₮ 0

No products in the cart.

М.Тэгшбаяр: “Ум сайн амгалантай болтугай” гэх үг бурхан болоочид ямар ч ач тусгүй

Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяр:

Сүүлийн үед цахим орчин хэрэглэгчид төрөл арилжсан хүмүүсийн араас “Ум сайн амгалан болтугай” хэмээн эмгэнэл илэрхийлэх болсон.

Нэг талаас насан өөд болсон тухайн хүнийг өрөвдөж хайрласан, харамссан сэтгэлээр ийн хэлж байгаа гэдгээс нь харвал буруу гэх нь хэцүү. Гэвч энэ үгний үндсэн утга санааг мэддэг хүний хувьд жаахан хачирхалтай санагддаг юм. Ихэнх хүн “Ум сайн амгалантай болтугай” хэмээх энэ үгний утга учрыг мэдэхгүй эсхүл мэдэх шаардлагагүй байж болно. “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь жаахан хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг л дээ.

Аз жаргал, аливаа сайныг хүсэх ерөөл гэж ойлгож болно. Хүн насан өөд болсон мөчөөс наад зах нь хэдхэн хором, цаад зах нь 49 хоногийн турш “Бардо” буюу махан биеэ орхиж, хайртай дотны хүмүүс, дасч ижилдсэн гэр орон, үр хүүхдээсээ салж хагацаад айж цочих, төөрч эндүүрч төөрөх, өлсөх цангах зэрэг олон зовлон эдлэн явдаг учиртай.

Энэ үе нь бурхан болоочийн хойдын буянд зориулан уншсан ганц эрхи маани, өргөсөн зул, өглөг буян нь машид хэрэгтэй чухам алдаж боломгүй үе тул олон түмэн буянд нь зориулан ямар ч үр дүнгүй “Ум сайн амгалантай болтугай” гэдэг үгийг хэлж байснаас уншсан, сонссон, даган баяссанаараа далай их буяныг хураах “Ум ма ни бад ми хум” хэмээх Аръяабал буюу Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг уншиж байвал тухайн өөд болоочид маш хэрэгтэйгээс гадна уншиж буй хүнд ч буян хурдаг учиртай. Ингэж уншихдаа маанийн тус эрдэм, ач тусыг мэдэж гүнээ сүсэглэн уншваас зохилтой.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...