₮ 0

No products in the cart.

Зурхай: Нумын ордны эрчүүдэд эмэгтэйчүүд их татагддаг

НУМ

Энэ хүн төлөв төвшин, гүн ухаанч хүн. Нумын тэмдэг нь – нумаар сум харваж буй кентавр, энэ нь түүний хоёрдмолыг билэгддэг: нэг талаас маш хөгжсөн, нөгөө талаас эгэл жирийн.

Эхний янз бол эрдэмтэн, улс төрч, гүн ухаанч янзтай. Энэ бол байлдагч, түүний байлдааны талбай нь лаборатори, танхим, индэр зэрэг болдог. Хэдий тэр хөгжилтэй ба сайхан сэтгэлтэй ч хааяа хүртэшгүй зүйлд хүрэх гэж зовдог. Тэр их сонин хүн.

Дараагийн Нум бол цэрэг, далайчин, далайн дээрэмчин, тэнүүлч, балмад этгээд янзтай. Тэр маш их амьдралын эрч хүчтэй, их идэвхтэй, түүнд эмэгтэйчүүд их татагддаг. Эрэлхэг зоригтой, номхотгошгүй, хөдөлгөөнтэй, адал явдалд дуртай.

Түүний хамгаалж, өмгөөлж эсвэл тэмцэж байгаа бүхий л зүйлс нь гэрлэхэд нь маш бага хугацаа үлдээдэг. Түүнийг өөртөө татахын тулд юуны өмнө унаж яваа морьноос нь буулгаад, түүнийг ямагт хүрээлж байдаг тойрон хүрээлэгчдээс нь холдуулах хэрэгтэй. Тэр таныг агаарт шидэж харин барьж авахаа мартаж мэдэх хүн .

Нум нь их өөдрөг үзэлтэй, тун итгэмтгий, гэнэн учир ихэвчлэн гэнэддэг. Гэвч тэр хоосон мөрөөдөгч биш. Түүний мөрөөдөл боломжгүй, бодлогогүй мэт харагдавч танин мэдэх, логик тал нь зүйд нийцсэн байдаг. Тэгээд ч хүмүүс түүний тэмүүллийг сайшаадаггүй мөн биелэхээс нь өмнө үгүй хийхийг хичээцгээдэг.

Хувь заяа нь түүнд ямагт туслаж байдаг азтай хүн ба хааяа энэ нь бүр шударга биш юм шиг санагдана. Ийм азтай болохоор хувь заяаны хүнд цохилтын дараа буцаад хөл дээрээ амархан зогсдог. Энэ нь бас хайр дурлалд ч байдаг. Худал хуурмагт дургүй тул хүний чин үнэн сэтгэлийг ямагт хайдаг.

Түүнийг дайсангүй гэж хэлж болохгүй гэхдээ бусад ордыг бодвол илүү бага. Тэр хүмүүст илэн далангүй сануулга өгснөөр тэд нар нь түүнд гомддог, гэхдээ тэр хорон санаагүй гэдгийг нь ойлгодог учраас түүнийг амархан уучилдаг.

Нумын дутагдал бол ёс алдах болон анхааралгүй хайнга зан мөн. Гэхдээ тэр зориуд хэрцгий зан гаргадаггүй. Түүний яриа их шулуун, ямагт үнэн зөв байдаг ба бодож байгаагаа л хэлдэг.

Хөгжилтэй ба хорон муу санаагүй Нум ямагт гоёмсог зүйлс бас мэдээж үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд рүү тэмүүлдэг. Тэр төрөлхийн романтик. Нөхцөл байдлаа өөрчлөх хүсэл нь түүний амьдралын үзэл онолыг тодорхойлж байгаа юм.

Тэрээр баруун зүүнгүй хайр дурлалын элдэв явдалтай орооцолддог ч хүчтэй дасаж татагддаггүй. Эмэгтэй хүнтэй харьцах харьцаагаа хөнгөн хүлээж авдаг. Өөрт нь дассан байдал хэрэггүй, түүгээр ч барахгүй энэ нь түүнийг хүндрүүлдэг.

Хэдий секс болон эмэгтэйчүүд түүнд маш их таашаал өгдөг ч тэд түүний амьдралыг тодорхойлохгүй. Тэдэнд тоомсоргүй ханддаггүй харин ч бүр чин сэтгэлээсээ хайр дурлалд итгэдэг гэхдээ нэг эмэгтэйгээс амархан уйдаж залхдаг. Тэр эмэгтэй хүнд өөрийгөө бүхлээр нь зориулчаад дараа нь харамсахгүйгээр түүнээсээ салж чадна. Түүнд зөвхөн сайхан дурсамж л үлдэнэ. Түүнийг барих хэцүү. Тэр ямагт явж байдаг ба урт удаан хугацааны холбоонд тохирохгүй хүн. Эмэгтэйчүүд ийм эрэгтэй хүний төлөө харамсах нь ховор байдаг.

