₮ 0

No products in the cart.

Зурхай: Арслангийн эрчүүд түргэн зантай, өөрийгөө 1-т боддог

АРСЛАН

Түүнд ямагт сонсогч хэрэгтэй. Та түүнийг сонс тэгвэл та түүний үнэнч ивээлд багтах болно. Та түүнийг шүтэн хайрлаад, хүндэтгэл үзүүлээд, магтаад байвал түүнийг хайр дурлалын романд татан оруулахад маш амархан. Түүнтэй зөрөх хэрэггүй, тэр ердөө зөөлөн хүний дүрд тоглож байгааг санаарай.

Арслан эелдэг, уян зөөлөн баатар ба чин сэтгэлээсээ дурласан хүн шиг санагдана. Хүсэл нь дороо бий болж харин хайр нь сарнай цэцэг шиг дэлгэрдэг. Хайр дурлалгүйгээр ердөө амьдарч чадахгүй. Түүнийг заавал бишрэх хэрэгтэй үгүй бол тэр гандана.

Янаг хайрын амьдрал нь бэрх байдаг. Түүний өөртөө итгэлтэй ба сайхан сэтгэлтэй гадна төрхийн цаана нь өөрийн боломж ба чадвар зэрэгтээ тийм ч итгэлтэй биш хүн байдаг. Түүний санасан юм нь бүтэхгүй гэж эргэлзсэний улмаас байнгын сэтгэлийн дарамтанд байдаг. Эмэгтэйгийнхээ сэтгэлийг гонсойлгохоос мөн эмэгтэй нь түүнийг шоолно гэхээс их айдаг.

Өөртөө болон эргэн тойрныхондоо өөрийгөө бүрэн чадварлаг гэдгээ нотлохыг хичээж болох болохгүй хайр дурлалын адал явдалд мөн нэлээн эргэлзэлтэй харьцаанд ч ордог.

Түүний сул тал болон өөртөө итгэлгүй байдлыг нь ойлгож мөн бусдаас илүү гэдгийг нь баталж чаддаг, ухаантай, ая зантай эмэгтэй түүнд хэрэгтэй. Яг ийм л эмэгтэй түүнийг аз жаргалтай эолгоно. Түүний эхнэр болсон цагт, тэр эмэгтэй гайхамшигтай нөхөртэй, хүүхдүүдийнхээ энхрий зөөлөн эцэгтэй болно.

Хайртай хүмүүстээ маш их өглөгч, сайхан сэтгэлээр ханддаг. Түүний оргилуун зан нь уян зөөлөн зангаасаа илүү давамгайлдаг.

Эмэгтэй хүний араас хөөцөлдөхдөө их өглөгч байдаг тиймээс түүнийг бүрэн эзэмдсэн мэт санагдана гэхдээ Арслантай хайр дурлалын роман нь таагүй явдалгүйгээр хэзээ ч өнгөрөхгүй. Тэд их хартай. Та түүнд бие сэтгэлээрээ зориулагдах ёстой. Юу өмсөх, яаж үсээ янзлах, юу унших, хэнтэй харьцах зэргийг бүгдийг нь танд заана. Арван таван минут явдаг дэлгүүрээс яагаад цагийн дараа ирж байгааг чинь заавал асууна, таныг кино үзэж байхад чинь юү бодож байгааг чинь шалгаана.

Түүнийг түргэн зантай гэдгийг бүү мартаарай. Сэтгэлийг нь догдлуулах гэж санаандгүй түүн рүү сээтэн хаях нь тэнэг хэрэг. Хэрвээ та өөр хүнтэй сээтэгнэхийг оролдвол Арслан тэр хүнийг чинь хэн нь хамаагүй шууд устгана. Энэ зан нь бүх Арслангуудад байдаг – тайван ч бай, тайвангүй ч бай. Тэд бүгд адилхан.

Хэрвээ та түүнийг нөхрөөрөө сонгосон бол ажлаа мартах хэрэгтэй. Таныг тийм ч их ажилуулахгүй тэгээд ч түүний ажил нь таныхтай харьцуулшгүй гэдгийг ойлгоорой. Өрсөлдөх явдлыг тэр тэсвэрлэхгүй шүү.

