₮ 0

No products in the cart.

Сармис дараах өвчнүүдийг анагаахдаа онцгой үр дүнтэй

Сармисыг хоолондоо амт оруулахдаа, ханиад хүрсэн үедээ л хэрэглэдэг. Гэвч хоол идэх бүртээ сармисыг хачир болгон хэрэглэж байх нь гэдэсний үрэвсэлт өвчин, амьсгалын замын халдварт өвчин, хоол боловсруулах өвчиний халдвараас урьдчилан сэргийлдэг гэдгийг тэр болгон мэддэггүй.  Сонирхуулахад энэхүү ургамалыг зөвхөн эмчилгээнд бус гоо сайхан хийгээд хөгшрөлтийг удаашруулахад эртнээс хэрэглэсээр ирсэн билээ.

Сармис дараах өвчнүүдийг анагаахдаа онцгой үр дүнтэй гэж эрдэмтэд үздэг байна. Энгийн өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлж болох доорх нөхцлүүдийг та ч туршаад үзээрэй.

·         7 хумс сармисыг хоолны шингэц муудаж гэдэс дүүрсэн үед идвэл эдгэрнэ.

·         Өнчин сармис /1 толгойт сармис/ 2 ширхэгийг нимгэн хэрчиж буцалсан усаар бүрж дэвтээгээд 1 шөнө тавьж, дараа өдөр нь чихэр юм уу мөсөн чихэр хийж буцалгаад бүлээнээр нь уувал архагшсан ханиадыг анагааж болно.

·         Суулгалтын үед  чанаж идүүлнэ.

·         Булчирхай үрэвссэн үед сармис, цууг адил хэмжээтэй хийн найруулж өвчилсөн хэсэгт тавьж хэрэглэнэ.

·         Ихэнх хүмүүст тохиолддог хомхой буюу герпес уруулын аль нэг хэсэгт үүсэн үед шүүсийг нь түрхэнэ. Шүүс нь гашуун хурц учраас ярны тархалтыг зогсоодог байна.

·         Сармисны тосыг үс унан халцарч байгаа хуйхандаа түрхэн уут юм уу малгай өмсөн унтаж, өглөө босоод бүлээн усаар угаах нь үс уналтыг зогсооно. Энэ аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэхэд та заавал үр дүнг нь үзэх болно.

·         Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж заншвал халдварт өвчнөөс хамгаалах дархлаа сайжирдаг.

Ямарваа зүйлд сайн зүйл байлаа ч саар зүйл бас л байдаг. Сармисыг сайн гээд нэг дор ихээр хэрэглэж болохгүй. Тунг нь тааруулж хэрэглэх нь таны эрүүл мэндэд бүр их тустайг санах хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...