₮ 0

No products in the cart.

Нэг секундын анхаарал алдахад л хүүхэд түлэгдэх аюултай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. Судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хувийг АСРАН ХАМГААЛАГЧ, ЭЦЭГ ЭХИЙН ХАЙХРАМЖГҮЙ байдлаас үүдэлтэй ба хүүхдийн осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж байгаа оронд 3-4 дахин их байгааг дурьдсан байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Ахуйн гэмтлээс сэргийлэх:

  • Нярай хүүхдийг шөнө, өдрийн аль ч цагт заавал сууж хөхүүлэх, хүүхдээ хөхүүлэх, асрахад нөхөр, гэр бүлийн гишүүд, эхэд туслан дэмжиж, хөхүүл эхийг сайтар унтуулж, амраах,
  • Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж, уухгүй байх,
  • Бага насны хүүхэдтэй айл ширээний бүтээлэг, “Хятадын халуун тогоо” хэрэглэхээс зайлсхийх,
  • Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах,
  • Эм, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах,
  • Шүдэнз, гал гаргаж болох зүйлсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах,
  • Цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай байлгах,
  • Пийшин, зуухны эргэн тойронд хүүхэд хүрэхээс сэргийлэх хамгаалалт хийх

Зөвлөмж:

Хүүхэд түлэгдсэн тохиолдолд хүйтэн усаар шавших, цэвэр боолт хийгээд өвчин намдаах эм эсвэл лаа хэрэглэж, эмнэлэгт яаралтай хандаарай,

Элдэв зүйл түрхэж болохгүй,

Хүүхэд гэмтсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...