Нийгэмд амжилттай яваа Арслан нь хамгийн дуулгавартай эр нөхөр болж чадна. Хэн ч хараагүй нөхцөлд өөрийгөө захирахыг зөвшөөрнө. Харин хэрвээ Арслан нь ажилгүй, бүтэлгүй, азгүй хүн бол гэртээ эхнэрийгээ өөрийнхөө бүх азгүйтэлд буруутгасан аймшгийн сүржин тамлагч болдог.

Түүнийг тойрон гүйгээд л байвал тэр их сайхан сэтгэлтэй ба эелдэг болно. Үүний чинь төлөө танд өглөгч хандана. Та гайхамшигтай сайхан байна гэж байнга хэлвэл өөрийнхөө мөнгийг таньд зарцуулна тэгээд дээрээс нь танд үнэнч байна. Тэр хэт залхуу тул хөөрхөн хүүхнүүдийн араас хөөцөлдөхгүй.

Арслантай хамт байвал их идэвхтэй амьдралтай байна. Зарим нэг санхүүгийн хүндрэлүүд гарна, та түүнийг мөрийтэй тоглоом болон зугаа цэнгэл зэргээс барих хэрэгтэй.

Арслан өөрийн гараар янз бүрийн юм хийдэг, үүгээрээ би юуг ч чадна гэдгээ үзүүлж байгаа хэрэг.

Тэр таньд үнэнч байгаасай гэж хүсч байвал ихээхэн романтик бөгөөд хүсэл татсан эмэгтэй байх нь чухал. Арслан гоо сайхныг үнэлж чаддаг юм шүү.

Хэрэв та хартай бол – тайван амгалан байж сурах хэрэгтэй. Учир нь тэр сайхан хүүхэн хараад илт шохоорхож эхэлнэ. Таны хажууд шүү. Гэхдээ энэ шохоорхол гэм хоргүй билээ.

Хаягдсан Арслан хаяад явсан эмэгтэйгээ буцааж авахын тулд бүгдийг хийнэ. Гэх мөртөө түүнийг мангас, шулам гэж ярина.

Бусдын зовлон жаргалыг хуваалцахдаа маруухан. Тэр өөрийгөө их боддог учир өрөөл бусдад хэтэрхий харгис, бодлогогүй, хэт шулуун ханддаг. Гэвч түүний аятайхан дүр төрх эвгүй байдлыг зөөлөлдөг. Арслан муу санадаггүй.

Арслан өөрөөсөө зиндаа доогуур эмэгтэйг эрж хайдаг учир буруу сонголт хийх нь элбэг.

Өнөр өтгөн гэр бүлтэй Арслан ховор байдаг боловч тэд сайн эцэг болж чаддаг. Хүүхдүүдээ хэт дураар нь тавьдаг.

Тэр яг таны хүүхэд мэт учир байнга анхаарч халамжилж байх хэрэгтэй гэдгийг та мартаж болохгүй. Арслан өөрийгөө бүх юмны эзэн гэж боддог бөгөөд ингэж бодох үндэслэл түүнд бий билээ.

ОХИН

Хэрвээ та романтик хүн бол энэ эрэгтэйтэй итгэл, найдвараа бүү холбоорой учир нь энэхүү хайр дурлалын явдал нь таныг хүйтнээр цутгаж, танд сэтгэлийн зовлон их учруулна. Энэ эрэгтэй бол хэт хашир хүн. Тэр гэр бүлдээ, найз нөхөддөө болон өөрөөс нь сул дорой хүмүүст илүү их татагддаг. Ажилд дуртай, үүрэг хариуцлага гэж мэддэг, ёс журамтай хүн. Түгшүүртэй сэтгэлийн хөөрөл, уян нялуун мэдрэмж, нулимс, оргилуун сэтгэл зэрэгт тоомсоргүй ханддаг бүр түүнийг айлгаж ч мэднэ.

Хайр дурлалд тоо хэмжээг биш харин чанарыг илүү эрхэмлэдэг. Чанарыг хүртэх нь хэцүү байдаг тул хайр дурлалын явдлууд түүнд тийм ч олон байдаггүй.

Тэр үл ялиг хүүхдэрхүү зантай, тийм учраас эмэгтэй хүний талаас дэмжлэг, найрсаг анхаарал халамж түүнд хэрэгтэй. Тэр бол угийн бүрэг, хөшүүн хүн. Хайр дурлалын харьцаанд энгийн, тодорхой, ёс журамтай байхыг тэмүүлдэг. Бусад ордны эрэгтэйчүүдэд ийм хандлага ховор байдаг.