Түүний зан байдал нь ямар ч эмэгтэйг гомдооно. Эмэгтэй хүнийг анх хараад “чи миний янаг амраг болох тун боломжийн эмэгтэй байна” гэж хэлэхэд тухайн эмэгтэй нь зөвшөөрөөд бэлэн болонгуут тэр “эрэгтэй хүн янаг амрагаа сонгохдоо маш хөөрхөн эмэгтэйг л сонгодог юм” гэж гэмгүйхэн тайлбарлана. Үүнийг нь сонссон эмэгтэй баясч түүнд гомдохоо болино.

Эмэгтэйчүүдэд сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүний сэтгэлийг эзэмдэнгүүт та түүний хууль ёсны эхнэр болно гэж. шийдэж магадгүй. Та үүн дээр эндүүрнэ учир нь тэр таныг янаг амрагаа болгоё л гэсэн бол та эхнэр нь биш янаг амраг нь л болно.

Нумд татагдсан эмэгтэйчүүд түүнд татагдсандаа их харамсдаг. Нум нь хөнгөн хайр дурлалын харьцааг эрхэмлэдэг. Гэхдээ үнэн шударгаар гэрлэх зорилгогүй байж тантай гэрлэнэ гэж хэзээ ч амлахгүй. Түүний хайр дурлал нь маш өнгөцхөн байдаг. Танд Нумын илэн далангүй ба үнэнч шударга зан нь таалагдаж болно. Тэр бүр урьд өмнө болсон хайр дурлалаа ярихад нь ч та дургүйцэхгүй байх.

Хааяа тэр гэрлэх шаардлагатай болдог. Гэхдээ ийм үед эмэгтэй нь түрүүлж энэхүү саналыг гаргадаг. Хэрэв та түүнийг цагыг нь тааруулаад барьж чадвал танийг түүнд тохирч байна гэж шийдээд гэрлэнэ. Гэхдээ ийм гэрлэлт гарцаагүй салахад хүргэнэ.

Түүнтэй холбогдсон эмэгтэйчүүд холбоогоо бодит байдлаас илүү ирээдүйтэй чухал гэж эндүүрдэг. Эмэгтэйчүүд бат бөх харьцаанд найдаж байхад Нум нь зөвхөн хайр сэтгэлийн хөнгөн харьцаа хайж байдаг.

Нум сээтэгнэх дуртай, гэхдээ түүнд зөвхөн секс хэрэггүй. Түүнд олон янзын байдал таалагддаг. Хэрвээ эмэгтэй нь түүнд дасч эхэлж байгааг мэдэрвэл бүгдийг тоглоом болгоод түүнээс сална. Та түүнийг бүх хөөрхөн хүүхнүүдийг сонирхож байдагт нь буруутгаж зэмлэдэг харин тэр хариуд нь бүгдэнтэй нь нөхөрсөг, найрсаг байхыг хичээж байна л гэж хэлнэ. Хэрвээ та түүнийгээ алдахыг хүсэхгүй байгаа бол хартай, сэрдэмтгий байх хэрэггүй, түүнд эрх чөлөөг олго. Түүнээс элдэв юм битгий асуу, орхино гэдгээрээ битгий сүрдүүлээрэй.

Тэр амьдралд яаж хандаж байна яг түүн шиг та хандвал түүний эхнэр болж чадна. Та энэ эрэгтэйд хүссэн бүхнийг нь өгөх ёстой. Та өөрийнхөө амьдралыг удирдахыг нь зөвшөөр, түүний сонирхолыг нь хуваалц, түүнтэй хамт спортод дуртай бол, спортод, аялалд дуртай бол аялалд яв.

Түүнд та өөрийнхөө сайхан сэтгэл, өгөөмөр ба эелдэг зангаа зориул, хэрүүл маргаан бүүүүсгэ. Тэр мөрөөдлөө биелүүлэхэд нь бүү саад бол, энэ үед нь та өөр юмхий. Гэхдээ бас таныг бүрэн захирч болохгүйг ойлгуул, та ч гэсэн эрх чөлөөтэй хүн. Магадгүй, нэгэн өдөр тэр танд “эмэгтэй хүнээс хайгаад байсан бараг бүх юм чамд байна” гэж хэлнэ.

