₮ 0

No products in the cart.

Зурхай: Хонины ордны эрэгтэй эрх мэдлийг ганцаар эдлэхийг хүсдэг

ХОНЬ

Хонь-эрэгтэй нь наснаасаа залуу харагддаг. Тэсвэргүй, зоригтой, өөртөө итгэлтэй. Ямагт урагшаа тэмүүлж явдаг. Заримдаа хүйтэн хөндий болдог боловч огт танихгүй хүмүүсийг ч өөртөө татаж чадна. Хэрэв хүсэл нь биелэхгүй бол тэсвэрлэхийн аргагүй ааштай бэртэгчин болж хувирдаг.

Хонь хүүхэд шиг онгирох гайхуулах дуртай. Эдгээр хүмүүс 2 янзын ааш авиртай. 1. Хүй нэгдлийн хүн шиг эмэгтэй хүнийг хүчээр эзэмдэж сексийн хүслээ хангаад дараа нь орхин оддог. 2. Хайртай эмэгтэйнхээ өмнө мундаг баатар болж харагдах ямар нэгэн гавъяа байгуулахыг эрмэлздэг.

Дурлалд тачаангуй бөгөөд өөрийгөө давтагдашгүй цор ганц гэж боддог. Дурлал ч бай сонирхол ч бай эмэгтэй хүнийг өөрийн болгохыг хүснэ. Үүний төлөө мэхлэх хуурах цадиггүй зан гаргахаас буцахгүй. Эцэст нь өөрөө өөртөө баахан түвэг учруулна. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч зарсаны дараахи учрал нь түүнд утгагүй юм шиг санагдана. Тэр түр зуурын дурлалын холбоонд дургүй.

Хонь-эрэгтэй өөрийгөө сайн арчилдаг. Түүнтэй байхдаа уйтгартай сонирхолгүй ичимтгий байж болохгүй. Дэргэд нь нүүр царай үс зүс хуруу хумсаа янзалж болохгүй.

Хонь дурласан үедээ үнэнч бөгөөд хуурамч зангүй. Олон эмэгтэйтэй нэгэн зэрэг дурлалын холбоонд ордоггүй. Салах цаг ирэхэд хонь бүхий л байдлаараа бүх юм дууссан гэдгийг үзүүлдэг.

Тэрээр туйлын хартай. Өөр эр лүү аятайхан харах л юм бол тэр танийг өршөөхгүй. Хэрэв түүний араар тавибал тэр шууд сална. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог тул эрх мэдлийг ганцаар эдлэхийг хүсдэг. Түүнд зааж сургахад тун дургүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал нь үнэн хэрэгтээ баг бөгөөд цаана нь бүгдээс нууцалж байдаг ядмаг зан бий.

Түүний зөв ч байсан буруу ч байсан дэмжих ёстой. Хонь-эрэгтэйн дуртай юманд та дуртай, дургүй юманд та дургүй байх ёстой. Тэр таниас туйлын үнэнч байхыг шаардана. Хэрэв та хайртайгаа түрүүлж хэлвэл таниас зугатаана.Түүний дурлал их хэцүү. Хэт ойртож эсвэл хэт холдож болохгүй. Бага зэрэг нууцлагдмал байх хэрэгтэй.

Хэрэв та өвдөж зовох амьдралд чинь гай зовлон тохиолдвол таны дэргэдээс холдохгүй. Хонь танд мөнгө зарцуулах, магтаалын үг хэлэх, тантай ярилцаж суухдаа дуртай байх болно. Тэрээр эмэгтэй хүний биэ даасан байдалд дуртай боловч эхнэр болох эмэгтэй нь үгээр нь байж захирагдах ёстой.

Хонь харамч биш гэхдээ түрийвчээ бариад амьдралыг өөрөө зохицуулахыг хүснэ. Ихэнхи нь гэртээ суух дургүй. Эхнэр болох эмэгтэй ухаан зарж эр хүнийх нь хувьд хүндэтгэж байнга магтаж зөв залах хэрэгтэй.