Энэ ордны эрэггэйчүүдийн сексийн чадвар маш сайн байдаг тул хамгийн өндөр шаардлагатай эмэгтэйг ч хангаж чаддаг.

Гэвч бэлгийн сулралд тун амархан ордог бөгөөд секс бол түүний хувьд эрүүл мэндийн дараа 2-рт орно. Харин түүнээс урвахыг уучилж өршөөхгүй. Түүнийг гомдоовол тэр өс хонзонтой, өршөөлгүй хүн болж хувирна.

Тэр үндсэндээ цэвэр цэмцгэр байхыг тэмүүлдэг. Энэхүү байдлаа зөвхөн зохистой зорилгын эсвэл үнэхээр сайхан эмэгтэйн төлөө орхиж чадна. Хувь заяатайгаа эвлэрдэг. Тэр маш чадмаг дур хүсэл татаж чадна хэдий энэ нь нүдэнд тусдаггүй ч. Энэ эрэгтэй хурц оюун ухаантай. Аливааг задлан шинжлэх ухаан бодолтой боловч энэхүү дур сонирхлыг гүн мэдрэмж болох хүртэл ургуулах нь ховор байдаг.

Өөрийн бодол болон үйлдэлдээ ямагт цэвэр байхыг эрмэлзэнэ. Цаг хайрлахгүйгээр хайртай хүнээ маш сайтар сонгоно. Ёс журамтай, цэвэр ариун харьцаа холбоонд байхыг тэмүүлдэг.

Нөхцөл байдлын шалтгаанаар тохироогүй эмэгтэйтэй амьдралаа холбосон бол хамтдаа удаан амьдрахгүй. Түүнийг хуурах мэхлэх гэж оролдсоны хэрэггүй учир нь тэр үүнийг тэвчихгүй.

Түүний сэтгэлийг сэргээх маш хэцүү. Ийм эрэгтэйг хайрлана гэвэл уйлахад ч хүргэнэ гэхдээ тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй. Хүлээж чаддаг эмэгтэй л амжилт олно. Тэр өөрийн чин үнэн сэтгэлийг нууж худлаа жүжиглэнэ. Та түүнд огт хамаагүй мэт аашилна. Хэрвээ тэр танд үнэхээр хайртай мөн та түүнд тохирч байна гэж шийдсэн бол тэр танд үүнийгээ хэлнэ.

Энэ эрэгтэйд бас нэг романтик чанар бий, тэр өөрийн сонгосон эмэгтэйгийн хариу хайрыг олон жил хүлээж чаддаг.

Бусад ордны эрчүүдийн хайр дүрэлзсэн, оч цацруулсан гал мэт асдаг бол Охины ордны эрэгтэйгийн хайр жигд тайван асч буй гал мэт байдаг. Ийм хайр нь найдвартай, дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

Маш өмчирхөг зантай тэрээр үнэнч ба гэр бүлийн цэвэр цэмцгэр байдалд их хүндтэйгээр ханддаг. Харин хэрвээ түүний ёс журам, цэвэр ариун байдлыг нь хөндвөл харьцаагаа таслахад нь юү ч саад болж чадахгүй.

Ес журамт байдал нь түүний зан юм. Тэр гаргасан шийдвэрээ сольдоггүй, бүдүүлэг, мунхаг, бохир, заваан байдлыг тэвчдэггүй. Гэр янаг амраг биш харин эхнэр хайдаг.
Ер нь бол түүний гэр бүл цөөн хүмүүстэй. Түүнд эцгийн хүчтэй мэдрэмж байхгүй, хүүхдүүд түүний  сэтгэлийг хөдөлгөдөггүй. Гэхдээ нэгэнт л эцэг болсон бол тэр хариуцлагатай, өөрийн үүрэгтээ чухал ханддаг болно.

Эдгээр эцгүүд өөрийн эрүүл мэнддээ их анхааралтай ханддаг. Эхнэр нь түүний эрүүл мэндийн төлөө санаа тавибал их дуртай байна. Түүний ойр дотны хүмүүсийн нэг нь өвдвөл түүнд аль болох их анхаарал тавьж, халамжилна.

Гэрт замбараагүй, бохир байхыг тэвчихгүй, түүний төсөөллөөр гэр туйлын цэвэр байх ёстой. Гэрийн бүх зүйлс энгийн байж болно, хамгийн гол нь маш эмх замбараатай байх ёстой.