Гэрлэлтийн дараа та их аялах болно тииймээс бэлэн байгаарай. Түүнд эрх чөлөө олгож харин өөрөө бүх юмыг хий. Яагаад гэвэл та түүнийг яагаад ч зогсоож чадахгүй, тэртэй тэргүй тэр өөрөө хүсвэл явна. Хэрвээ тэр буруу үйл хийвэл үүнийгээ хэлнэ.

Нум нь хамгийн үнэнч биш нөхрүүд байдаг. Өөр эмэгтэйтэй байх нь эр хүний онцгой эрх гэж үздэг мөн өөрийнхөө эр хүний чанарыг мэдрэх дуртэй. Ийм л учраас ан агнах дуртай байдаг.

Тэр таныг хэт илт шүүмжилж чадна, та үүнд нь дасах хэрэгтэй бас түүний гомдоосон найз нөхдийг тайтгаруулах болно. Харин Нум өөрөө ямар ч шүүмжлэлийг хүлээн авдаггүй.

Нум – нөхөр тансаг ба тохь тухтай байх дуртай. Түүний бодлоор эхнэр хүн гэр орноо чадварлаг авч явах, эр нөхрийнхөө эзгүйд бүх асуудлаа шийдсэн байх мөн гэр орондоо дулаан уур амьсгал бий болгох ёстой.

Тэр спортод дуртай, тиймээс телевизээр та түүнтэй хамт спорт үзэж магадгүй. Хэрвээ та их дур булаасан бол хамт олныхоо дунд таныг дагуулж явна. Хүнтэй харьцаж чаддаггүй уйтгартай эмэгтэйд дургүй. Таны авъяасаар бахархахыг хүснэ тиймээс энэ нь үнэхээр танд байдаг бол нуух хэрэггүй.

Тэр жоохон этгээд маягийн. Хувцасны чанарыг нь эрхэмлэдэг, импортын свитер, ороолт, өө сэвгүй оёсон костюм зэрэгт дуртай. Ихэвчлэн хээнцэрдүү харагддаг.

Бага хүүхдэд нэг их дуртай биш өсвөр насны хүүхдүүдтэй харьцах нь илүү таалагддаг: тэдэнтэй хамт аялалд явах, спортоор хичээллэх г.м. Эрэгтэй хүүхдэд илүү талтай, гэхдээ эмэгтэй хүүхэдтэй ч эелдэг зөөлөн байдаг.

Нумын ухаан болон мэдрэхүй нь адилхан хүчтэй хөгжсөн тул зөв, ухаалаг үйл хийх нь ховор. Тэр бүдрээд унасэн бол босоод эхнээс нь эхэлдэг. Үнэнч шударга сэтгэлтэй тул түүнийг бараг юм бүхэн дээр өршөөж, уучилж болно.

МАТАР

Тэр бүрэг боловч их хүчтэй, биеэ тоосон, маш нэрэлхүү зантай хүн юм. Ганцаар байх хүсэлтэй мэт санагдавч яг үнэндээ хүмүүсийг захирах дуртай. Мөрөөдөлдөө их романтик. Хэрэг дээрээ нэлээн ашигч. Матар эрэгтэй нь огцом зан байдлаараа таныг цочирдуулна. Хааяа хошин юм ярьж таныг гайхахад хүргэнэ. Хэрвээ тэр танд сэтгэлээ нээвэл та түүнийг аялах дуртай, хөгжилтэй, уян зөөлөн мөрөөдөгч гэдгийг нь олж харна. Гэхдээ өөрийгөө нээдэг Матрууд цөөн байдаг.

Матар нь юм бүхэнд өөрийнхөө зорилгыг тодорхойлж мөн үүндээ хүрдэг зантай. Эмэгтэйчүүдтэй харьцах харьцаандаа ямагт амжилтанд хүрдэг. Матар эрэгтэй хөнгөмсөг хүн мэт харагддаг ч огт тийм хүн биш. Түүний хайрладаг эмэгтэй нь ямагт бишрэх обьект нь мөн. Тэр янз бүрийн эмэгтэйчүүдтэй хэзээ ч зууралддаггүй.

Секс нь түүний хувьд спорт биш юм. Сексд ямагт бүх мэдрэхүйгээ зориулдаг. Тиймээс үүнийг нь эмэгтэйчүүд их өндрөөр үнэлдэг. Эмэгтэйгийн сексийн догдлолд тоомсоргүй ханддаггүй, эмэгтэйдээ ямагт анхааралтай ханддаг.

Хайр болон сексийн хувьд маш бүрэг мэт харагддаг гэхдээ энэ нь түүний баг юм. Хайртай эмэгтэйтэйгээ нээлттэй мөн хүсэл тачаалтай.