Тэдний амьдралын гол утга учир нь ажил юм. Хонь маш сайн ажилтан боловч мэдрэлийн ядаргаанд ихээхэн өртдөг. Хүүхдэд хайртай бөгөөд сайн эцэг болж чадна.

ҮХЭР

Үхэр эрэгтэй аливаа юманд удаан боловч хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөлнө. Эм хүний заль мэх, занганд орохгүйгээ мэдэх хэрсүү ухаан түүнд бий.

Хэрэв тэр үнэн голоосоо дурлавал заавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Тэрээр танд халамж анхаарал тавьж эелдэг зөөлөн хандана. Үхрийн хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү.

Тэр танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүү харц чулуудахгүй. Үхэр үлгэрийн ордон амлахгүй боловч гэр ороноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олонхи эмэгтэйчүүд Үхрийн ордтой гэр бүл болохыг хүсдэг. Учир нь тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг.

Үхэр эрэгтэй хайрт хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шарвавал хэзээч өршөөхгүй. Хэзээч буулт хийхгүй. Тэд хартай бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж үздэг.

Сексийн тал дээр ихээхэн нээлттэй байдаг ба танаас бас ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш үнэн голоосоо гардаг нь эмэгтэй хүний сэрэлийг ихээр өдөөдөг байна.

Үхэртэй амьдрахад бас ч амаргүй. Тэр өөдөөс нь том дугарах, чанга хашгичах, бүдүүлэг байдал гаргадаг эмэгтэйг тэвчихгүй билээ. Хэрэв ямар нэгэн зүйл дээр санал зөрвөл хүмүүсийн хажууд энэ тухай цухуйлгаж ч болохгүй таны зөв түүний буруу байсан ч тэр шүү дээ. Тэрээр эмэгтэй хүнийг хичнээн хүндэлдэгч хичнээн боловсон соёлтой ч эцсийн эцэст үхрийн үндсэн араншин нь давамгайлна.

Чөлөөт сэтгэхүйтэй эмэгтэй түүнд тохирдоггүй. Уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно, /бүдүүлэг Үхэр, олонхи/ эсвэл татгалзаж дуугаа хураана, /соёлтой Үхэр, цөөнхи/.

Түүнтэй харьцахдаа бага зэрэг буулт хийж ихэнхи тохиолдолд амаа хамхиж явсан нь дээр. Бурханыг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй шүү.

Эхнэр болох хүнээ сонгохдоо маш удаан ажиглаж, та түүнд тохирох эсэх тухай нилээд бодоны эцэст шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайрт эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй.

Үхэр нь гэрсэг бөгөөд өгөөмөр сэтгэлтэй, үнэнч бөгөөд тэвчээртэй эр нөхөр, гэрийн эзэн билээ.Цөөн хэдэн хуучин анд нөхөдтэйгөө уулздаг. Чимээ аниргүй тав тухтай орчинд дуртай.

Салж сарнисан тохиолдолд тэрээр хүнд байдалд орж удаан хугацаагаар шаналдаг.

Үхэр загасчлах, байгалд зугаалах, хөдөө тосгонд амьдрах сонирхолтой. Мөн алдартай хүмүүсийн намтар болон баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. Тэрээр бүх ордууд дотроос хамгийн ихээр эр хүний гол зан чанаруудыг агуулсан байдаг тул түүнийг сайхан хоол ундаар цадтал хооллох хэрэгтэй.
Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй. Та хэрэв Үхэртэй зөрж сөргөлдөхгүй бол таны амьдрал үргэлж сайн сайхан байх болно.

ХАМТАТГАХ /ИХЭР/

Та Ихэрт дурлавал уйдна л гэж байхгүй. Тантай үргэлж 2 хүн байна гэж бод. Хоёуланг нь та сонгосон. Та түүнийг хаана яваа хэзээ гэртээ ирэхийг хэзээ ч мэдэхгүй. Тэр талх авчирна гэж гараад 3 хоногийн дараа ч ирж мэднэ. Ганцхан юманд итгэлтэй байж болно, хаана хөгжилтэй байна тэр тэнд яваа.