Ааш нь аягүй үедээ ч тэр өөрөө түрүүлж тантай маргалдахгүй. Ийм үед нь түүнийг тайван орхиж, ганцаар энэхүү байдлыг давах боломжийг түүнд олго. Хэсэг хугацаанд жоохон санаа нь зовог, энэ нь түүнд тустай. Харин хэрвээ түүний аягүй ааш нь үргэлжилсээр улмаар биед нь нөлөөлж эхэлвэл түүнийг саатуулж, сонирхолтой зүйл санал болгоорой.

Энэ эрэгтэй бол найдвартай, анхаарал халамжтай, аятайхан хүн юм. Хэрвээ түүнд байдаг цөөн тооны дутагдлуудыг нь тэвчин өнгөрөөж мөн аргыг нь олоод харьцвал та түүнтэй ирээдүйд тайван амьдарна. Тэр бусдын талаар шүүмжлэлтэй хандаж мөн өөрийн дутагдлууд болох ёсорхог нарийн, олхиогүй, өө сэв хайдаг зангаасаа болж ихэвчлэн бусадтай хэрэлддэг. Харин өөрийг нь шүүмжилвэл сонсон, хүлээн авах чадваргүй.

Хэрвээ таныг энэ нөхөр шүүмжлээд байвал битгий уурлаарай, зүгээр л тоглоом тохуу хийгээд өнгрөөчих, түүний энэхүү ааш нь өнгөрсний дараа та тайвширч нөхрөөсөө кайф авах болно.

Хэдий тэр хайр дурлалын нисдэг бурхан биш ч ихэнх эмэгтэйчүүд танд атаархах болно.

ЖИНЛҮҮР

Энэ хүн танд ямагт зөвлөгөө өгнө, таны бүх проблемын бэлэн шийдвэр түүнд байдаг юм. Аливаа зүйлд хайр дурлалд ч гэсэн зүй зохистой ханддаг зуршил нь хэнийг ч галзууруулахад хүргэж чадна.

Эхний алхмыг эмэгтэйгээс хүлээдэг. Хэрвээ эмэгтэй нь түрүүлж эхний алхам хийхгүй бол, өөртөө итгэлгүй болдог, бүр өөрөөс нь татгалзаж байна гэж боддог. Ийм үед хамтдаа аз жаргалтай байх өөр хүн хайдаг. Хэрвээ эмэгтэйд таалагдаж байгаагаа ойлговол өөрийн бүх сэтгэл татам байдал мөн сайхан зангаа харуулж эхэлнэ.

Жинлүүр – эрэгтэй сайхан сэтгэл татам байдлаа харуулангуут та түүнээс харьцаагаа таслах амаргүй болно. Хэрвээ та түүнээс явахыг оролдвол тэр таныг санал нийлэхээс өөр аргагүй баримтын тусламжтайгаар буцаана. Тантай маш эелдэг харьцана. Та бүр түүний уур хүргэмээр сул талуудыг нь мартана. Энэ мөчөөс хойш таны тэмцэл дуусна. Түүний мөрөөдөл таны мөрөөдөл болно. Мөн түүнийг аз жаргалтай, инээмсэглэлтэй байлгахын тулд та бүхнийг хийнэ. Түүнийг инээмсэглэхэд эсэргүүцэж чадах хүн маш цөөн.

Тэр гайхалтай дасан зохицох чадвартай. Амжилтанд хүрэхдээ харьцаж буй эмэгтэйдээ найддаг. Түүний сэтгэл булаасан байдал нь бодит ба үүнд илүү ямар ч хуурамч юм байхгүй.

Жинлүүртэй, амьдрал түвшин тайван байхгүй л болов уу. Ааш зан муутай байх үедээ хүнийг санаандгүй гомдоох нь цөөнгүй байдаг. Хааяа бодлогоширсэн үед нь түүний анхаарлыг татахын тулд бүр хашгирах, толгой дээрээ зогсох ч болж магадгүй.

Шийдвэр арай гэж гаргадаг гэхдээ бүр гаргасан хойноо ч алдаа хийжээ ч гэж бодож магадгүй.

