийг багасгана

Тухгүй дэр нь нойронд нөлөөлдөг. Нойр тань илүү их зөрчигдөх тусам унтах үед тохиолддог олон чухал үйл ажиллагаа алдагддаг. Байнга нойргүй байх нь таны сэтгэл санаа, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж, өдрийн турш таны бие илүү их стрессийн даавар ялгаруулах болно.

5. Энэ нь нүүрэнд батга үүсэхээс сэргийлдэг

Та дэрнээс салвал арьс тань талархах болно. Хүмүүс өдөр бүр дэрнийхээ уутыг угаагаад байдаггүй. Гэтэл үүнд шороо, тос, ахуйн тоос цугларсан байдаг. Энэ нь батга, үрэвсэл, эрт үрчлээтэхэд хүргэдэг.

6. Энэ нь таны үсэнд сайнаар нөлөөлнө

Хэрэв таны үс өглөөд ширэлдсэн байдаг бол дэртэй холбоотой. Шөнө унтаж байх үедээ хүмүүс эргэж, хөрвөөх үед үс соронзлогдож даахирдаг. Мөн дэрний уут нь таны үсний тосыг шингээж, хуурай, хэврэг болгоно.

Анхааруулга: Энэ нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор бичигдсэн гэдгийг санаарай. Мэргэжлийн зөвлөгөө, оношлогоо авахын тулд эмчид хандаарай.

Эх сурвалж: brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...