LOADING

Type to search

Зөвлөгөө

Хоолой өвдөхөөс сэргийлэх аргууд болон эмчилгээ

Share

Аливаа өвчнийг  өвдсөн хойно нь биш өмнө нь урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал.  Энэ удаад та бүхэнд онцолж  хоолой өвдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

Залгиурын хажуу хананд байрладаг хос булчирхай үрэвсэхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина гэдэг. Өвчнийг эцэг эхчүүд тэр бүр тоодоггүй бөгөөд хүүхдийн хоолой өвдлөө гээд ойр зуурын эмээр өвчнийг нь намдаагаад л өнгөрдөг. Гэтэл ангина нь тухайн үед нь зохих эмчилгээг тууштай хийж төгс эмчлэхгүй бол олон жилээр ужигран даамжирч, архаг эмгэгүүдийг үүсгэдэг аюултай өвчин юм.

Ангины хор уршиг

  • Зүрх судас, бөөр, үе мөчний өвчих үүсэх үндэс болно.
  • Архаг ангинатай хүүхэд халдварт менингит /тархи нугасны үрэвсэл – менингококкцемия/ цахилгаан менингит гэдэг/ аюулт өвчнөөр амархан өвдөж хүндэрнэ.
  • Ангинатай хүүхэд бусад хүмүүс, хүүхдүүдэд халдвар тарааснаас олон хүнийг ангинаар өвдөх эх сурвалж болно.

Ангина үүсэх шалтгаан

  • Төрөл бүрийн нянгаар үүсгэгдэнэ. Ялангуяа амны хөндийн ариун цэврийг муу сахидаг, шүд нь цоорсон хүүхдүүд ангинаар амархан өвчилдөг.
  • Хүүхдийг багаас нь хэт бэгнэж сургаснаас, хэт халууцсан үед нь хүйтэн юм уух, хүйтэн усанд хөлөө дүрэх, даарах үед амархан цочирдон өвддөг.
  • Архаг ангинатай хүнтэй аяга, халбага, шүдний сойзоо дамжуулан хэрэглэвэл халдварладаг тул “гэр бүлийн өвчин” ч гэж нэрлэх нь бий.

Илрэх шинж тэмдэг

  • Юм залгихад хоолой хөндүүрлэж өвдөх ба амыг нь ангайлгаж харахад гүйлсэн булчирхай томорч улайсан, идээтэй, өнгөр тогтсон харагдана.
  • Өндөр халуурна.
  • Үе мөч, ууц нуруугаар өвдөж, бие сулрах, хоол ундандаа дургүй болно.

Ангинаар өвдөх үеийн асаргаа сувилгаа

  • Юуны өмнө хэвтрийн дэглэм сахиулж, оронд нь дулаан хэвтүүлэх,
  • Бүлээн цай, хярам, жимсний шүүс зэрэг шингэнийг ойр ойрхон уулгах,
  • Бантан, шөл, тараг зэрэг нухаж жижиглэсэн шингэн, хагас шингэн хоол өгөх,
  • Хооллосны дараа амыг буцалсан ус, сод, давсны уусмалаар сайн зайлж цэвэрлэх,
  • Хоолойг фурациллин, царвангийн уусмалаар эмчийн зааврын дагуу зайлуулах,
  • Мэргэжлийн чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, хоолойн арчдасын шинжилгээ хийлгэсний дараа эмчийн заавраар эмчилгээ хийлгэх.

Хамгийн гол нь эмчилгээг төгс хийлгэх нь чухал юм. Мөн ангинаар өвдсөн хүүхэд өрхийн ба чих, хамар, хоолойн эмчийн хяналтанд байж, үзүүлж, зөвлөгөө авч байх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх

Хүүхдийн биеийг чийрэгжүүлэх,

Амны хөндийн ариун цэврийг сайтар сахиулж, шүдийг нь зөв угаалгаж сургах,

Цоорсон шүдийг төгс эмчлүүлэх,

Хүүхэд бүр тусдаа аяга, халбага, сойз хэрэглэж занших,

Ханиад томуу өвчин ихэсдэг өвөл, хаврын улиралд өглөө оройд хоолойгоо давс, содын уусмалаар зайлж хэвшвэл ангинаар өвдөхгүй байж болно.

Ангина таны хүүхдэд насан туршийн эмгэг үүсгэж болзошгүй гэдгийг ямагт анхаараарай.

Амьсгалахдаа амаараа биш хамраарааа амьсгалж байх хэрэгтэй.

Хоолойгоо угаагаагүй бохир гараар болон хатуу зүйлээр  ухаж гэмтээхгүй байх.

Бохирдсон ба угаагаагүй гараар барьсан хоол хүнсийг амандаа хийх хэрэггүй. Их бохирдсон хоол хүнсийг хоолой бүрэн цэвэрлэж амждаггүй.

Хэт халуун юм залгих хэрэггүй.

Хэт хүйтэн зүйл гэнэт огцом залгих, хөлнөөсөө жиндэж даарахгүй байх нь чухал.

Машины агааржуулалт, гэрийн халаалтын хуурай агаар, утаа ургамал амьтны болон ахуйн тоос гэх мэт харшлын үед хоолой хатаж сэрвэгнэдэг тул түүнээс байнга сэргийлээрэй. Үүний тулд та орчноо байнга чийгшүүлж байх хэрэгтэй.

Эх сурвалж: НЛМ – Нидерландын тусламжийн байгууллага /Гарын авлага/

error: Content is protected !!