Хайр дурлалын арга ухаанд тэр Арслан, Хилэнц, Үхэр зэргийг давах тийм төгс төгөлдөрт хүрсэн билээ. Ямар ч эмэгтэйг өөрийн болгож чаддаг. Өөрийн болгосны дараа цаашаа яахыгаа тэр бүр мэддэггүй. Эмэгтэйн сэтгэлийг булаасны дараа – энэхүү харьцаагаа түр зуурын шохоорхол гэж бодох уу эсвэл чухал харьцаа гэж бодох уу? Хайр дурлал гэж бодох уу? Аль нь юм бол? Эсвэл аль нь ч биш юм болов уу? гэж боддог.

Хэдий хөгширсөн ч эмэгтэй хүнийг сонирхох сонирхол нь буурдаггүй. Хайр дурлал нь түүнийг хэзээ ч залхаадаггүй. Хайр дурлалын явдалд эрт ордог мөн үүндээ их амжилттай байдаг. Эмэгтэйчүүдийн хүрээнд байх нь олонтаа.

Амьдралынхаа турш тэр эмэгтэй хүнтэй байх номхрошгүй дур хүсэл болон сексийн хүсэлтэй байдаг. Юу ч түүний дориун, золбоотой занг дарахгүй. Нийцтэй, зохицсон байдалд хүрмэгцээ заавал алдуурч буцаад таашаал авах дур хүсэлд автагддаг. Энэхүү зовлонтой ба нууцлагдмал сексийн дур хүсэл нь түүний мэдрэлд муугаар нөлөөлж, өвдөхөд хүргэдэг.

Түүний хувьд сексээс өөр чухал юм юү ч байхгүй. Үүний төлөө бүхнийг хаяна: ажлаа ч, гэр бүлээ ч. Янаг харьцаандаа аминч, эмэгтэйгийнхээ сэтгэлийг үл бодон, өөрөө л таашаал авахыг тэмүүлдэг. Тэр эмэгтэйгээ анхаардаг ч үгүй. Түүнд өөрийнхөө оргилуун хүслийг л хангах хэрэгтэй.

Жинлүүр – эрэгтэй нь өөртэйгээ адилхан зантай эмэгтэйтэй учирсан энэ үед л нийцсэн харьцаа ба тайван байдлыг олж авна.

Эмэгтэй хүнд татгалзах дургүй, янаг хайрын харьцаагаа сунжруулах нь үнэнчээр таслахаас илүү хэрцгий гэдгийг ойлгох нь ховор. Тэр “үгүй” гэж хэлэх нь ховор байдаг. Хэн нэгэнтэй шударга бусаар хандаж байгаагаа мэдэрмэгц тэр эргэлзэж эхэлдэг. Түүний хувьд шударга бус байх нь аллагатай л адилхан. Түүний хэрцгий, ширүүн байх дургүй зан нь бүтэлгүй гэрлэлтэнд хүргэдэг. Өөрийн шийдэмгий бус байдлаасаа болж жинхэнэ хайр дурлалаа өнгөрөөж тун магадгүй.

Бараг эмэгтэй хүн бүрийг өөрийн цорын ганц хань гэж үнэлэхэд ч бэлэн байдаг. Түүний нөхөрлөл ба хайр дурлал нь тохиромжгүй байх нь олонтаа. Бүтэлгүй хайр нь түүнийг бага зовоодог ба үүнийгээ гайхмаар хурдан мартаж чаддаг. Өнгөрсөн хайрынхаа төлөө харамсах нь бусад эрэгтэйчүүдээс илүү бага.

Шийдэмгий мөн өөрийг нь хаявал том нүгэл болно гэж итгүүлж чадсан эмэгтэй л зөөлөн зүрхтэй Жинлүүр – эрэгтэйг гартаа атгаж чадна. Ийм урхинд орсон тэрээр азгүй хоригдол болж хувирна. Гэхдээ энэ нь түүний хувьд туйлдаа хүрсэн явдал юм. Тэр ихэвчлэн янаг хайрын явдлаас таашаал авч чадахаар эрх чөлөөтэй байж чаддаг. Гоонь эр байх нь түүнд маш их таашаалтай.

Хэдий энэхүү эрэгтэйг анх харахад танд хамаатай юм бүхнийг сонирхож байгаа мэт үнэхээр санагдах ч таны нууцыг сонирхох нь юу л бол. Та түүнийг ажаарай, хамар доор нь юү болж байгааг 4 тэр анзаардаггүйг та олж харна. Тэр ухаалгаар шүүмжлэн ярилцана гэхдээ энэ нь нөгөө хүнийгээ ойлгох гэсэндээ биш харин тухайн сэдвийн хийсвэр яриа юм. Болох болохгүй бүгдийг харьцуулан ухаалаг, зүйд нийцсэн зүйл ярина. Түүний дүгнэлт нь шударга, нарийн, ашигтай, сайн байна. Гэхдээ тэр таны проблем болон мэдрэхүйд гүн орохыг хүсэхгүй. Сэтгэл судлах нь түүний зан биш.

