₮ 0

No products in the cart.

Доод зовхи чинь үрчлээтсэн бол өөртөө анхаарах цаг чинь болжээ

Духан дээрх үрчлээ. Ийм үрчлээ гүнзгий байж болно. Эсвэл бүдэг, бүр өөр хэлбэртэй ч байж болно. Ер нь энэхүү үрчлээ нь таны гуниг зовлон, гомдол гутралтай байсантай холбоотой. Тиймээс таны дотоод сэтгэлийн гуниг зовлон бусдад тодорхой харагдах учиргүй шүү гэдгийг санах нь зүйтэй болов уу. Өглөө бүр гараараа духаа хойш нь илэх нь духанд үрчлээ суулгахгүй байх хамгийн сайн арга төдийгүй нас ахих цагт үс ч цагаарах нь удаан гэнэ.

Хөмсөг хоорондох үрчлээ. Энэ үрчлээ агшин зуур тодроод ирдэг нь таны нүдний хараатай холбоотой. Таны хараа муудаад хөмсөг зангидах тусам хараа тань улам муудах та еөрийгөө хянах нь чухал. Мөн аливаа зүйлд уцаарлах, нарны шилгүй явах болон бөөр, шээсний сувгийн үйл ажиллагаа тань муудахад энэ үрчлээ улам тодордог аж.

Дээд зовхины үрчлээ. Магадгүй та үүнийг анзаардаггүй байх. Зовхин дээр үрчлээ гарах нь таныг хөгшин, маш их ядарч туйлдсан харагдуулдаг. Ер нь энэхүү үрчлээ нь олон жил шил зүүснээс их тогтдог. Иймээс та аль болох хөнгөн рамтай шил зүүх хэрэгтэй. Мөн зүрхний үйл ажиллагаатай холбоотой учир та эмчид үзүүлэх нь зүйтэй.

Доод зовхины үрчлээ. Өөртөө анхаарал тавих цаг болжээ. Энэ үрчлээ нь хэт их ажиллаж ядарснаас үүсдэг. Тиймээс та ажил амралтаа зөв зохицуулж, нойроо бүтэн авах нь чухал. Энэ үрчлээ нь хамгийн амархан арилдаг юм шүү.

Хацар дээрх үрчлээ. Архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг хүнд илүү их тогтдог. Тйимээс та муу зуршлаа юуны өмнө хаях нь чухал. Мөн зүрх судасны үйл ажиллагаа муудсантай холбоотой байдаг.

Завьжны үрчлээ. Таны ажлын цаг хэт их уртасч, мөн хоолны дэглэм алдагдсанаас үүсдэг. Өдөржин өлен явж байгаад орой гэнэт их хоол идсэнээс ходоодны шархтай болдог. Тиймээс та мэргэжлийн эмчид хандвал нэг их бууртуутахгүй болов уу.

Уруул дээрх үрчлээ. Уруул хатаж омголтсоноос энэ үрчлээ үүсдэг. Иймд та уруулдаа эмчилгээний зориулалттай тос түрхэх хэрэгтэй. Мөн энэ үрчлээ нь таны дотор эрхтэн муу байгаагаас ихээхэн шалтгаалах тул та үүнд анхаарлаа хандуулаарай.

Хүзүүний үрчлээ. Нүүрээ арчлаад зөнд нь орхисноос, дэр дэрлэж унтдаггүй зэргээс ихэвчлэн үүсдэг. Тйимээс нүүрэндээ тавьж байгаа анхаарлаа хүзүүндээ нэг тавиад үзээрэй. Мөн таны биеэ авч яваа байдал алхаа, гишгээ, хараа зэргээс шалтгаална. Хараа дээгүүр, нуруу цэх явах нь таны гоо сайханд чухал нөлөө үзүүлнэ.

Гарны үрчлээ. Гар хэт их хуурайшсанаас, янз бүрийн хортой бодисны нөлөөнөөс шалтгаалан үүсдэг. Иймээс та хувцсаа базахдаа ч бээлий өмсөх нь зүйтэй. Мөн таны элэг болон ходоод муу байгаатай холбоотой.

Арьс хүний хамгийн эмзэг эрхтэн тул та нүүрээ арчихдаа ч зөөлөн алчуураар дарж арчих хэрэгтэй. Нүүрэн дээр юм туурах, үрчлээ зэрэг нь таны дотор эрхтэнтэй холбоотой тул та бүхэн дотор эрхтнээ эмчлүүлснээр энэ бүгдээс бүрэн ангижирч чадах болно. Үрчлээнээс хамгаалах хамгийн энгийн арга бол өглөө бүр хоёр алгаа халуу оргитол үрж, нүүрээ халуун алгаараа даралттай илэх явдал гэж эрдэмтэд зөвлөж байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...