₮ 0

No products in the cart.

Диатезтай хүүхэдтэй бол анхаарах зүйлс

Энэ нь харшлын нэг хэлбэр бөгөөд энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларснаас болж арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна. Диатез нь хүүхэд төрсний дараа нэгээс гурван сартайд илэрч хүүхдийн нүүр , бие дээгүүр жижиг цэврүү туурдаг.

Хүүхэд  дараах шалтгаануудын улмаас диатез тусдаг:

Ээж, аавынх нь хэн нэг харшлын гаралтай өвчинд өртөмтгий.

Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан. Эсвэл ханиад их хүрч байсан.

Ээж нь хууч архаг өвчтэй.

Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс, газтай ундаа, жүүс, амтлагч , халуун ногоо хэрэглэсэн.

Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан.

Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа, архи, тамхи хэрэглэсэн.

Хэрвээ таны хүүхдэд диатез өвчний шинж илэрсэн бол та дараах зүйлсийг анхаараарай.

Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж чихэр шоколад, кофе, халуун ногоо, амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.

Зулайн хагийг вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн савантай усаар угааж байнга цэвэрлэж байх.

Хүүхдийг өдөр бүр усанд оруулж  арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах.

Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх.

Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах.

Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах.

Хэт бэгнэхгүй сэрүүн байлгаж  цэвэр агаарт тогтмол гаргах.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...