Жинлүүр бол шүүгч. Хийсвэрээр хэрэгт дурлаж маргалддаг гэдгийг нь ямагт санаж байгаарай. Хов жив ярьдаг хүн юм шиг санагдана гэвч үгүй юм, чалчаа хүн ч биш. Бусдын нууцыг бараг ярьдаггүй. Тиймээс итгэж болно. Түүнд бүх сэтгэлээ нээж болно гэвч энэ нь түүнийг хөндөхгүй. Жинлүүр-эрэгтэйд тохиолддог таагүй явдлуудын эх үүсвэр нь ихэвчлэн хамтрагчийнхаа сэтгэлийг ойлгохгүйгаас болдог. Гэтэл маш сайн зөн билигтэй, саруул ухаантай хүн шүү дээ! Тэр.

Энэ эрэгтэй харамч биш ч мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг. Цуглаан болсон газарт дургүй тул олон хүнтэй газар түүнийг дагуулах хэрэггүй. Шуугиантай хэрүүл, таагүи явдал, хүндрэл зэрэгт туйлын дургүй. Зөвхөн тайван байдлыг л бүхнээс илүүд тооцдог.

Жинлүүр – эрэгтэй моод их дагадаг, язгууртан маягаар хувцасладаг, авгай мэт харагдах нь олонтаа байдаг.

Тэр ихэвчлэн хувь заяатай хүн. Хамт олон түүнд дуртай, учир нь тэр эелдэг найрсаг, ая зантай, хөгжилтэй, сайн сэтгэлтэй. Хэрвээ та өөрийгөө болон гэр орноо эмх замбараатай байлгавал таны нөхөр гайхамшигтай сайхан хүн гэдгийг та хэзээ нэгэн цагт ойлгоно.

ХИЛЭНЦ

Хилэнц нь юм бүхэнд тэсгэлгүй сэтгэлтэй: хайр дурлалд, найз нөхөрлөлд, улс төрд, ажилд, хоол унданд, хүүхдүүдтэй харьцах харьцаанд, төрөл төрөгсөддөө. Хэрвээ таныг хурц, оргилуун тачаал айлгадаг мөн сэтгэлийн хэт хүчдэл ядраадаг бол энэ хүн танд тохирохгүй юм байна.

Хилэнцийг анх харахад тайван ярьж хөөрдөг хүн мэт санагдана. Ийм тайван, өөрийгөө маш сайн хянаж чаддаг хүний дотор намдашгүй зан байдагт нь итгэхэд бэрх юм. Хилэнцтэй хамтрахдаа, тэр аюултай тэсгэлгүй зантай гэдгийг нь мартаж болохгүй. Та өөрийн аюулгүй байдлаа ямагт санаж яваарай.

Таныг бүр хэдэн сард байтугай хэдэн жилд мартахааргүй гомдоож чадна. Эмэгтэй хүний сэтгэл түүний өмнө ил байдаг учир өөрийгөө хамгаалж чадахгүй болдог. Бүсгүй хүний нууцлаг байдал нь өөрийнх нь хамгийн хүчтэй хамгаалалт байтал Хилэнц бусдын сэтгэлийн нууц болон оньсогод нэвтэрч чаддаг аймаар онцлогтой тул энэхүү хамгаалалтыг нь үгүй болгодог байна.

Харин хэрвээ та галаас айдаггүй мөн галыг хянах чадвартай бол та амьдралынхаа турш түүний сэтгэлийг дулаацуулах болно. Харин та өөрөө бас түүн шиг тэсгэлгүй зантай бол бүх юм хэвийн байна гэхдээ хэт халах хэрэггүй.

Хилэнц нь анх танилцсан өдрөөсөө хойш цээжлэгддэг хүмүүсийн нэг юм. Тэр аятайхан, хөгжилтэй бас тачаалтай, этгээд гажуу, түүнд эдгээрийн аль аль нь байдаг. Хэрвээ тэр таныг байлдан эзэмдэхээр шийдсэн бол эсэргүүцээд нэмэргүй. Тэр таныг тэртээ тэргүй ховсдоно. Түүний соронзон мэт байдал нь бараг биеэр мэдрэгддэг.