Гэхдээ Матар аливаа нөхцөл байдалд бодитой ханддаг. Тэр хичнээн их дур сонирхолтой байсан ч хэрвээ өөрөө гэрлэхийг хүсэхгүй байгаа бол түүнтэй суух боломжгүй. Өөрийн эрх чөлөө түүнд хамгаасүнэтэй.Матар өөрөө гэр бүлтэй болмоор санагдсан үедээ л гэрлэнэ. Гэрлэсэн бол эхнэртээ улам их татагддаг.

Олон Матар эрэгтэйчүүд гоонь эр эсвэл бүр эхнэрийг үзэн ядагч болдог. Эмэгтэй хүнээс юуны өмнө тайван, арвич хямгач, үрэлгэн биш эзэгтэйн зан чанаруудыг хайдаг. Бүр өөрөөсөө эгч хөнгөн хийсвэр, эрх танхи зангүй эмэгтэйтэй гэрлэж чадна. Эмэгтэй нь найдвартай, үнэнч шударга байх ёстой. Хэрүүл маргаанд дургүй, салах нь ховор.

Хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн сургуулийн багшийн дүрд илүү тохирох юм шиг санагдана. Ажил албандаа илүү анхаарал тавьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Түүний сэтгэлийг догдлуулсан зүйл нь саад тотгор болон хувирахыг тэр зөвшөөрөхгүй. Тэрээр бодлогогүй зүйл хийдэггүй. Матрын хувь хүнийх нь чанарыг өөрчлөх гэж найдсаны хэрэггүй.

Гэхдээ ер нь бол түүнд бага багаар нөлөөлж болох юм. Түүний хашир ухааны цаана шинийг санаачлагчийн цог мэдрэгддэг гээд ойлгуулаад үз, тэгвэл тэр ийм чанар гаргах хүсэл төрнө. Түүний романтик байдалд та дуртай гэж хэл, яагаад гэвэл хамгийн сайхан мөрөөдөл бол биелэгддэг мөрөөдөл юм. Тэр мөрөөдөлөө биелүүлэхийн төлөө чармайх болно.

Матарт магтаалын үгс хэрэггүй мэт царай гаргана, гэхдээ түүнийг магтахад баярласнаа нууж чаддаггүй. Үүнийг битгий мартаарай. Өөрийг нь сайн, ухаантай, сонирхолтой гэж хэлээсэй гэж хүсдэг. Энэ хүслээ ил гаргадаггүй учраас түүнийг магтах нь ховор. Өөрийг нь магтахад тэр болхи болж, ичиж зовсноо элдэв хошин үгээр нуухыг оролдоно эсвэл сонсоогүй мэт царайлна. Ийм зан байдал нь дараагийн удаа магтаалын үгс хэлүүлэлтгүй болгодог.

Залуу насандаа Матар чухал царайлж ухаалаг байдалтай яг шар шувуу шиг. Гэвч он жилүүд өнгөрөх тусам илүү зөөлөн, сонирхолтой болдог. Бусад ордуудын хүмүүсийн дутагдлууд нь нас ахих тусам улам их болдог бол Матар нь эсрэгээр улам сайжирч, улам уян зөөлөн болдог. Энэхүү байдал нь түүнийг үнэнч биш гэж танд бодогдуулж магадгүй. Гэвч Матар – эрэгтэй нь бусад ордуудын эрэгтэйчүүдээс илүү найдвартай, хайр дурлалын ямар ч явдал түүний эхнэр гэр бүлийг орлож чадахгүй. Өөрийнхөө гэр бүлийг үнэхээр их үнэлдэг.

Түүний ээжийг гомдоовол мөн төрөл төрөгсдийг хүндлэхгүй байвал тэр тэвчиж тэсэхгүй, ямагт өмгөөлж хамгаална. Хоёр гэр бүлийн нэгийг нь сонго гэж албадах хэрэггүй.

Олон Матар эрэгтэй эцэг эхтэйгээ удаан амьдардаг. Орой дурладаг. Хөл дээрээ бат бөх зогсож амжаагүй тохиолдолд гэрлэх нь ховор.

Сайн халамжтай эх, сайхан гэрийн эзэгтэй болох мөн гоё, аятайхан хувцасладаг, ухаантай, хүмүүжилтэй эмэгтэйг хайдаг. Гадна төрх болон биеийн галбир зэрэг нь тийм ч чухал биш. Түүний гэр бүлд таалагдах нь маш чухал. Түүний гэр бүл нь таныг зөвшөөрсөн хойно л тантай гэрлэхийг санал болгоно. Тэр үед нь та ч гэсэн түүний гэрийнхэнд хайртай гэхдээ зөвхөн түүнтэй л гэрлэж байгаа гэж хэлээрэй. Тэгэхгүй бол та бүх гэр бүлтэй нь байнга харьцах болно.