Ихэр эрэгтэй ард түмний хайртай хүү чадварлаг яриа хөөрөөтэй хүн, түүнд халамж анхаарал, хайр энхрийлэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Түүнд ганцаардлаас аймшигтай зүйл үгүй . Зөвхөн ганцаардлаас зугтсандаа тэрээр нийгмийн хамгийн доод түвшний шаар шавхруунуудтай ч нөхөрлөж чадна.
Тэд хурц ухаантай, хөдөлгөөний эвсэлтэй, хүнд магтаалын гоё үг хэлж чаддаг. Ихэр хамт олны зүрх сэтгэлийг татсан хүн.
Ихрүүдийн сэтгэл санаа, ааш мөн түүний амьдралын зорилго ч бас ямар ч үед өөрчлөгддөг. Ихэнх үед ихрүүд амьдралдаа сэтгэл хангалуун биш гэдгээ илэрхийлдэг.

Тэд аливаа зүйлд туушдаа биш. Өнөөдөр тэртанд хайраа илчлэх боловч маргаашийн болзоонд ирэхгүй байж чадна. Хэрвээ та үүнийг нь уучилбал маргааш нь таньд гэрлэх санал тавих боловч тун удалгүй хамтдаа аз жаргалгүй байна гэдгээ итгүүлэх болно. гэвч та түүнд гомдох хэрэггүй, яагаад гэвэл цагийн дараа тэр танд тэс өөр зүйл хэлнэ. Хэрвээ та тоглох дуртай бол тэр таны сайн хамтран тоглогч болно. Гэхдээ, мэдээж бооцоогоо тавихаасаа өмнө сайн тоглогч ч гэсэн тоглоомныхоо дүрмийг сайн мэдэх ёстой.

Хэрвээ та Ихрийн ордны эрчүүдтэй харьцахдаа хэтэрхий ойртохгүй, өөрийнхөө сэтгэл санааг халуунаар илэрхийлэхгүй байвал түүнтэй харьцах нь тааламжтай болон энгийн байна. Түүний хүзүүнээс нь бүү зүүгд. Тэд байнгын дарамтыг тэвчиж чадахгүй.

Түүнд нэгэн далд нууцлаг зүйл байдагтай нь мөн тэр хэний ч өмнө өөрийгөө нээдэггүйтэй нь та эвлэр. Түүнтэй тайван бөгөөд энгийн харьц түүнийг бүү залхаа. Түүний анхаарлыг татмаар байгаа бол түүний санаа сэтгэлгээг нь байнга сэргээхийг хичээ. Дуугүй хүнд тэр дургүй. Оюун ухаанаараа түүнд бууж өгдөггүй эмэгтэй хэрэгтэй. Түүнтэй хамт өөрчлөгд тэгвэл та хоёрын дурлалын түүх удаан үргэлжлэнэ.

Тэд юу ч бодолгүй шинэ найз нөхдийн төлөө хуучин найз нөхдөө орхино. Энэ нь зүрх сэтгэлгүйгээс биш харин түүний зан характер хувирч байгаатай холбоотой юм. Олон хүнд тэр сэтгэлгүй, өр зузаан хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Тэд нэг гэрлэлтээр хязгаарлагддаггүй, ялангуяа залуу насандаа гэрлэсэн бол. Гэхдээ ер нь бол гэр бүлийн амьдрал түүнд хэцүү байдаг. Эхнэрийн үглэх өө сэв эрэхэд нь маш дургүй. Ихрүүд хаана ч байсан гэртээ юм шиг л байдаг. Хуучин зүйлдээ дасах нь ховор. Ихрүүдтэй харьцаж байгаа бол үүнийг санаж явах хэрэгтэй.