Хилэнц эрэгтэй нь агуу тоглогч ба жүжигчин. Тэр хамгийн гэнэтийн үйлдэл хийж чадна. Хамгаас илүү өөрийн эрх чөлөөг үнэлдэг тул эмэгтэй хүний гарт ордоггүй.

Сексийн хувьд тэр маш сайн, дээр нь ухаанаа болон авъяасаа гаргадаг. Секс нь түүний хувьд спорт гэж хэлж болно.

Эмэгтэй хүнийг өөртөө татах, байлдан эзэмдэх дуртай гэхдээ түүнд амархан олддог эмэгтэйчүүд сонин биш, өөртэйгээ юм бүхнээр адилхан, оюун ухаантай, эрх чөлөөтэй, харьяат бус эмэгтэйг эзэмдэх нь түүний хувьд хамгийн чухал. Зөвхөн өөрийн ялалтандаа биш бас ялалтын үйл явц нь түүний дур сонирхлыг татна.

Эзэмдэж чадсан эмэгтэйчүүдтэйгээ шударга ариун харьцдаг, хамтдаа сексийн таашаал авна. Энэхүү эрэгтэйг эр нөхрөөр төсөөлөхөд бэрх тэгээд ч тэр өөрөө эрх чөлөөнөөсөө хагацахыг тэмүүлэхгүй. Тийм учраас Хилэнцүүдийн дунд гоонь эр их тааралддаг.

Энэ эрэгтэй бол ялагдашгүй хүн. Түүний төлөв тайван байдлын цаана буцламтгай зан бий. Тайван байдлаа удаан хадгалж чадна. Гэхдээ хэрвээ түүний биеэ тоосон байдлыг нь хөндвөл тэрээр тэсрэх бодис мэт болно. Дэлбэрэлт нь зайлшгүйг мэдэрвэл холхон байгаарай.

Тэр хоёрдмол зантайгаараа бусдыг гайхашруулдаг: хэрсүү бас тэсгэлгүй зан, оюун ухаан бас сэтгэлийн хөөрөл. Тэр их ухаантай, гүн ухаанч зантай тул амьдралын нууцыг сонирхдог мөн энэ нь хамгийн бэрх асуудлуудыг шийдэж чадахад хүргэнэ.

Гэхдээ түүний чин үнэн зан чанар нь түүний мэдрэхүй юм. Тансаг, тав тухтай байдал зарим Хилэнцэд хэрэггүй, харин зарим Хилэнцэд хэрэгтэй. Юм бүхнийг хэтрүүлэх хандлагатай: хоолонд, согтууруулах ундаанд, хар тамхинд. Мэдээж бас хайр дурлалд, секст.

Хайр дурлалын тухай бүр хүүхэд наснаасаа боддог, энэ нь ямагт түүний толгойнд байж ямагт үүнд бэлэн байдаг. Хилэнц хайр дурлалдаа заавал ялалт байгуулах ёстой. Хэрвээ ялахгүй бол түүний дотор нэг юм үхсэн мэт болдог. Тийм учраас өчүүхэн зүйлд ч ялагдахыг хүсдэггүй. Хэрвээ түүний сэтгэл нь гонсойвол та үүнийг царайгаар нь мэдэж чадахгүй, тэр өөрийгөө юугаар ч барьж өгөхгүй учир нь тэр өөрийгөө сайн хянаж чаддаг. Тэгэхдээ тэр таньд хэзээч эдгэшгүй шарх үлдээж чадна.

Өөрийн сонгосон эмэгтэйтэй суухаасаа өмнө хэрцгийгээр зовоож чадна. Ер нь зарим Хилэнцүүд гэрлэх санаагаа маш гоёмсгоор илэрхийлдэг, өвдөг дээрээ сөхрөн гуйдаг. Гэхдээ та үүнд нь бүү хууртаарай, энэ бол зөвхөн өөрийгөө харуулах мөн ёс зүйг хүндлэх төдий л ингэж байгаа юм.