Эмэгтэй хүний дэргэд Матар жаахан хийрхэг зан гаргаж эв дүйгүй, бүдүүлэгдүү байж болно. Энэ нь нэрэлхүү зангаа нуух оролдлого юм.

Матарэр нөхөрт романтик бэлэг таалагдана. Та түүнд анхнаасаа   хайраа   илчлэх  урлагийг  зааж  өгөх  хэрэгтэй.   Эс тэгвэл сэтгэлийн дэглэм барьсан хангалуун болон хүндэтгэгдсэн эхнэрийн амьдралтай болно. Таны нөхөр таньтай амьдарч мөн таньтай сайн харьцаж байгаагаа л хангалттай гэж бодно.

Матар эр нөхөр нь гэр бүлдээ захирагч байхыг тэмүүлдэг. Тэр найдвартай, олон үггүй, сайшаалын болон магтаалын үг түүнээс ховор сонсоно. Сэтгэлийн хөөрөөлдөө их харамч. Гэр бүлээ тэжээх мөн хариуцлага хүлээх зэргээ өөрийнхөө хайрыг илтгэж байна гэж үздэг.

Эцгийн хувьд тэр хүндэтгэл, дуулгавартай байлгах, үг дуугүй үгэндээ оруулах зэргийг шаардана. Хариуд нь тэр өөрийгөө золиослоно. Төрсөн өдөр шинэ жилийн баяр зэргийг хөгжилтэй тэмдэглэх болно. Матрууд хэдий чанга эцэг ч шударга бас тэвчээртэй. Хүүхдийг эвдэхгүйн тулд биеэр шийтгэх нь зүйтэй гэж тэр үздэг. Хүүхэддээ хайртай гэхдээ үүнийгээ үзүүлэх дургүй. Хүүхдээ унтахаас нь өмнө үнсэхийг бас тэдэнтэйгээ тоглохыг хэлж өгөх хэрэгтэй. Харин ач, зээ нартаа бүх юмыг зөвшөөрдөг, Матар өвөө нь баяртайгаар тэдэндээ санаа тавьж, халамжилж чаддаг.

Матруудын гэрлэлт нь ихэвчлэн бат бөх байдаг. Хэдийгээр салалт нь түүнд аймшигтай санагддаг ч буруу хүнээ сонгосон бол сална.

Тэр тантай бараг өдрийн хуваариар унтаж магадгүй, үүнд нь битгий гайхаарай. Гэхдээ хашир Матар нь бусад эрчүүдтэй харьцуулбал биеийн хүчний хувьд удаан хугацаагаар секс хийх чадвартай.

Тэр таныг бороотой өдрөөс, хувь тавилангийн цохилтоос хамгаална. Ямар ч эмэгтэй түүний хайр халамжийг үнэлнэ. Хэдийгээр тэр цогтой янаг амраг биш ч хүч чадалтай эр хүн. Бүр түүний үс нь бууралтсан ч нэгэн өдөр “би чамд хайртай” гэж хэлсэн тэр эмэгтэй нь та хэвээр үлдэнэ.

ХУМХ

Энэ эрэгтэй даруу, төлөв, бусдыг гуйлтаараа хүндрүүлэх дургүй. Түүний амьдрал аз жаргалгүй байж болно гэхдээ хэзээ ч гунигтай, уйтгартай байхгүй. Түүнд ядуу эсвэл баян, амжилт эсвэл уналт, дур сонирхол эсвэл сэтгэл гонсойх зэрэг байдлууд тохиолдоно.

Хэдий тэр бусдын сэтгэл санаа руу нэвтрэх дуртай ч өөрийнхөө жинхэнэ бодол санаа ба мэдрэхүйгээ хөндлөнгийн хүмүүсээс нуухыг хичээдэг. Хайр дурлалд мөн нөхөрлөлд түүнд олон хачин харьцаа байдаг. Түүний эхнэр болоогүй цагт та түүний туршилтын туулай л байна. Гэхдээ уурлах хэрэггүй: тэр сэрэмжтэй ч түүнийг дэгээдэж болно.

Та  Бумбыг сонгохоосоо өмнө түүний хүмүүстэй харьцдаг харьцааг ойлгох ёстой. Түүний сонирхлууд их олон. Тэр хүн бүрээс тодорхой үнэлүүштэй юмыг нь олж хардаг. Бусад хүмүүсийн танилууд жижиг хүрээтэй байдаг бол түүнд хүн бүр сонирхолтой санагдана. Олонхийн сонирхлын төлөө өөрийнхөө сонирхлыг мартаж сурсан хүн.

