₮ 0

No products in the cart.

Өдрийн төгсгөлд эрч хүчээр дүүрэн байх 5 арга

Өдрийн төгсгөлд тайван байдал, эрч хүч, аз жаргалыг мэдрэхгүй байна уу? Өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх энгийн бөгөөд, эрүүл аргууд нь дэглэм барих юм. 10-15 минут зарцуулаад өөрийн аз жаргал, өдрийн турш хангалттай энергтэй байхад хөрөнгө оруулалт хийгээрэй.

ШИНГЭН ЗҮЙЛ УУХ

Ус уух нь биеийн температурыг зохицуулах, хорт бодисыг гадагшлуулах, арьсыг хуурайшихаас сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай. Унтаад сэрэхэд биед шингэн дутагдсан байдаг. Тиймээс унтахын өмнө 16-20 унц /нэг аяга ус- 8 унци/ус уувал зохистой. Нимбэг шахаж, шүлтлэг болгож болно.  Өглөөн өлөн элгэн дээрээ кофе уухгүй байхыг зөвлөж байна. Үдээс өмнө калори, илчлэг ихтэй хүнснээс зайлсхийх хэрэгтэй.

ГҮНЗГИЙ АМЬСГАЛ

Иогоор хичээллэж, тайвнаар гүнзгий амьсгаа аваарай. Гүнзгий буюу зөв амьсгал нь сэтгэл зүй болоод бие махбодын эрүүл байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, стресс бууруулах, сэтгэл гутралыг анагаах, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх, сэтгэл хөдлөлөө удирдахад туслна. Эрдэмтдийн үзэж буйгаар минутад зургаан удаа гүнзгий амьсгал авах нь ямар ч үед тайван байх нөхцлийг бүрдүүлдэг. Нойргүйдсэн үед дээшээ харж хэвтээд гүнзгий амьсгал аван удаанаар гаргах дасгалыг хийснээр унтаж амрахад тусална.  Мөн гүнзгий амьсгалын үед зүрх орчмын артерийн судасны үйл ажиллагаа идэвхиждэг байна. Өдөр бүр 1-3 минутыг цээж дүүрэн амьсгалахад зарцуулахыг зөвлөж байна. Энэхүү дасгалын тусламжтайгаар эд эсээ хэрэгцээтэй хүчилтөрөгчөөр хангаж, өдрийн турш тайван амгалан байна.

Vector of people to breathe for good health.

БЯСАЛГАЛ ХИЙХ

Бясалгал нь сэтгэлийн сайн төлөвүүдийг төлөвшүүлэх нэг арга юм. Тухайн сэтгэлийн төлөвүүдийг зуршил болгох нь бие болон сэтгэл зүйн олон чухал ач холбогдолтой. Үүнийг 2-5 минутын турш хийгээд өдрийн турш сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарахыг ажиглаарай. Бид бүгд л сэтгэлийн амар амгаланг эрэлхийлдэг шүү дээ. Стресс, сэтгэлийн сөрөг төлөв байдал нь амьдралын чанарт муугаар нөлөөлдөг. Стресс бурхимдлаас ангижрахын тулд бясалгал хийхийг зөвлөж байна.

Хэрэв бясалгалын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

ТАЛАРХАЛ

Харвардын Анагаах Ухааны Сургуулийн судалгаагаар талархлаа илэрхийлэх нь аз жаргалтай болгодог гэжээ. Зарим хүмүүс талархлын тэмдэглэл хөтөлдөг байна. Хүнийг аз жаргалгүй болгодог зүйл нь аливаа зүйл, хүмүүст талархахгүй байх явдал юм. ямар нөхцөлд биш аль өнцгөөс хорвоо ертөнцийг харж байгаагаар аз жаргалыг тодорхойлдог. Бусдад, аливаа зүйлд талархаж сурснаар өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Тиймээс ч  сэтгэл судлаачид “талархал бол амьдралын даатгал” гэж хэлдэг.

Талархах сэтгэлгээг хөгжүүлэх нь сэтгэлзүй төдийгүй амьдралын чанартай холбоотой. Өөрт байгаа зүйлдээ талархаж сурснаар амьдралдаа илүү сэтгэл хангалуун болдог. Судалгаагаар талархах сэтгэл нь уурлаж бухимдсан үед түрэмгий үйлдэл гаргахыг бууруулдаг болохыг тогтоосон.

ПАЛПИТАТ /Зүрх дэлсэх/

Энэхүү гарчих нь дасгал хөдөлгөөнтэй холбоотой. Зүрхээ эрүүл байлгах хамгийн энгийн, үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн юм. Өглөөний дасгалаасаа бүрэн гүйцэт хийх нь цусан дахь сахараа хянах /Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүст/, мөн чихрийн шижин өвчин, даралт ихсэлт, зүрхний өвчин, стресс зэргээс сэргийлэхэд тусална. Дасгалыг хийхэд тохиромжтой цаг нь тогтмол хийх боломжтой цаг юм. Гэхдээ өглөө хийх нь илүү үр дүнтэй болох нь батлагдсан.Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь эрч хүчийг нэмэгдүүлэх, эрүүл байх, стрессийг тайлах маш үр дүнтэй арга юм.  

Биеийг эрүүл байлгах, бодисын солилцоог сайжруулах сунгалтын дасгалуудыг ЭНД санал болгож байна.

Эх сурвалж: austinfitmagazine

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...