LOADING

Type to search

Зөвлөгөө Эрүүл мэнд

Хүзүүний хөшилт, өвдөлтийг намдаах 8 арга

Share

Хүзүү хөших нь орчин үеийн нийгэмд түгээмэл тохиолддог асуудал юм. АНУ-д “Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-өөс (CDC) явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 17-оос дээш хувь, эрэгтэйчүүдийн 12-оос дээш хувь нь хүзүүндээ ямар нэг өвдөлт мэдэрч хөшүүн болдог гэдгийг мэдээлжээ. Энэхүү өвдөлтөөс урьдчилан сэргийлэх, арилгахад туслах хэдэн зөвлөмж, энгийн дасгалуудыг танд хүргэе.

1. Сунгалтын дасгал хий

Өдөр тутамдаа сунгалтын дасгал хийснээр хүзүү хөшихөөс урьдчилан сэргийлэхэд маш тустай.

Мөрөө хөдөлгө.

Дал нуруун дээрээ олон удаа дар.

Чихээ мөрөндөө хүрэх хүртэл толгойгоо аажмаар доошлуул.

Толгойгоо аажмаар баруун, зүүн тийш эргүүл.

Хүзүүний булчиндаа эсэргүүцэл үзүүлэн хуруугаараа зөөлөн дараарай.

2. Хүйтэн эсвэл халуун жин тавь

Хүзүү орчмын үрэвслийг багасгахын тулд халуун эсвэл хүйтэн жин тавиарай. Хуян хөөж, халуу оргих үед хүйтэн жин тавих нь үрэвсэл, халууны эсрэг цусны урсгалыг идэвхжүүлдэг. Эмчилгээний аль аль нь үр дүнтэй бөгөөд өөрт таалагдсанаа сонгоорой.

3. Дэрнийхээ тоог багасгах

Хэтэрхий олон дэр дэрлэх нь таны хүзүүнд хортой нөлөө үзүүлдэг. Дэрний өндөр нь хүзүүний уян хатан байдалд нөлөөлдөг гэсэн үг. Хүзүүний өвдөлт үүсгэх хатуу дэрнүүдээс зайлсхий.

4. Мэргэжлийн массаж хийлгэ

Зохих ёсоор нь өвдсөн хэсэгт зөөлөн иллэг хийснээр таны хүзүү, нурууны булчин сунах боломжтой. Үүнээс гадна массаж нь хүзүүний өвдөлтийг бууруулж, хөдөлгөөнийг нэмэгдүүлж, стрессээс ангижруулдаг.

5. Хөдөлгөөн, дасгал хий

Хэрэв та оффист ажилладаг эсвэл компьютерын ард удаан сууж байвал хүзүүндээ маш их өвдөлт мэдрэх магадлалтай. Та хааяа нэг босоод дасгал хийвэл хүзүүгээ хөшүүн байдлаас чөлөөлж чадна.

6. Зүү эмчилгээ хийлгээд үз

Энэхүү арга нь Хятадын анагаах ухаанд олон мянган жилийн турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд таны биеийн даралтын цэгүүдэд зүү тавина гэсэн үг. Энэ нь хурцадмал байдлыг намдааж, хүзүүний бүсэд үүссэн удаан хугацааны өвдөлтийг арилгахад тусалдаг.

7. Хэлнийхээ үзүүрийг сэрээгээр зөөлөн хатгах

Хэл нь бидний биеийн асуудал, түүний дотор хүзүүний асуудлуудын талаар үнэтэй мэдээллийг агуулдаг. Өмнө дурдсанчлан зүү эмчилгээ нь өвдөлтийг намдаах туслалцаа үзүүлэх боломжтой бөгөөд маш их тус болох тодорхой төрөл юм. Энэхүү аргыг хэлний зүү гэж нэрлэдэг бөгөөд хэлнийхээ үзүүрийг сэрээгээр (эсвэл хуруугаараа) 10-30 удаа өдөөж хатгахад оршино. Таны хүзүүний өвдөлт хурдан намдана.

8. Утсаа зөв ашиглах

Эцсийн зөвлөгөө бол утсаа эсвэл бусад ухаалаг төхөөрөмжөө ашиглахдаа доошоо харахаас зайлсхийх явдал юм. Толгойгоо хүчээр буулгах нь хүзүүг улам хүндрүүлж, өвдөлтийг ихэсгэдэг тул боломжтой бол утсаа нүдний түвшинд барьж байгаарай.

Таны хүзүүнд байнгын өвдөлт мэдрэгддэг үү? Та өнөөг хүртэл асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

Эх сурвалж: brightside

error: Content is protected !!