Энэ нь бас хайр дурлалтай нь холбоотой. Танд өөрийнхөө хайрыг бэлэглэхдээ зарим нэг хүмүүс хайраар бас дутагддагийг тэр мартдаггүй. Гэхдээ хэрвээ та баялаг ертөнцөөрөө дур сонирхлыг нь үнэхээр татаж чадсан бол тэр их анхаарал халамжтай амраг болно. Гэхдээ та өөрийгөө бүхэл бүтнээр нь нээх хэрэггүй, түүний хувьд та оньсого бай, тэгвэл та түүнийг хажуудаа байлгаж чадна. Нүдэнд нь сонирхол төрж, таны талаар асууж эхэлнэ. Өөрийнхөө асуултанд хариу хайж байх үед та сэтгэл ханамжтай байх болно.

Хэрвээ та түүний хувьд оньсого байхаа боливол автобусны кондукторыг эсвэл зөөгч эмэгтэйг өдөж сонирхож буйг та харна. Үүнд тоомсоргүй хандах эмэгтэй ховор. Эцсийн эцэст та энэ дэлхийтэй арай ойр эр лүү явж харин Бумба хөнгөнөөр санаа алдсан болж дараагийн амрагаа хайн одно.

Тэрээр ихээхэн зөөлөн эелдэг мэт. Гэхдээ санаж явахад илүүдэхгүй энэ бол зэрэглээ шүү! Эмэгтэй хүн бөөрөнхийлөхийг /оппортунизм/ тэр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бумба эрэгтэй уурлавал санаанд оромгүй үйлдэл хийдэг. Хэдийгээр та түүнийг уучилж чадах ч дараа дахин тэнэглэхгүй байсан нь дээр.

Бумба цэвэр цэмцгэр байдалд тун дуртай. Тэр янз бүрийн өвчин эмгэг, микробоос үхтлээ айдаг.

Тэр таньд том том сайхан бэлэг өгнө гэж бүү горьд. Сарнай цэцгийн баглаа хүлээж байна уу? Бумба таньд багваахай цэцэг зулгааж өгнэ.

Гэр бүл болох цаг мөчийг аль болохоор удаашруулна. Та хайр дурлал + секс + нөхөрлөл бүх юм о’кей гэж бодож байна уу? Нөхөрлөлөөр халхалж таниас бултана. Их ярих тусам дурлалцах цзг багасана. Таны хайранд уярчих вий гэж тэр айна. Түүний туйлын хүслэн – эмэгтэй-найз нөхөр.

Гэвч тэр эцсийн эцэст авгай авнаа. Мэдээж хэрэг “сууя” гэдгээ гэнэт хэлнэ. Та удаан бодох юмуу, хошин шог болгож битгий үзээрэй дээ. Тэгвэл дороо өөрчлөгдөж сайхан найзууд явъя гэнэ шүү. Тэр огт харгүй бөгөөд өмчирхөг үзэлтэн биш билээ.

Харин түүний үнэнч байх эсэхэд та эргэлзсэний хэрэггүй. Секс түүнийг залгихгүй тэгээд ч хүсэл тачаалын төлөө амьдардаг нь Бумба биш.

Эрч хүчтэй, мэдрэмтгий эмэгтэйчүүдийн хувьд Бумба-эрэгтэй тохиромж муутай. Түүний сексийн амьдрал ядуувтар бөгөөд бусад эрчүүдийг бодвол нэг их ач холбогдол өгдөггүй. Сайхан эмэгтэйг эзэмдэж байгаа нь сонин болохоос биш сексийн таашаал нь түүнд чухал биш. Хамтрагч эмэгтэйн сексийн ур чадвар, эрч хүчийг ойшоохгүй. Орон дотор тэрээр эмэгтэйдээ захирагдах бөгөөд тэргүүлэгч болоход бэлэн биш байдаг.

Түүний хамтрагч эмэгтэйг аз жаргалтай гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл тэрээр сэтгэлийн таашаалыг бүрэн эдлүүлж чаддаггүй билээ.

Сексийн талаарх мэдлэгийг Бумба зөвхөн номноос, найз нөхдийн ярианаас сонссоноор хязгаарлагддаг. Түүний эмэгтэй хүнд хандах байдал ихээхэн үлбэгэрдүү.

Гэр бүлийн амьдралын бусад үед тэр таны үнэнч найз, найдвартай туслах, сонирхолтой ярилцагч байж чадна. Гэвч ямар нэгэн юмаар та түүний сэтгэлд хүрэхгүй бол харьцаагаа гэнэт тасалдаг. Хамгийн аймшигтай нь яг юунаас болсоноо танд тайлбарлахгүй.

