₮ 0

No products in the cart.

Хором бүрийг баяр баясал дүүрэн өнгөрөөх 7 шалтгаан

“Аз жаргалтай байна гэдэг бүх зүйл төгс байна гэсэн үг биш юм. Энэ нь та төгс бус байдалтай нүүр тулахаар шийдсэн гэсэн үг юм”

Амьдрал үргэлж хүссэн шиг байдаггүй. Илүү их мөнгө, илүү сайн ажил эсвэл тансаг байшин, машинтай байлаа гээд энэ дэлхийн бүх зүйлийг өөрчлөхгүй. Гаднах цаас, баглаа боодол нь өөр боловч доторх бэлэг нь хэвээрээ л байдаг. Өөртөө хандах хандлага, шинэ хүмүүс, туршлагууд, өөрийгөө нээх, инээмсэглэх, энэ бүгд эд материалаас хамаардаггүй.  

АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ:

Одоо байгаа мөчөөс таашаал авах нь дадал зуршил юм

 Хэрэв та аз жаргалыг маргаашаас эрэлхийлж байвал мөрөөдөж байсан зүйлээ биелүүлэхэд л аз жаргалыг мэдрэх болно. Гэтэл хором бүрээс аз жаргалыг мэдрэх боломжтой.  Ирээдүйд буй зүйлийг үнэлэх чадвар нь одоо байгаа зүйлтэй ямар ч холбоогүй юм. Амьдралынхаа сайн сайхан зүйлийг үнэлж сурах нь илүү чухал. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байснаар хүссэндээ хүрэхэд илүү сайхан мэдрэмж төрнө. Эргэн тойрноо сайн ажиглаарай.

Өөрт буй аз жаргалаа олж харах нь ирээдүйд ашиг тусаа өгнө

 Калифорнийн их сургуулийн доктор Дачер Кельтнер инээмсэглэлийн хүчийг ашиглан хүний ​​ирээдүйг урьдчилан таамаглаж чадна гэжээ. Судлаачид 1958-1960 оны хооронд авсан 111 эмэгтэй оюутны зургуудад ажиглалт хийжээ. Зурган дээр эерэг сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн эмэгтэйчүүд илүү амжилттай, аз жаргалтай яваа бөгөөд амьдралаас авах таашаал нь илүү байв. Үүнээс”Эерэг сэтгэл хөдлөл нь оюуныг тэлэх хандлагатай байдаг бол сөрөг сэтгэл хөдлөл нь түүнийг багасгаж, хөгжлөөс хойш нь татдаг. Хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө хэр зэрэг илэрхийлдэг нь хувийн болон нийгмийн амжилтыг тодорхойлдог гэж дүгнэсэн байна.

Баяр баясгалан эрүүл мэндийг сайжруулдаг

Баяр баясал нь эрүүл мэндийг сайжруулж, амьдралд олон боломжийг бий болгодог. Мичиганы их сургуулийн доктор Кристофер Петерсон өөдрөг үзэл ба эрүүл мэндийн хоородын холбоог 20 жил судалсан. Судалгааны явцдаа өөдрөг үзэлтэй хүмүүс сөрөг хандлагатай хүмүүстэй харьцуулахад илүү сайн дархлаатай байгааг олж тогтоожээ.  Энэ нь өөртөө тавих анхаарал, халамжтай холбоотой. Цаг хором бүрийг аз жаргалтай өнгөрөөгөөрэй. Ингэснээр эрүүл саруул байх болно.

Урт хугацааны аз жаргал нь нарийн ширийн зүйлийг анзаарч, үнэлж сурахаас эхэлнэ

 Хэрэв та жижиг зүйлээс таашаал авч сураагүй бол аз жаргал нь амьдралын нөхцөл байдалтай зэрэгцэх болно. Нэг л таагүй зүйл тохиолдоход урам хугарч, сэтгэлээр унана. Үүнээс сэргийлэхийн тулд бороон чимээг чагнах, далайн эрэг дээр гүйх, намуухан ая сонсох гэх мэт энгийн зүйлээс баяр баяслыг мэдрээрэй. Өөрт жаргал бэлэглэдэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлснээр амьдрал илүү гэгээлэг болох болно. Өөрт таашаал өгдөг энгийн зүйлсийг судлаарай.

Өнөөдөр бол өчигдрөөс байх боломж юм

Энэхүү  эрэлхийлэл нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, аз жаргалыг нэмэгдүүлдэг. Бидэнд илүү сайжрах боломж үргэлж байдаг.  Одоо хийдэг зүйлээ нэг өдрөөс нөгөөд сайжрах боломж гэж үзэх хэрэгтэй.  Төгс төгөлдөрийг хүсч түүнд автахаас илүү хүрч болохуйц зорилго тавьж, өдөр өдрөөр түүндээ хүрэх нь илүү сэтгэл ханамжийг өгдөг. Жижиг, жижиг зорилгууддаа анхаарал төвлөрүүлснээр том мөрөөдөлдөө хүрэх болно. Та аливаа зүйлийг хийх туршлага, арга барилаа ч олно.

Ямар ч нөхцөл байдалд хүссэнээрээ бай

Хүссэндээ хүрэхийн тулд амьдралаа эрс өөрчлөгдөх шаардлагагүй. Бусдад тусалж, найз нөхөддөө тулгарсан асуудлын талаар сонс. Шинэ зүйлийг туршиж,  шинэ хүмүүстэй танилцах замаар адал явдалт өдрөө бий болгоорой. Өнгөрсөнг бодож шаналах, ирээдүйг хүлээж суух биш одоо байгаа мөчид юу хүссэнээ хий.

Таны баяр баясал бусдын амьдралыг ч гийгүүлдэг

Бид бүгд өөр өөр мөрөөдөл, зорилготой. Гэвч нийтийн төлөө гэсэн сэтгэл бол утга учиртай амьдралын нэгэн хэсэг билээ. Аз жаргал бол агшин зуурын сонголт юм. Олон хүнд сонголт хийхэд хэцүү байдаг. Таны сонголтыг бусад хүмүүс анзаарч, та ч мөн адил тэднийг урамшуулах болно.

Өмнөө байгаа зүйлийг ямар өнцгөөс харах нь л аз жаргал юм. Амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ, юунаас таашаал авдаг вэ? Амьдрал эрээнтэй бараантай ч сайн сайхан зүйл дээр анхаарлаа төвлөрүүлснээр өөрийнхөө аз жаргалыг бүтээх болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...