Хөрөнгө мөнгөний тал дээр гэвэл Ихрийн 2 нүүр харагдана. Залуу сайхан насандаа Ихэр өгөөмөр байж чадах боловч өтөл насандаа харамч болдог. Гэхдээ хураасан хөрөнгө зоорь түүнд сонин биш.

Тэр танд үнэнч байх болов уу? Өөрийнхөөрөө үнэнч байна.

Хүүхнүүдэд тэр таалагддаг. Эхнэртэй учир тэднээс хол байна гэж бүү бод. Ихэр энэ харьцааг байх л ёстой зүйл гэж боддог учраас хэрэв та хардаад эхэлбэл ихэд эмзэглэнэ.

Ихрийн эргэн тойрон хов жив тасардаггүй. Түүний нууц амрагийн холбоо сүлбээ ихэнхдээ амжилтгүй дуусдаг нь сэтгэл хувирамтгай зангаас нь болдог.
Хүүхдэд сайхан сэтгэлээр зөөлөн ханддаг. Тэдэнтэй ойр дотно харьцаж амалсан амлалтаа гүйцэтгэхийг хүсдэг боловч тэр болгон биелдэггүй нь харамсалтай.

Сексийн амьдралд Ихэр сайнгүй, ялангуяа биеийн хүчний секс түүнд гол биш. Ихэртэй ойртсоны дараа ихэнхи эмэгтэй сэтгэл дундуур үлддэг. Тэр бодит эмэгтэйг гэхээсээ түүнийг хайрлаж буй хайраа хайрладаг. Романтик хайр дурлал сексийн харьцаанд биш уран сэтгэмжинд нь нөлөөлдөг билээ. Эмэгтэй хүн эхлээд түүний дур булаам байдал, аятай яриа хөөрөөнд татагддаг боловч яваандаа танд биш өөртөө илүү хайртай юм байна гэдгийг ойлгоно.
Ихрийн хувьд таны зиндаа нийгэмд эзлэх байр суурь тун чухал. Түүнд байнга анхаарал халамж тавих хэрэгтэй болдог бөгөөд Ихэрт бүх насаа зориулах эмэгтэй бас олдоно. Мэдээж Ихэртэй жирийн гэр бүлийн амьдрал хэцүүхэн боловч амь бие амьдралаа өргөж гал голомтыг нь сахих хүсэлтэй эмэгтэй цөөнгүй бий.

Ихэр-эрэгтэйн тухай нэг яриа байдаг нь түүнд 2 нууц амраг, 1 ярилцагч байх хэрэгтэй гэж. Гэхдээ заавал 3 эмэгтэй байх албагүй. Магадгүй ганцхан танд энэ бүх чанар шингэсэн байж болно шүү дээ.

МЭЛХИЙ

Энэ эрэгтэй анхны учралаар хэзээ ч сэтгэлээ нээхгүй. Жирийн нэгэн танилдаа итгэх хүн Мэлхий биш. Түүнийг таньж мэдэхэд ихээхэн цаг, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Тэр танд анхаарал халамж үзүүлэнгүүт түүнийг романтик эр гэж бодно. Гэвч сайтар ажиглавал энэ нь бодлоготой үйлдэл юм.

Түүний болгоомжлол, дүнсгэр байдал заримдаа дарангуйлах шинжтэй. Бүдүүлэг этгээд мэт байр байдлын цаана эелдэг зөөлөн, тусч сэтгэл бий. Гадна төрхөөрөө гойд биш. Гутранги үзэлтэй, хүнд итгэдэггүй. Энэ байдлаараа хэнийг ч гутрал гунигт оруулж чадна. Хөгжилтэй, амьдралын баяр баягалантай байх үе байдаг ч энэ нь уддаггүй. Хэн нэгнийг эсвэл аливаа зүйлийг алдахаасаа айдаг. Зөвхөн түүнд хайртай гэдгээ түүнд өдөрт зуун удаа хэлээрэй. Түүнд энэ нь хэрэгтэй.