Түүнтэй гэр бүл болсоны дараа ч та түүнийг хаана хэнтэй юу хийж явааг мэдэхгүй байх болно. Хэрэв та үнэнийг мэдэхийг хүсвэл шууд асуу, тэр үнэнээ хэлнэ. Харин түүнд итгэхгүй эргэлзэж буйг чинь мэдчихвэл итгэмээргүй хачин юм ярьж үүгээрээ танийг шийтгэж чадна. Тэр баргар царайлан ганцаар байхыг хүсвэл бүү уурлаарай. Иймэрхүү байдал удаан үргэлжлэхгүй.

Мөнгө, эд баялаг Бумбын гол зорилго байх нь ховор. Мэдээж хэрэг мөнгөө зүй зохистой зарцуулж хэмнэх ёстой хүн бол та шүү.

Хүүхэд түүнтэй дуртайяа харьцдаг, яагаад гэвэл хүүхдийн ертөнцийг Бумба үнэхээр сонирхдог. Тэгээдч тэр сайн сонсогч.

Эхнэр хүний үүрэг бол хоолоо цагт нь хийх, гэрээ үргэлж цэвэрхэн байлгах, хувцас хунарыг нь угааж индүүдэх ёстой гэж. Та найз бүсгүйтэйгээ утсаар удаан ярих, зурагт удаан үзэх нь түүнд таалагдахгүй л болов уу.

Хайр дурлалд болхидуу боловч нэгэн нартай өдөр өөрийн сэтгэл зүрхээ нээж, таньд гэнэт бэлэг авч өгнө. Бүтэн долоо хоног үг дугарахгүй байснаа таний сэтгэлийг баясгах хэдэн үг хэлнэ. Та түүнтэй шөнийн оддыг тоолж, төрсөн өдрөө нар мандахад тэмдэглэж мэднэ. Яагаад гэвэл таны нөхөр болон та өөрөө үлгэрийн оронд амьдардаг. Гэхдээ болгоомжтой үлгэрийн оронд амархан төөрдөг билээ.

ЗАГАС

Тэр сэтгэлийн нарийн мэдрэмжтэй, сэжэглэнгүй айхтар ухаантай. Зөн совин нь зүй тогтлоос /логик/ илүү хөгжсөн. Далдыг харах мэдрэмж нь бусдыг алмайруулдаг.

Загас эрэгтэй аятай тухтай тохилог орчинд дуртай бөгөөд өглөгч, зочломтгой боловч байнга уйтгарлаж байдаг. Хэрвээ бага нас нь хэвийн өнгөрвөл, шударга, чин үнэнч, сайхан сэтгэлтэй хүн болж өсдөг. Ой тогтоомж сайтай, шинжлэх ухаанд авъяастай.

Хэрвээ таны Загас  эрэгтэй өөрийнхөө өөдлөн дэвшихийн /Загасын амьдралын учрал, тохиолдол гэдэгтэй адил утгатай/ мэддэг бөгөөд залхуурахгүй бол та хэнээс ч илүү аз жаргалтай болж таныг алдар нэр, баян тансаг байдал хүлээж байх болно. Гэхдээ хэрвээ тэр мөрөөдөлдөө самуураад цаг алдвал, энэ нь таны амьдралыг маш том таагүй явдалд хүргэж болзошгүй.

Загас эрэгтэй шийдвэрээ хатуу гаргаж сурах, зорилготой үйлдэх, амжилтанд нь саад болдог хоосон мөрөөдөлд автахгүй байх шаардлагатай. Энэ ордны ихэнх эрчүүд үүнийг ойлгодоггүй нь харамсалтай. Тэд ирээдүйн амьдралынхаа төлөө тэмцэж чаддаггүй.

Эмэгтэйчүүдтэй харьцахдаа шийдэмгий бус байдаг учир нь гологдохоос айдаг. Түүний дотоод ертөнц эргэлзээ болон сэтгэл зовсон байдлаар дүүрэн. Гэхдээ түүний айдас нь ямар ч үндэслэлгүй учир нь тэр их мэдрэмтгий, зөөлөн, уян ялдам. Түүний мэдрэмтгий зан нь эмэгтэйчүүдийг сэргээж мөн тэдэнд таашаал өгдөг.

Энэ ордны эрчүүд яриагаараа эмэгтэйчүүдийг гайхалтай уярааж чаддаг, эмэгтэйчүүд нь чихээрээ хайрлаж дурладагийг тэр хэзээ ч мартдаггүй хүн шүү.

