₮ 0

No products in the cart.

Унтаж амрахад туслах массажны ТАВАН цэг

Нойр бол биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг юм. Хоногт хэдэн цагийн нойрны хэрэгцээтэй байх нь хувь хүний нас, дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Нойргүйдэлд хүрэх нь сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлттэй холбоотой. Хэр хугацаанд нойргүйдсэнээс үл хамааран цэгэн массаж нь тайвшрал өгдөг. Биеийг тайвшруулж, унтаж амрахад тань туслах массажны ТАВАН цэгийг хүргэж байна.

СҮНСНИЙ ХААЛГА

Энэхүү цэг нь бугуйн дотор талд алганы доор байрладаг. Энэхүү цэгт  тойрог хэлбэрээр, дээш доош хөдөлгөөнөөр зөөлөн даралт үзүүлнэ. Хоёроос гурван минутын турш үргэлжлүүлээрэй. Хочр гартаа хийнэ. Энэ даралтын цэгийг өдөөх нь таны оюун санааг тайвшруулж, улмаар унтаж амрах болно.

ГУРВАН БИЛГИЙН УУЛЗВАР

Гурван билгийн огтлолцлын цэг нь хөлийн шагай хэсэгт байрладаг. Шагайн хамгийн өндөр цэгийг ол. Түүнээс дөрвөн хуруу дээш энэхүү цэг байрлана. Дөрвөөс таван секундын турш тойрог маягаар, дээш доош хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Энэхүү цэгт массаж хийснээр нойргүйдэлд туслахаас гадна аарцагны хөндийн эрхтний эмгэг, сарын тэмдгийн хямралд тусалдаг.

БӨМБӨЛӨГ

Энэ нь хөлийн уланд байрладаг. Энэ цэг нь хөлийн хуруунуудаа дотогш хумихад үүсдэг жижиг хотгорт байрладаг юм. Энэ даралтын цэгийг өдөөх нь эрч хүчийг нэмэгдүүлж, нойрыг өдөөдөг гэж үздэг.

ДОТООД ХИЛИЙН ХААЛГА

Энэхүү цэг бугуйн дотор талд байрлах шөрмөсний хооронд байдаг. Гарын алганаас доош гурван хурууны зайд байрладаг. Дөрвөөс таван секундын турш тойрог маягаар дээш доош хөдөлгөөнөөр массаж хийлгээрэй. Энэхүү цэг нь унтаж амрахаас гадна дотор муухайрах, ходоод өвдөх, толгой өвдөх үед тусалж, тайвшруулдаг.

САЛХИНЫ УРСГАЛ

Энэ нь толгойн арын хэсэгт буюу гавлын доор байрладаг. Эрхий хуруугаа ашиглан гавлын яс руу чиглэсэн  чанга даралт үзүүлэн 4-5 секундын турш иллэг хий. Тухайн хэсэгт массаж хийхдээ гүнзгий амьсгал. Энэ нь сэтгэлийн хямралыг бууруулах, тайвшруулахтай холбоотой юм.

Эх сурвалж: Healthline

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...