Янаг амрагийн харьцаанд тэр их аминч байдаг. Эмэгтэйчүүдийг ер харамсахгүйгээр амархан хаяж чадна. Нэг эмэгтэйгээс уйдангуутаа нөгөө эмэгтэйгээр солидог. Дээгүүр зантайгаас болж хүйтэн хатуу байдаг. Хохирогч нарыгаа өрөвддөггүй.

Ер нь бол тэр залуухан туршлагагүй эмэгтэйчүүдийг сонгодог. Илүү туршлагатай ба ахимаг насны эмэгтэйчүүд ийм эрэгтэй хүнээс холуур өнгөрдөг.

Тэр бүр ор хөнжилдөө ч их увайгүй байдаг. Тэр зөвхөн өөрийн дур тачаалаа бодож, хамт байгаа эмэгтэйтэй дээрэнгүй, доромжлох маягтай харьцдаг. Ийм харьцаанаас мазохизмд дуртай эмэгтэйчүүд таашаал авах нь цөөнгүй.

Санхүүгийн хүндрэлийг мэддэггүй улс. Бүр бага наснаасаа эхлэн санхүү сонирхдог. Мөнгө үрэхээсээ илүү хураах дуртай. Түүнийг шуналтай гэж хэлэхгүй гэхдээ үрэлгэн бас биш. Мөнгөний тал дээр тэр хэзээ ч тоглоом шоглоом хийдэггүй. Мөнгө түүнийг их тайвшруулдаг. Тэр хөрөнгө оруулалт хийх эсвэл банкинд хийх гэж мөнгө хураадаггүй. Тэр өр ширээ арай ядан барагдуулж байгаа дүр эсгэдэг, тэгэхээр хүмүүс хууртагдаж түүнийг өрөвдөөд мөнгө зээлүүлдэг. Гэхдээ та битгий ингээрэй тэр танаас илүү их мөнгөтэй байж магадгүй.

Мэлхий Эрэгтэй чанар чансааг ихээхэн үнэлдэг учир таныг зүгээр нэг муу хямдхан зоогийн газарт биш харин тансаг ресторанд урих болно. Мөн тэр хямдхан пальто авч байхаар жинхэнэ шуба авсан нь дээр гэж бодно, учир нь шуба нь удаан эдлэгээтэй бас илүү гоёмог харагдана. Түүнтэй хоёулахнаа үлдсэн ч та ямарч аюулгүй байх болно. Тэр эмэгтэйчүүдтэй бусдаас илүү соёлтой, халамжтай харьцдаг.

Эртний зүйлд дуртай, цуглуулах хоббитой. Эртний гоёл чимэглэл зүүгээрэй тэгвэл түүний анхаарлыг татах болно. Тэр ер нь юм цуглуулах их дуртай, жишээ нь, зураг, ном, пянз.

Тэр өлхөөн сээтэгнэж чадна. Тэр төгс төгөлдөр эмэгтэй хайж байгаа учраас жинхэнэ харьцаа үүсгэхэд түүнд их цаг хугацаа хэрэгтэй болно. Эдгээр хүмүүсийн зарим нь өөрөөсөө эгчмэд, илүү туршлагатай эмэгтэйг сонгоно. Учир нь тэр эмэгтэй нь түүнд нуугдаж байгаа авъяас, боломжийг нээж өгнө. Түүнийг ямагт дэмжиж, түүнд хайртай гэдгээ хэлж байх нь их чухал. Тэр яг хүүхэд шиг дандаа хайр, энхрийлэл хүснэ.

Мэлхий Эрэгтэйг өөртөө гэрлүүлэхийн тулд, танд бас нэг өөр хүн гэрлэхийг санал болгосон гэж худлаа яриарай. Тэгвэл тэр ухрахаа болино. Түүнийг өөрийн болгож авахын тулд түүний ухаанд нь нуугдаж байгаа сэтгэлийн хөөрлийг нь ашиглах хэрэгтэй. Гэрлэлтээс аль болох хол байхыг хичээдэг учир нь гэрлэлт нь өөрийн эрх чөлөөг боогдуулна гэж боддог.

Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг дардаг учраас гэр бүлийн амьдралд тохирохгүй хүн. Ийм эрэгтэй хүнтэй ямар ч эмэгтэй өрөвдмөөр амьтан болдог. Гэхдээ түүнд ч эмэгтэй хүн олдоно. Өөрөөс нь илүү хатуу, илүү захирагч эмэгтэй түүнийг гартаа оруулж чадна.

Хөгжим, шүлэг, анхилуун үнэртэй ус, энхрий үгс болон энхрийлэл зэрэг зэвсгээр түүнийг ялна. Түүний зүрх нь ходоодтой нь холбоотойг бүү мартаарай. Үүнээс гадна, таны ашиглаж болох хэдэн зүйл байгаа тэр маш сайхан хоол хийж чадна. Өөрийн мөрөөдлийн эмэгтэйг олсон бол, тэр гайхалтай энхрий ялдам болж, бэлэг сэлтээр цацах болно. Түүний шаардлага өндөр тул эмэгтэй хүн бүр тэр шаардлагыг нь хангаж чаддаггүй. Энэ ордны ихэнх нь бүтэлгүй гэрлэлтээс айдаг тул гэрлэхээсээ өмнө сайтар боддог.

Романтик дурлалтай хүний дүрд тэр маш сайн тохирно. Тантай гэрлэхийг шийдсэн бол зорьсондоо хүрдэг, шийдэмгий хүн таныг эргүүлж байна гэдгийг нь та харна. Түүний савраас мултрах амаргүй л байх болов уу.

Мэлхий Эрэгтэй их гэрсэг. Ээжийнхээ гэрийг орхихдоо яарахгүй. Ээждээ их хайртай. Та түүнийг тогтоохын тулд гэр орны ажил, цай хоолыг нь ээжээс нь илүү сайн хийх хэрэгтэй. Хүүгийнхээ дуртай хоолыг яаж хийдгийг нь ээжээс нь сураад ав. Энэ зааж өгч байгаа үйлдэл хүүд нь бүр таалагдах болно.

Тэр хэрвээ “миний ээж хэдий сайхан эмэгтэй ч ийм будаг хэзээ ч хэрэглэж байгаагүй” эсвэл “чи өнөөдөр хуушуур худалдаж авлаа харин ээж маань өөрөө хийдэг” гэх мэтийн юм хэлнэ тиймээс үүнд нь та бэлэн байгаарай. Ээжийнхээ сайн үйлсийг таны амьдралын нөхцөл байдалд жишээ болгон оруулах болно. Өвчтэй байхад нь сайн халамжлаарай тэгвэл та түүнд ээжийг нь санагдуулна. Өөрийгөө хүүхэд мэт эмэгтэй хүнээр энхрийлүүлэх дуртайгаа хэзээ ч танд хэлэхгүй.

Мэлхий ордны эрэгтэйчүүд нь гэрсэг, энхрий ялдам, уян зөөлөн, үлгэр жишээч нөхөр, сайн эцэг байдаг. Эцэг болохоороо хүүхэдтэйгээ хязгааргүй тэвчээртэй хандаж тэдгээрийн юу хийж байгааг нь их сонирхдог. Гэхдээ том болсон хүүхэд нь түүнд бэршээл үүсгэж магадгүй, яагаад гэвэл тэр хүүхдээ хажуудаа үүрд байлгахыг хүснэ.

Хэрвээ та түүнтэй гэрлэсэн бол түүний хуучин зүйлсийг нь битгий хаяарай, жишээ нь, гэрийн шаахай, хуучин хувцас гэх мэт зүйл нь түүний хувьд том “эрдэнэс” юм.

Дараагийн нийтлэлд: Арслан, Охин, Жинлүүр, Хилэнц

https://zaag.mn/archives/2577

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...