Ялалтаа найз нөхөдтэйгөө ч хуваалцах дургүй, эзэмдсэн хайр сэтгэлээ ганцаараа эдлэх нь түүнд жаргал. Секс нь түүний хувьд спорт гэж хэлэхгүй харин цуглуулгаа өндрөөр үнэлж чаддаг цуглуулагч гэж хэлж болно.

Загас, аливаад чин сэтгэлээсээ байх нь дутмаг. Хэрвээ эмэгтэй нь сэтгэл рүү шагайхыг оролдвол тэр буруу харж ийм боломжийг олгохгүй. Бүр гэрлэснийхээ дараа ч эхнэрийнхээ хувьд оньсого байсан хэвээр. Хэрвээ эмэгтэй нь оролдлогоо шаргуу давтаад байвал тэр түүнийг орхихоос буцахгүй. Тэр чинь зоргоороо зугаалдаг муур мэт хүн шүү дээ.

Гэрлэлт нь түүнд онцгой шаардлагагүй, түүнд эхнэр, хүүхэд хэрэггүй. Хэрвээ гэрлэхээр болбол сайтар бодож тунгаана. Гэр бүл нь их тогтуун жигд байдаг.

Ихэнх Загасууд мөөрөөдөгчид гэхдээ бүгд тийм биш л дээ. Хэрвээ тэр ажил эрхлэвэл түүний оюун ухаан болон зөн билиг нь түүнд амжилт ба алдар нэр авчирна. Гэхдээ хэрвээ 25 нас хүртлээ өөрийнхөө авъяасыг олж чадаагүй бол ирээдүй нь тийм ч сайхан биш байна.

Энэ ордны ихэнх нь өөрсдийгөө боломжийн амьдарч байна гэж үздэг. Түүнд хэрэгтэй юм бүхэн нь байгаа – талх, дарс ба түүний мөрөөдлүүд. Гэхдээ ийм амьдрал нь түүний эхнэрт таалагдахгүй. Тийм учраас эхнэр нь хангалттай баян байх эсвэл гэр бүлээ тэжээхийн тулд ажиллах хэрэгтэй болно. Хэрвээ танд аль аль нь байхгүй бол Загаснаас хагацсан нь дээр. Энэ нь мэдээж их хэцүү. Гэхдээ хоосон мөрөөдөгчтэй гэрлэснээс илүү дээр болов уу.

Хэрэв таньтай яг цагтаа яг байх ёстой газраа байсан Загас дайралдвал энэ том олз юм. Энэ Загас бол шавхагдашгүй боломж бололцоотой агуу хүн болно. Тэрээр шүүмжлэл, буруушаахыг үл тоох бөгөөд тэсвэр тэвчээртэй байж харин танийг өрөвдөж хайрлах болно. Түүнд бүх юмаа итгэж ярьж болох бөгөөд энэ Загас юундч барьц алдаггүй хүн юм.

Загас хүний нууцыг задалдаггүй, хүний хэрэгт ч хошуу дүрдэггүй. Зовлон жаргалаа хуваалцах гэж ах дүүс, найз нөхөд, хөршүүд нь хүртэл түүнрүү ирдэг. Учир нь Загас хүний үгийг сонсож чаддаг. Бусдын зовлон зүдгүүр, проблемийг сэтгэлдээ их ойр тусган авдаг тул санаа сэтгэлийн шаналалтай байдаг. Сэтгэлээ онгойлгож биеэ суллах нь чухал.

Загас эрэгтэй амархан гомддог. Түүнийг бүгд дэмждэг үнэлдэг гэдгийг байнга ойлгуулах шаардлагатай. Хааяа тэрээр ганцаараа байж тайвширч, янз бүрийн проблемноосоо ангижрах хэрэгтэй байдаг тул тэрээр дуугаа хураадаг. Ийм үед түүнд саад болох хэрэггүй.

Загас ихэнх тохиолдолд биеээ барьж чаддаг, уур нь амархан гардаг. Түүнийг хуурах амаргүй тэр бүгдийг нэвт хардаг.

Тэр гоо сайхныг мэдэрч биширч чаддаг учир гоё хөл хараад магтаж магадгүй. Та үүнд юм санах хэрэггүй. Шагналд нь халамжит нөхөр, романтик амраг, санаа нийлсэн найзтай болох болно.

Хүүхэд Загастай сайхан харьцаатай. Загас хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж тэдэнтэй хамт зөгнөлт кино үзэж, тоглож чаддаг тул хүүхдүүд түүнээс салах дургүй.

Загас эрэгтэй маш сайн эр нөхөр болдог бөгөөд та бүх насаараа бал сараа өнгөрөөж буй мэт амьдарна. Тэр эхнэрээ тахин шүтэж бусад бүх ордоос илүү өглөгч хүн билээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...