₮ 0

No products in the cart.

Дасгал хөдөлгөөн хийж байхдаа хангалттай хэмжээний ус уух 9 шалтгаан

Олон хүмүүс дасгал хөдөлгөөн хийх үедээ болон дараа нь ус уух нь муу гэж боддог. Харин эрдэмтэд, мэргэжлийн тамирчид эсрэгээрээ биед шаардлагатай чийгшлээс хасах ёсгүй гэж үздэг.

Дасгал хийсний дараа ус уухгүй бол таны биед юу тохиолдох вэ?

Арьсны хөгшрөлт түргэснэ

Спорт, дасгал хөдөлгөөн нь арьсыг залуужуулах үйлчилгээтэй болох нь батлагдсан. Арьсны цусны урсгалын ачаар эсүүд хүчилтөрөгчөөр баяжиж, коллагены нийлэгжилт нэмэгдэж, үрчлээс багасдаг. Цусны урсгалыг сайжруулахын тулд биед шаардлагатай хэмжээний шингэн хэрэгтэй.

8. Өөх тос биш шингэн алддаг

Дасгал хийж байхдаа ус уухгүй байх нь жин хасахад тусална гэдэг бол ташаа ойлголт юм. Дасгал хийх нь жин хасахад үр дүнтэй арга. Харин дасгал хийж байхдаа ус уухгүй байх нь илүүдэл өөхөө алддаггүй, харин шингэнээ алддаг. Усны дутагдал нь өөхийг р дүнтэй шатаах боломжийг үгүй хийдэг. Шингэн дутагдсанаар эсийг хүчилтөрөгчөөр баяжуулдаг хэвийн цусны эргэлт удааширдаг.

7. Хорт бодисууд бидний биед үлддэг

Биеийн тамирын дасгалын үед бие дэх хорт бодис хөлсөөр дамжин гадагшилдаг. Бие махбодоо хангалттай усаар хангаж чадахгүй бол хөлрөх нь багасч ихэнх хорт бодис биед үлдэх болно.

6. Дасгалын үр дүн буурна

Эрдэмтэд шингэн алдалт нь дасгалын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Хэрэв та шингэний 5% -ийг алдвал дасгалын үр дүн 30% -иар буурна. Хэрэв та шингэнийхээ 2% -ийг алдвал өөх шатаах, булчингийн хөгжилд үр дүнгүй.

5. Булчингийн өвдөлт мэдэрнэ

Булчингийн өвдөлт нь идэвхитэй дасгал хийсний дараа мэдрэгддэг. Үүнийг бие булрах ч гэж ярьдаг. Хэрэв хангалттай ус уухгүй бол энэ өвдөлт ганц хоёр хоногоос илүү удаан үргэлжилж магадгүй юм.

4. Зүрхний ачаалал нэмэгддэг

Хангалттай хэмжээний шингэн хэрэглэдэггүй бол цус өтгөрч, судас агшдаг. Үүний үр дүнд зүрхний ачаалал нэмэгддэг. Энэ нь тахикарди, амьсгал давчдах, цусны даралт ихсэхэд хүргэж болзошгүй юм.

3. Хаван үүсдэг

Дасгал хөдөлгөөн хийх үедээ хангалттай хэмжээний ус уухгүй бол хаван үүсдэг. Бие нь шингэний алдагдлыг мэдэрч эхэлдэг бөгөөд үүний үр дүнд нүдний доод зовхи цэлхийх, хар хүрээ үүсэх зэрэг шинж илэрнэ.

2. Төвлөрөл буурч, ядаргаа нэмэгддэг

Та ердөө 1-2% шингэнээ алдахад төвлөрөл, анхаарал буурч, хурцадмал байдал, ядаргаа нэмэгддэг. Энэ нь байнгын ядаргаа, сэтгэлийн хямралыг нэмэгдүүлдэг.

1. Хоолны дуршил нэмэгдэж, илүү их иднэ

Бид ихэвчлэн өлсөх мэдрэмжийг цангалттай андуурдаг. Тиймээс дасгал хийж байхад өлсөх мэдрэмж төрж байвал энэ нь таны биед ус хэрэгтэй байгааг илтгэнэ.

Дасгалын үеэр ямар хэмжээний ус уух ёстой вэ?

15-20 минут тутамд 5-8 фл унц (150-250 мл) ус уухыг зөвлөж байна. Уух усны хэмжээ нь дасгалын эрч хүчээс хамаарна. Эрдэмтэд биеийн үндсэн температурыг тэнцвэртэй байлгахын тулд бүлээн биш хүйтэн ус уух хэрэгтэй гэж үздэг. 

Эх сурвалж: Brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...