Хэдий тэр нарийн мэдрэхүйтэй, түргэн зантай ч түүний нэр төр өө сэвгүй байх ёстой, тэр завхай, заваан болон инээдтэй, шог зэрэг юм бүхэнд туйлын дургүй. Хэдий түүний тухай нийт хамт олон юу ярьж байгаа нь түүнд хамаагүй ч өөрийгөө хүндтэй байлгахыг хүсдэг. Хэрвээ түүний бодол санаа бусдынхантай таарахгүй зөрж мөн зорилгод хүрэхэд нь саад болж байвал, хэнтэй ч бодлоо хуваалцахгүйгээр өөрийнхөөрөө л хийнэ. Түүний зорьсон зорилго болон эрх чөлөөт оюун санааг хэн ч, юу ч дийлэхгүй.

Хэцүү бэрх нөхцөл байдалд Хилэнц нь өөрийн оргилдоо хүрдэг. Атаархалд автах болон өөрийгөө өрөвдөх зэрэг нь ховор, амьдрал түүнд бэлэг өгнө гэж боддоггүй. Хэцүү бэрх нөхцөл байдалд ямагт бэлэн байдаг.

Хилэнц нэг бол маш бүдүүлэг, хэрцгий нэг бол зөөлөн уян, ялдам байж чаддаг. Ямар ч учир шалтгаангүйгээр хэрцгий болж, садист маягийн таашаал аван таныг доромжилж чадна. Олны өмнө таныг эвгүй байдалд оруулж эсвэл бүр элэг доог ч хийж чадна. Энэ нь түүний нэг зугаа юм. Яагаад ингэж байгааг нь ойлгох боломжгүй. Нас ахих тутам түүний хэрцгий зан нь буурахгүй харин бүр эсрэгээр өснө. Тийм учраас хэрвээ та хэт зөөлөн, эмзэг бол байнга зовох болно.

Чин сэтгэлийн хөөрлөө бусдад харуулах, яг үнэндээ бодож байгаа зүйлээ хэлэх зэрэг нь ховор гэхдээ зөвхөн тантай хамт байвал нандин нууцаа хуваалцана.

Түүнтэй гэрлэснээс хойш та зарим нэг аюулгүй байдлыг мэдрэнэ, магадгүй түүнтэй байхад амар болох боловч энэ үед та өөрөө нэлээд зовсон бас шархдаж амжсан байна. Түүний хэрцгий занг тэсвэрлэж чадахгүй нь гэж хэлээд нэмэргүй, ийм үед тэр: “би чамайг бариагүй шүү дээ” гэж хэлнэ. Түүний хувиа хичээсэн байдалд нь дасахад цаг хугацаа шаардагдана.

Хилэнц нь маш хартай, сэрдэмтгий, өөр эрэгтэй рүү өчүүхэн анхаарлаа хандуулбал тантай хэрүүл үүсгэнэ. Таньтай яг өмч мэт хандана. Түүний хажууд сээтэгнэхгүи байсан нь дээр учир нь тэр үүнийг чинь өршөөхгүй. Харин та өөрийнхөө хардалтыг мартсан нь дээр учир нь таныг уйлж, гомдоллосон ч тэр тоохгүй.

Хилэнц эрэгтэй эмэгтэйчүүдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг. Эмэгтэйчүүд түүнийг сэтгэл татам бүр дур булаасан гэж үздэг. Харин тэр эмэгтэй хүний талаас гаргаж байгаа энэхүү онцгой анхаарлыг эсэргүүцэж чаддаг. Магадгүй энэ нь таныг тайтгаруулна.

Тэр бол их өндөр шаардлагатай эцэг. Дуулгаваргүй болон залхуу занг тэр тэвчихгүй. Таны хүүхдүүд бие даасан, ажилсаг, хилэнц нэр төрөө боддог, өөрийн эрхэм чанараа мэдэрдэг хүмүүс болж өснө. Өөрсдийгөө хүндэлдэг болгож хүмүүжүүлнэ.

Эхнэр түүнд аливаа зүйлийг албадан тулгахыг тэр зөвшөөрөхгүй. Хэдий тэр гэр бүлдээ хайртай ч аминч болон зөрүүд хэвээрээ л үлдэнэ. Харин өөрийг нь ойлгож байгаа эхнэртэйгээ уян ялдам, анхаарал халамжтай ба зөвхөн хайр дурлалын зохиолд л байдаг тийм хайрыг танд бэлэглэнэ.

Ийм эрэгтэйтэй амьдрахын тулд эмэгтэй хүн өөрөө их зоригтой байх ёстой. Хөл дээрээ чанга зогсоорой.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...